Орбан Европын холбооны өмнө Путиныг хамгаалах гэж зүтгэв

Орбан Европын холбооны өмнө Путиныг хамгаалах гэж зүтгэв

Орбан Европын холбооны өмнө Путиныг хамгаалах гэж зүтгэв

Европын холбооны удирдагчид Пүрэв гаригт Брюссель хотноо намрын уламжлалт дээд хэмжээний уулзалтаа хийлээ. Уулзалтад Украины ерөнхийлөгч Зеленский цахимаар оролцжээ.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өөрийгөө Украинд энх тайвныг идэвхтэйгээр эрэлхийлж буй цорын ганц хүн гэж тодорхойлсон.

"Бид оросуудтай холбоо харилцааны бүх шугамаа нээлттэй байлгадаг. Тэгэхгүй бол энх тайван тогтоох боломж байхгүй. Энэ бол стратеги. Бид үүгээрээ бахархаж байна. Европ дахь хүн бүрийн ашиг сонирхолд нийцэх энх тайвны төлөө дуугарч байгаа ганц орон бол Унгар" гэж Орбан хэлжээ. Мөн тэрбээр Украиныг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш Путиныг гадуурхах болсон Европын холбооны албан ёсны байр суурийг эсэргүүцсэн байна. Бээжин хотод аравдугаар сарын 17-нд болсон "Бүс ба зам" чуулга уулзалтын үеэр тэр Путинтэй уулзаж, гар барин зургаа авхуулсан. Түүний энэ ганцаарчилсан тоглолт Европын холбооны нэгдмэл байдлыг алдагдуулж байна гэж үзэв.

Орбаны үг, үйлдлийг Литва улсын ерөнхийлөгч Гитанас Науседа шүүмжилжээ. "Маш харгис хэрэг үйлдэж буй дэглэмтэй сүжирч буй нь маш хачирхалтай байна. Хэнд ч байсан буруу мессеж өгөхөөр байна. Дайны эгзэгтэй үед бид гадаад бодлогоо хагалган бутаргах биш эв нэгдэлтэй байх нь чухал" гэж тэр хэлэв.

Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас хэлэхдээ "Энэ нь Брюсселийг сулруулаад зогсохгүй Москваг хүчирхэгжүүлж байна. Бид Кремлийн хөзрөөр тоглож байна. Тэд биднийг хуваагдаасай гэж хүсч байна" гэжээ.

Харин Зеленский үг хэлэхдээ Орбаныг дурдалгүйгээр "Бас нэг зүйл байна. Европын холбоон доторх эв нэгдэл болон Украинтай эв нэгдлээ хадгалахын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа бүх хүнд талархаж байна" гэжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-27 66.181.180.100

Урбан өөрийн гэсэн бодолтой шударга хүн. Иймээсч ард түмэн нь их хүндэлдэг

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-27 202.55.188.98

УНГАР БОЛ ЕВРОПЫН ХОЛБООН ДУНДАА ХУУЧИН ЗХУ-ЫН ҮЕИЙН ХОЦРОГДСОН СЭТГЭХҮЙТЭЙ, ТЭНДЭЭ ҮРГЭЛЖ ОНИГООНД ОРЖ БДАГ ХӨДӨӨНИЙ УЛС. УДАХГҮЙ НӨГӨӨДҮҮЛ НЬ БҮР ЗАЛХАЖ, ЕХ-НООСОО ХӨӨГДӨХ ДЭЭРЭЭ Ч ТУЛЖ МЭДЭХЭЭР БОЛСОН УЛС Л ДАА, ЗАЙЛУУЛ!

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.108.5

мэдэж бүлтрээч

Avatar

Нэргүй 2023-10-27 38.42.106.107

Латви литва ч гэхшиг. Сөнцөн бичкээн улсууд юм бж яахгавдээ

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.176.252

Орбан бол 1990 оноос өмнө Унгарын комсомолын удирдагч байсан, одоогийн сөрөг хүчин нь түүнийг Оросын агент гэж нэрлэдэг!!

Avatar

Нэргүй 2023-10-27 202.55.188.104

орбан мэтийн тавиул

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.107.33

зөв

Avatar

zochin 2023-10-27 142.114.7.208

Унгарын энэ нөxрийг Европийн xолбооны лидерүүд биш xарин жирийн ард түмэн нь дэмждэгийг заxын гудамжны европ xүнээс асууxад мэдэгддэг.

Avatar

Зочин 2023-10-27 202.126.89.109

Барууны том хөрөнгөтнүүдийн гол зорилги бол Орос Хятад хоёр орныг дарж,тусгаар тогтнол,бүрэн эрхийнхээ төлөө тэмцэгч бусад орны тэмцлийг унтраах, дэлхийд ганцаар ноёрхол тогтоох,бусдыг өөрийн хамааралд оруулж ,колоноо мэт болгон шулж мөлжих явдал.Европын орнууд үндсэндээ АНУ-ын хамааралд орж,үндэснийгээ эрх ашгийг хохироож байгаа.ОХУ-ын хямд түүхэй эдээс салж эдийн засгийн хувьд асар их хохирол амсаж,олон салбарын ажил унтарч,өрсөлдөх чадваргүй дампуурч байна.Орбан үүнийг үнэнээр нь хэлдэг хүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж