БЭТ Б.Ганбатыг чөлөөлж, Х.Мөнхжаргалыг түр томилжээ

БЭТ Б.Ганбатыг чөлөөлж, Х.Мөнхжаргалыг түр томилжээ

БЭТ Б.Ганбатыг чөлөөлж, Х.Мөнхжаргалыг түр томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ээр Б.Ганбатыг томилж, нэг удаа сунгасан.  Тус компанид томилсон  БЭТ-ийн хугацаа өчигдөр /2023.10.26/ дуусгавар болж, тус компанийн жинхэнэ удирдлагатай болгохоор Засгийн газрын хүрээнд тохирчээ. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэ захирлаар Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон  байна.

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийг дахиж сунгахгүйгээр, шууд удирдлага томилохоор болсон бөгөөд энэ удаад Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ч удахгүй дараагийн удирдлагыг шинээр томилж, жинхлэхээр болжээ.

2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэмийг хуульд заасан зургаан сарын хугацаагаар тогтоож, 2023 оны дөрөвдүгээр сард нэг удаа дахин зургаан сараар сунгасан билээ. Ингэснээр тус компанид тогтоосон онцгой дэглэм нэг жилийн хугацаанд үргэлжилж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат удирдаж байсан бөгөөд өчигдөр Засгийн газрын Онцгой дэглэмийн хугацаа дуусч, Ж.Ганбатыг ч чөлөөлөхөөр болсон байна.

БЭТ Б.ГАНБАТЫГ ЧӨЛӨӨЛСӨН Ч ТЭР ДАХИН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г УДИРДАНА

Х.Мөнхжаргал нь “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ-аар ирсэн Ж.Ганбатын авчирсан хүн гэх бөгөөд түүнийг нэг сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд тун удахгүй жинхэнэ удирдлагыг томилох юм байна. Харин БЭТ-ээр ажиллаж байсан Ж.Ганбат өөрөө “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдлахаар МАН-ын удирдлагуудтай тохиролцоогоо хийжээ. Өөрөөр хэлбэл, Х.Мөнхжаргал нэг сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд Ж.Ганбат цаашид “Эрдэнэс Тавантолгой” компаниа удирдаж ажиллахаар Ерөнхий сайдтай тохиролцсон байна.

Сангийн яаманд  насаараа ажилласан Ж.Ганбатын хувьд 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож байв. Үүний дараа 2023 оны дөрөвдүгээр сард нэг удаа дахин зургаан сараар сунгасан нь ийнхүү дуусгавар болов. Мөн Засгийн газраас Онцгой дэглэмийн хугацааг дахин сунгахгүй, шууд удирдлага томилохоор тохирчээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.191.221

Мундаг удирдагч гэж харсан. Арай л зөөлөн хүн бсан шүү Ганбат. Эргээд ирвэл хийж байсан ажлаа үргэлжлүүлээд илүү ихийг хийх байх. Муу хулгайч нар ЭТТ-г орвонгоор нь эргүүлээд явсныг цэгцлэх гэж цаг хугацаа их л гарч байгаа бх амжилт. Манай монголчуудаас нэг олигтой үг гарахгүй сайн ч муу ч бсан муу хэлж бж санаа нь амардаг хойно бүү тоо

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-27 59.153.115.112

нэг газар удвал хэцүүдэнэ дээ.зогс ГА

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.176.254

Хувьцааны мөнгөө тараа. Энэ нь бага ч гэсэн зарчимдаа байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.187.153

Нэг бэртэгчинг нөгөө бэртэгчингээр л сольж

Avatar

Нэргүй 2023-10-27 103.57.95.137

баас тээвэрлэгч их идсэндээ. Цагаа олоод гараал явчлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж