Хушхан брэнд: “Савлагааны дизайны уралдаан" зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

Хушхан брэнд: “Савлагааны дизайны уралдаан" зарлаж байна

Эрүүл хүнсээр дэлхийг дайлна уриатай Хушхан брэнд шинэ бүтээгдэхүүнээ удахгүй гаргахтай холбоотойгоор “Савлагааны дизайны уралдаан" зарлаж байна.

Шинэ бүтээгдэхүүн нь Хуш модны самрын чөмгөөс гаргаж авч буй 100% органик, байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Удирдамж:

Хугацаа: 2023.10.26-11.10

Шагнал: 20’000’000₮ (шалгарсан нэг бүтээлд)

Бүтээлд тусгах зүйлс:

  • Бүтээгдэхүүний үнэ цэн, брэндийн өнгө төрхийг илэрхийлсэн байх
  • Олон улсын зах зээлд гаргах бүтээгдэхүүн тул монгол үндэсний элемэнтийг брэндийн өнгө аястай хослуулан, хуш модны самрын тос гэдгийг тодорхой харуулсан байх
  • 100% байгалийн гаралтай, premium бүтээгдэхүүн гэдгийг харуулсан байх
  • Бүтээгдэхүүний нэр: HushKhan (үсгэн логог ашиглах, дүрсэн логог хамт ашиглах боломжтой)
  • Бүтээгдэхүүний зориулалт: Хүнс болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн

Тавигдах шаардлага:

  • Сав баглаа боодлын дизайн гаргах программууд дээр ажиллах чадвартай бүх хүнд нээлттэй
  • Бүтээл нь өөрийн өмч байх
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг сурталчилгаанд ашиглахыг, шалгарсан бүтээлийг Норд Роуд компаний өмч болгож ашиглахыг зөвшөөрсөн байх
  • Оролцогч хэдэн ч дизайнаар оролцох боломжтой

Шалгаруулалт:

  • 1-р шат: 2023.11.10 хүртэл шаардлага хангасан эхний 50 бүтээлийг хүлээж авах бөгөөд сонгогдсон 20 бүтээлийг HushKhan facebook page-д постоор оруулна.
  • 2-р шат: Шалгарсан 20 бүтээлээс мэргэжлийн шүүгчид шилдэг 1 бүтээлийг тодруулна. Хамгийн олон Like-тай 10 бүтээлд HushKhan брэндийн гарын бэлэг бэлэглэнэ.

Та бүхэнд амжилт хүсье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж