Орбан Европын холбооны өмнө Путиныг хамгаалах гэж зүтгэв

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

Орбан Европын холбооны өмнө Путиныг хамгаалах гэж зүтгэв

Орбан Европын холбооны өмнө Путиныг хамгаалах гэж зүтгэв

Европын холбооны удирдагчид Пүрэв гаригт Брюссель хотноо намрын уламжлалт дээд хэмжээний уулзалтаа хийлээ. Уулзалтад Украины ерөнхийлөгч Зеленский цахимаар оролцжээ.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өөрийгөө Украинд энх тайвныг идэвхтэйгээр эрэлхийлж буй цорын ганц хүн гэж тодорхойлсон.

"Бид оросуудтай холбоо харилцааны бүх шугамаа нээлттэй байлгадаг. Тэгэхгүй бол энх тайван тогтоох боломж байхгүй. Энэ бол стратеги. Бид үүгээрээ бахархаж байна. Европ дахь хүн бүрийн ашиг сонирхолд нийцэх энх тайвны төлөө дуугарч байгаа ганц орон бол Унгар" гэж Орбан хэлжээ. Мөн тэрбээр Украиныг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш Путиныг гадуурхах болсон Европын холбооны албан ёсны байр суурийг эсэргүүцсэн байна. Бээжин хотод аравдугаар сарын 17-нд болсон "Бүс ба зам" чуулга уулзалтын үеэр тэр Путинтэй уулзаж, гар барин зургаа авхуулсан. Түүний энэ ганцаарчилсан тоглолт Европын холбооны нэгдмэл байдлыг алдагдуулж байна гэж үзэв.

Орбаны үг, үйлдлийг Литва улсын ерөнхийлөгч Гитанас Науседа шүүмжилжээ. "Маш харгис хэрэг үйлдэж буй дэглэмтэй сүжирч буй нь маш хачирхалтай байна. Хэнд ч байсан буруу мессеж өгөхөөр байна. Дайны эгзэгтэй үед бид гадаад бодлогоо хагалган бутаргах биш эв нэгдэлтэй байх нь чухал" гэж тэр хэлэв.

Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас хэлэхдээ "Энэ нь Брюсселийг сулруулаад зогсохгүй Москваг хүчирхэгжүүлж байна. Бид Кремлийн хөзрөөр тоглож байна. Тэд биднийг хуваагдаасай гэж хүсч байна" гэжээ.

Харин Зеленский үг хэлэхдээ Орбаныг дурдалгүйгээр "Бас нэг зүйл байна. Европын холбоон доторх эв нэгдэл болон Украинтай эв нэгдлээ хадгалахын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа бүх хүнд талархаж байна" гэжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж