Нийслэлийн АН-ын дарга удахгүй тодорно

Нийслэлийн АН-ын дарга удахгүй тодорно

Нийслэлийн АН-ын дарга удахгүй тодорно

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр саяхан “намын Ерөнхий нарийн бичгийн даргыг Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийн дараа тодруулна” гэж мэдэгдсэн. Харин намд эрэмбээрээ гурав дахь том албан тушаалтан болох Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийг арваннэгдүгээр сарын 11-нд явуулахаар болж, товложээ.

Тэрбээр ирэх 7 хоногт Нийслэлийн намын хорооны нөхөн сонгуулийг явуулж, намын хорооны эгнээг шинэ хүмүүсээр тэлж бүрдүүлээд, түүний дараа долоо хоногт Нийслэлийн намын даргаа сонгоно гэж мэдэгдсэн юм.

Нийслэлийн Ардчилсан намын хороо нь дүрмээрээ 225 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар жилийн хураамжаа төлсөн, хүчин төгөлдөр 165 гишүүнтэй. Энэ нь дахиад 60 шинэ гишүүн хүлээж авах орон зай байгааг илтгэнэ. Намын даргын мэдэгдлээс үзвэл энэхүү 60 нээлттэй орон тоон дээр явагдах нөхөн сонгуулийн тов арваннэгдүгээр сарын 4-ний Бямба гаригт таарахаар байгаа юм. Тус намын удирдлагууд 2024 оны сонгуульд ялалт авчрахуйц чадалтай, хүчтэй, шинэ хүмүүсийг намдаа урих болсон.

Ардчилсан намынхны өнгөрсөн ялагдлуудын гол шалтгаан нь дүүрэг, хорооны түвшинд намын хороонд шинэ хүн оруулдаггүй, салхи оруулдаггүй, тухайн шатны намын дарга нар өөрийн эрх ашгийн үүднээс хамаатан садан, найз нөхдөөр намын хороог дүүргэж, шинэ хүн, өөр үзэл бодолтныг ойртуулдаггүй, ингэж “хайрцагласныхаа” хүчээр намын хороогоо өмчилж, он удаан эзэн суудаг явдал. Намын удирдлагууд дунд болон анхан шатан дахь ийм арга барил, соёл нь нийслэлийн намын хороонд шинэ манлайлагчид орж ирэхэд саад учруулж, улмаар ирэх сонгуульд ялагдах нөхцөл болох вий хэмээн болгоомжилж байгаа бололтой.

Нийслэлийн намын хороонд орж ирэх 60 шинэ гишүүн нь 9 дүүрэгт явагдах дүүргүүдийн намын хорооны хурлаар сонгогдох юм байна. Үүнд, Баянзүрх дүүрэгт 23, Сонгинохайрхан дүүрэгт 15, Хан-Уул дүүрэгт 9, Баянгол дүүрэгт 7, Налайх дүүрэгт 5, Багануур дүүрэгт 1 орон тус тус байгаа бөгөөд зарим дүүргүүдэд шинэ орон гараагүй ажээ. Нийслэлийн Ардчилсан намын даргад горилж байгаа нэр дэвшигчдийг авч үзвэл, намын дарга Л.Гантөмөрийн дэмжлэгтэй Д.Бадарсан, “Морьтон” гэх намын залуу гишүүдийн дэмжлэгтэй Ц.Баатархүү, "Гранд мийтинг" фракцын дэмжлэгтэй М.Тулгат, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэй Т.Батцогт нарын нэр яригдаж байна. Үүн дээр намын дарга асан С.Эрдэнийн багагүй масс нийслэлийн намын хороонд байдаг гэдгээс түүний хэрхэн оролцох, хэнийг дэвшүүлэх, эсвэл дэмжих нь үр дүнд нөлөөлөх магадлалтай байна. Түүнийг Ц.Уянгыг сойж магадгүй гэсэн таамаглал бий. Ц.Уянга Ардчилсан намд саяхан элссэн. Нийслэлийн намын хорооны 225 гишүүний дундах санал хураалтаар тодрох учир энэ дотор тодорхой багц эзэлж чадахгүй өөр бусад хүмүүсийн тухайд бодит боломжгүй гэж тус намынхан үзэж байна

Д.Бадарсангийн тухайд НИТХ-д гурван удаа сонгогдсон бол Ц.Баатархүү, Т.Батцогт, М.Тулгат нар бүгд НИТХ-д хоёр удаа сонгогдсон. Хэн хэн нь нийслэлийн намыг өлхөн авч явж чадах фигурүүд гэж харагддаг.

Ийнхүү Нийслэлийн Ардчилсан намын хороонд ирэх 7 хоногт шинэ гишүүнээр бүртгүүлэн элсэх 60 гишүүн, одоо байгаа 165 гишүүн саналаа өгч, 2024 оны Нийслэлийн сонгуульд Ардчилсан намаа удирдан ялалт байгуулах лидерээ сонгох хариуцлагатай сонголтын өмнө ирэв.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 202.70.34.238

Хорооны намын үүр гэж ёстой новшийн газар шүү, тэнд Ардчилал гэж байхгүй. Ардын намын гаруудтай адилхан новшнуудаар дүүрэн байдаг юм билээ.

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

АН гишүүн 2023-10-27 66.181.178.231

Баатархүү яг тохирно

Avatar

zochin 2023-10-27 43.242.242.65

Ardiin namiig zailuulii geheer Ardchilsan nam n uuruu iim hog yumaa novshhhh gej mongold buteh baachka 1 ch alga oligtoinuud n bugd yavsan end zuvhun ork hulgaichuud l baina 60 ork uraldahad 1 ork n turuulj l taaraa

Avatar

mgl 2023-10-27 103.9.90.130

Тулгат л хамаагүй илүү залуудаа, түүний дараа эрэмблэгдэх хүн бол Уяанга

Avatar

зочин 2023-10-27 202.21.107.7

Урд өмнө нь АН- ын гишүүд цахим санал хураалтаар АН- ын даргаараа сонгон ч УДШ өүртгэхгүй завааруулсан М. Тулгатыг нийслэлийн АН ын даргаар сонгоосой гишүүд хүсч байна

Avatar

Нэргүй 2023-10-27 202.55.188.35

уянга болвол 2024 онд ан ялна

Avatar

Нэргүй 2023-10-27 103.212.118.202

балмад нахальный авир хүмүүжлээ эрх чөлөө гээд ойлгочихсон, ямар ч ёс суртахуунгүй, адгийн юмнууд монголын төрөөс хол байх хэрэгтэй шүү!!!!! сошиалыг бузарлаж, нийгмийг гутаасан юм улстөрд орох гэнэ!

Avatar

Нэргүй 2023-10-27 43.242.241.151

Аймшгийн нахалний авгайг дарга болгочихоосой. Түүнээр удирдуулмаар байна. Ярьдаг, шүүмжилдэг шигээ яаж нусаа хацартаа наахыг нь харж бахархмаар байна шд. Тэр чаднааа. Бодоод үзээч, АН-ын цорын ганц гялалзаж яваа эмэгтэй лидер шүү дээ. Монголыг шорооотой хутгаж чадах сор болсон цор ганц нам шүү дээ, АН бол. Монголын төрд ийм хар авгай үнэхээр дутаад байгаамаа гуйж байна. Түүнийг болгочих л доо тэх үүүүү

Avatar

Зочин 2023-10-27 202.126.89.87

Тэр нэг хандгай шиг эмэгтэйг сонгож балрах юм биш биз дээ

Avatar

н цогоо 2023-10-27 66.181.179.148

батүүл төлрийн хулжин залхай нэгэн

Avatar

Zochin 2023-10-27 202.21.102.222

Уянгыг эхлээд сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ, тандалтанд оруулаарай даа

Avatar

зочин 2023-10-27 66.181.178.233

уяангийг сонгоё

Avatar

Зочин 2023-10-27 202.70.36.227

Сөөнгийн хүн л биш бол хэн нь ч болж байнаа

Avatar

Нэргүй 2023-10-27 103.111.68.3

ТЭР ХҮҮХЭН НЬ ЦАРАЙЛАГ ЮМ, НЭР МУУТАЙ ЭНЭ НАМХАЙД ДЭЭР БАЙЛГҮЙ.

Avatar

Зочин 2023-10-27 202.179.21.251

Э.Бат-Үүлийг АН-ын болон Нийслэлийн удирдлагаас зайлуулсан нь маш сайн хэрэг.

Avatar

UB citizen 2023-10-27 107.77.228.203

Тулгат нь дарга ,дэд дарга Уянга байвал болж бн!
Хотын уугуул иргэн шуу !
23 ын Уянга
Бага тойргын М.Тулгат болж бн

Avatar

zochin 2023-10-27 203.91.115.252

4 hog bn

Avatar

zochin 2023-10-27 142.114.7.208

Туршлага удсанаараа өөрчлөлт авчраxгүй ээ, xарин шинэ зоримог Уянга мэт нь дээр байxоо

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

40DESH SEKSY ERTEI SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

ANYSDN80955877

Avatar

# 2023-10-27 216.38.195.74

@ ? xsgyiXT

Avatar

Нэргүй 2023-10-27 202.126.90.37

Элий балай шахуу юмнууд байж байхын

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.178.233

бадарсан хэрэггүй дээ, шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй амиа бодогч

Avatar

Нэргүй 2023-10-27 216.38.195.74

J ; ?

Avatar

Нэргүй 2023-10-27 216.38.195.74

# ; ? ? ? ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж