БЭТ Б.Ганбатыг чөлөөлж, Х.Мөнхжаргалыг түр томилжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

БЭТ Б.Ганбатыг чөлөөлж, Х.Мөнхжаргалыг түр томилжээ

БЭТ Б.Ганбатыг чөлөөлж, Х.Мөнхжаргалыг түр томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ээр Б.Ганбатыг томилж, нэг удаа сунгасан.  Тус компанид томилсон  БЭТ-ийн хугацаа өчигдөр /2023.10.26/ дуусгавар болж, тус компанийн жинхэнэ удирдлагатай болгохоор Засгийн газрын хүрээнд тохирчээ. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэ захирлаар Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон  байна.

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийг дахиж сунгахгүйгээр, шууд удирдлага томилохоор болсон бөгөөд энэ удаад Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ч удахгүй дараагийн удирдлагыг шинээр томилж, жинхлэхээр болжээ.

2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэмийг хуульд заасан зургаан сарын хугацаагаар тогтоож, 2023 оны дөрөвдүгээр сард нэг удаа дахин зургаан сараар сунгасан билээ. Ингэснээр тус компанид тогтоосон онцгой дэглэм нэг жилийн хугацаанд үргэлжилж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат удирдаж байсан бөгөөд өчигдөр Засгийн газрын Онцгой дэглэмийн хугацаа дуусч, Ж.Ганбатыг ч чөлөөлөхөөр болсон байна.

БЭТ Б.ГАНБАТЫГ ЧӨЛӨӨЛСӨН Ч ТЭР ДАХИН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г УДИРДАНА

Х.Мөнхжаргал нь “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ-аар ирсэн Ж.Ганбатын авчирсан хүн гэх бөгөөд түүнийг нэг сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд тун удахгүй жинхэнэ удирдлагыг томилох юм байна. Харин БЭТ-ээр ажиллаж байсан Ж.Ганбат өөрөө “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдлахаар МАН-ын удирдлагуудтай тохиролцоогоо хийжээ. Өөрөөр хэлбэл, Х.Мөнхжаргал нэг сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд Ж.Ганбат цаашид “Эрдэнэс Тавантолгой” компаниа удирдаж ажиллахаар Ерөнхий сайдтай тохиролцсон байна.

Сангийн яаманд  насаараа ажилласан Ж.Ганбатын хувьд 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож байв. Үүний дараа 2023 оны дөрөвдүгээр сард нэг удаа дахин зургаан сараар сунгасан нь ийнхүү дуусгавар болов. Мөн Засгийн газраас Онцгой дэглэмийн хугацааг дахин сунгахгүй, шууд удирдлага томилохоор тохирчээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж