Хятадын ерөнхий сайд асан Ли Көцян нас баржээ

Хятадын ерөнхий сайд асан Ли Көцян нас баржээ

Хятадын ерөнхий сайд асан Ли Көцян нас баржээ

Хятадын ерөнхий сайд асан Ли Көцян 68 насандаа гэнэтийн зүрхний шигдээсээр нас баржээ. Тэрээр Пүрэв гаригт Шанхайд амарч байгаад нас барсан гэж төрийн хэвлэлд мэдээллээ. Амь насыг нь аврахын тулд бүхий л боломжийг ашигласан боловч Ли Көцян Баасан гаригийн шөнө дунд болохоос 10 минутын өмнө нас барсан гэв.

Ли Көцян тэтгэврийн нас нь болсон гэх шалтгаанаар өнгөрсөн аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын их хурлаар Улс төрийн байнгын хорооноос хасагдсан. Тэтгэвэртээ гарах хүртлээ тэрээр Коммунист намын хоёр дахь хүчирхэг хүн байжээ.

Ли Көцянийг Ши Жиньпин даргын үнэнч хүрээлэлд хамааралгүй цорын ганц дээд албан тушаалтан гэж үздэг. Тэр 1966-1976 оны хооронд өрнөсөн Соёлын хувьсгалын үед нэр нөлөөгөөр биш өөрийн хичээл зүтгэлээр улс төрд хөл тавьсан юм. Түүнийг удирдагч асан Ху Жинтаотой илүү нийцтэй байсан гэдэг.

Түүний үхэл Хятадын ард иргэдийг гашуудуулж байна. Ли Көцян үгүй болсноор гэрийн багана үгүй болсонтой ижил гэж олон нийтийн сүлжээнд нэгэн хүн гашуудлаа илэрхийлжээ.

Тэрээр Бээжингийн их сургуулийг төгссөн мэргэшсэн эдийн засагч бөгөөд баялгийн зөрүүг бууруулах прагматик эдийн засгийн бодлого баримталдаг гэдгээрээ алдартай байсан. Түүний талаар Сингапурын үндэсний их сургуулийн профессор Берт Хофман хэлэхдээ "Тэр үнэхээр Хятадыг урагшлуулахын төлөө хичээж, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй яриа хэлэлцээ өрнүүлсэн нээлттэй, зоригтой хүн" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.187.217

Хэний толгой илүү цухуйна. Түүнийг тасддаг нь Коммунист арга туршлага

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-10-27 202.72.245.121

Хятадад ядуурлыг бууруулахад анхаарлаа хандуулж маш их юм хийсэн, "Ядууст ээлтэй удирдагч" гэсэн имижтэй хүн байсан юм билээ. 2008 оноос Хятадын ерөнхий сайдын 1-р орлогч, 2013-2022 онд ерөнхий сайдаар ажилласан хүн юм байна. Ум мани бад мэ хум

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.160.82

цагтаа уйгур өвөр монголд улаан хамгаалагч хийж олон монголыг алсан гэдгээрээ мао алуурчнаас шагнал хүртэл авч байсан ши гэгчийн хаанчлал утгаараа хэрэгжиж эхэлсний баталгаа болж байна. мао а******н монголчуудыг хичнээнээр нь ч алж болно учир нь тэнд булах газар хангалттай их бий гэж хэлж байсан гэдэг. одоо монголд энэ хятадын коммунизмын бодлогыг долоон дэмждэг э****з урвагчдын хүн сүрэг бий болсон жил бүр МАН гээч хулгайчдын намаар дамжуулан тэдгээр урвагч үхээрүүдийг тэтгэдэг.

Avatar

зочин 2023-10-27 66.181.178.233

таалагдсангүй

Avatar

Иргэн 2023-10-27 202.72.245.121

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2023-10-27 216.38.195.74

keni ;

Avatar

үнэн 2023-10-27 202.21.126.82

Зүрхэний шигдээс, орсууд энэ талаар маш сайн мэднэ. South Gobi гийн захирал, манайхыг олон улсын арбиторт өгөөд ялж байсан нөхөр шангри лад зүрхэний шигдээсээр өнгөрч билээ.

Avatar

Нэргүй 2023-10-27 103.254.123.166

Пригожин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж