AFC Cup: Макаод О.Мижиддорж багаа ялалтад хөтөллөө

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

AFC Cup: Макаод О.Мижиддорж багаа ялалтад хөтөллөө

AFC Cup: Макаод О.Мижиддорж багаа ялалтад хөтөллөө

Азийн хөлбөмбөгийн клубуудын дундах хоёр дахь том тэмцээн болох Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр/2023.10.26/ өндөрлөлөө. Энэхүү цомд Монгол Улсаа төлөөлөн дээд лигийн аварга Улаанбаатар клуб өрсөлдөж буй. Тэд өчигдөр Макаод талбайн эзэн Чао Пак Кей багтай тоглов.

Улаанбаатар клубын тухайд өмнөх хоёр тоглолтоосоо нэг хожил, нэг хожигдол хүлээсэн. Чухам энэхүү тоглолтоос хожил авбал Улаанбаатар клубын дараагийн шатанд шалгарах боломж үлэмж нэмэгдэх байсан юм.

Монголын аваргууд даалгавраа биелүүлж, өрсөлдөгчөө 1-0 гэсэн харьцаатай хожиж, хүндхэн тоглолтын эцэст гурван оноо авлаа. Тоглолтын цорын ганц гоолыг нэгдүгээр үеийн 41 дэх минутад О.Мижиддорж мөргөж оруулсан юм. Ийнхүү гоол оруулж гол даалгавраа биелүүлсэн Улаанбаатар клуб хоёрдугаар үед хамгаалалтаа чангатгав.

Энэ өдөр Улаанбаатарын серби хагас хамгаалагч Неманья Крушевач талбайн төвд тун сайн тоглолтыг үзүүлсэн. Өдгөө 25 настай тэрбээр эсрэг багийнхаа довтолгоог нурааж, багтаа ашигтай үйлдлүүдийг хийж байлаа. Мөн Улаанбаатар клубын шинэ цэрэг А.Дөлгөөн багийнхантайгаа сайн ойлголцож байгаа харагдсан.

Мэдээж Б.Мөнхсүлдийг дурдах нь зүйтэй. Энэ жил 19 настай залуу хүүгийн хувьд багийн үндсэн хаалгач Э.Мөнх-Эрдэнийг орлож, талбайд гарсан. Нас залуу ч алдаа гаргалгүй сайн хаалтуудыг гүйцэтгэж, багтаа том тус хүргэлээ.

Ийнхүү Улаанбаатар клуб хоёр дахь хожлоо байгуулан зургаан оноотой хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэдний дээр есөн оноотой нэг ч хожигдолгүй Тайванийн Тайчун Футуро баг бичигдэж буй. Монголын аваргуудын хэсгийн дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Чао Пак Кей багтай Улаанбаатар хотноо хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж