Хятадын ерөнхий сайд асан Ли Көцян нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

Хятадын ерөнхий сайд асан Ли Көцян нас баржээ

Хятадын ерөнхий сайд асан Ли Көцян нас баржээ

Хятадын ерөнхий сайд асан Ли Көцян 68 насандаа гэнэтийн зүрхний шигдээсээр нас баржээ. Тэрээр Пүрэв гаригт Шанхайд амарч байгаад нас барсан гэж төрийн хэвлэлд мэдээллээ. Амь насыг нь аврахын тулд бүхий л боломжийг ашигласан боловч Ли Көцян Баасан гаригийн шөнө дунд болохоос 10 минутын өмнө нас барсан гэв.

Ли Көцян тэтгэврийн нас нь болсон гэх шалтгаанаар өнгөрсөн аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын их хурлаар Улс төрийн байнгын хорооноос хасагдсан. Тэтгэвэртээ гарах хүртлээ тэрээр Коммунист намын хоёр дахь хүчирхэг хүн байжээ.

Ли Көцянийг Ши Жиньпин даргын үнэнч хүрээлэлд хамааралгүй цорын ганц дээд албан тушаалтан гэж үздэг. Тэр 1966-1976 оны хооронд өрнөсөн Соёлын хувьсгалын үед нэр нөлөөгөөр биш өөрийн хичээл зүтгэлээр улс төрд хөл тавьсан юм. Түүнийг удирдагч асан Ху Жинтаотой илүү нийцтэй байсан гэдэг.

Түүний үхэл Хятадын ард иргэдийг гашуудуулж байна. Ли Көцян үгүй болсноор гэрийн багана үгүй болсонтой ижил гэж олон нийтийн сүлжээнд нэгэн хүн гашуудлаа илэрхийлжээ.

Тэрээр Бээжингийн их сургуулийг төгссөн мэргэшсэн эдийн засагч бөгөөд баялгийн зөрүүг бууруулах прагматик эдийн засгийн бодлого баримталдаг гэдгээрээ алдартай байсан. Түүний талаар Сингапурын үндэсний их сургуулийн профессор Берт Хофман хэлэхдээ "Тэр үнэхээр Хятадыг урагшлуулахын төлөө хичээж, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй яриа хэлэлцээ өрнүүлсэн нээлттэй, зоригтой хүн" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж