Сагсан бөмбөгийн зовлон сагсан бөмбөгийн "эзэд" болов!

Сагсан бөмбөгийн зовлон сагсан бөмбөгийн "эзэд" болов!

Сагсан бөмбөгийн зовлон сагсан  бөмбөгийн "эзэд" болов!
Гэрэл зургийг Монголын сагсан бөмбөгийн холбоо

Ердөө жил гаруйн өмнө эвлэлдэн нэгдэж, элэг бүтэн болсон Монголын сагсан бөмбөгийн холбоо дахин хуваагдахад тун ойртлоо. Энэ удаад холбооны тамга тэмдэг бус лигийн зохион байгуулалт, ашиг орлогын улмаас холбоо болон багийн эзэд гэсэн хоёр гол дүр гарч ирэв. Анх таван суудлаас эхлэлтэй асуудал даамжирсаар сүүлдээ найман шаардлага болсон ч холбооны удирдлагууд нүүр өгсөнгүй.

Улмаар таван баг тусдаа лиг зохион байгуулах асуудал яригдаж, холбоо ч хөгжлийн лигийн таван багаа дээш нь татаж, дээд лигт тоглуулахаар өчигдөр/2023.10.26/ гэрээ байгуулжээ. Энэ нь ч сагсан бөмбөг сонирхогчдод таалагдсангүй.

Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал арваннэгдүгээр сарын 03-ны өдөр "UG" аренад эхлэх товтой байгаа бөгөөд өнгөрсөн зун холбооны зүгээс багийн эздэд хандан шаардлага байвал хүргүүлээрэй гэсэн аж. Харамсалтай нь, лигийн эзэд хугацаандаа шаардлага, санал, хүсэлтээ хүргүүлээгүй гэнэ. Улмаар холбоо өөрсдийн дүрэм, журмаа баталж, лигийн эхлэх товыг баталжээ. Үүний дараа багийн эздээс зүгээс багийнх нь тоглолттой өдөр нүүрний эгнээний таван суудлыг өгөх хүсэлт тавьжээ. Хариуд нь холбооны зүгээс хоёр суудал өгөх боломжтойгоо илэрхийлсэн гэв. Багийн эзэд хүртэл багийнхаа тоглолтыг үзэхдээ тасалбар авдаг байсан тул энэ байдлыг өөрчлөхөөр "BCH Гарьд", "IHC Apes", "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн Өлзий Металл" гэсэн таван багийн эзэд нэгдэж, нийтдээ найман заалттай шаардлагыг хүргүүлжээ.

Үүнд улирлын тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогын 25 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, мөн таван хувийг тамирчдын "Ирээдүй" холбоонд хуваарилах, шууд дамжуулалтын үеэр багууд өөрсдийгөө сурталчлах цаг, эрх олгох болон бусад заалтыг багтаажээ.

Харин сагсан бөмбөгийн холбоо хариуд нь багуудаас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээн авах боломжгүй гэжээ. Үүнд, "Лигийн тэмцээнд оролцох эсэх шийдвэр нь та бүхний өөрсдийн бүрэн эрх, сонголт бөгөөд Монголын сагсан бөмбөгийн холбооны хувьд лигийн журмын 4.28-д заасны дагуу насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй улсын шигшээ багийн 75-аас доошгүй хувийг лигийн тэмцээний тоглогчдоос бүрдүүлэх үүрэгтэй болохыг дурдъя. Иймд энэхүү заалтыг хэрэгжүүлэх үүднээс лигийн журамд зааснаар төлөвлөгөөний дагуу эрэгтэй найм, эмэгтэй зургаан багийн оролцоог хангаж зохион байгуулах болно" гэсэн юм.

Дээд лигийн багууд нэг улиралд дор хаяж нэг тэрбум төгрөг зарцуулдаг аж.

Удалгүй холбооны зүгээс хөгжлийн лигийн "Сэлэнгийн Бодонгууд", "Өмнөговь Ёлууд", "Mongolians", "Darkhan United", "ШУТИС Шаркс" гэсэн багуудыг дээд лиг рүү дэвшүүлж, гэрээ байгуулсан. Үндсэндээ шаардлага тавьсан таван багийг эдгээр багуудаар нөхөж, тоглолтын хуваариудыг шинэчлэн гаргаж, лигээ эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэ шийдвэр нь шаардлага гаргасан таван баг болон хөгжлийн лигийн бусад багуудад ч таалагдсангүй.

Хөгжлийн лигийн "Дөргөн гарьд" багийн мэдэгдэлд "Бид ийм шудрага бус лигт оролцмооргүй байна. Хөгжлийн лиг маш гоё эхэлсэн. Одоо тэгээд 16 багаас зарим багуудыг дээд лигт оруулаад үлдсэн цөөхөн баг нь тоглох уу? Бид бооцоо болон гарсан бүх зардалаа буцаан нэхэмжлээд хөгжлийн лигээс гарах хүсэлтэй байна. Манай баг дээд лигийн тамирчидтай нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэх болно" гэв.

"Хасын Хүлэгүүд", "Налайх Бизон", "Архангай Алтан Дорнодын Дайчид" гэсэн гурван баг дээд лигтээ үлдсэн.

Үүний дараа Монголын сагсан бөмбөгийн тамирчдын "Ирээдүй" холбоо мэдэгдэл гарган талуудыг зөвшилцөлд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, хэрэв үр дүн гарахгүй бол тамирчид ч өөрсдийн арга замаар тэмцэнэ гэжээ.

Мэдээж энэ үйл ойлголцол, хуваагдлаас хамгийнтом хохирогчид нь тамирчид. Хоёр холбооны хуваагдлаас болж Монголын сагсчид арван жил хорионд байсан. Харин одоо эзэд, холбооны асуудлын улмаас Монголд хоёр том лиг үүсэх эрсдэл үүслээ. Хамгийн гол нь сагсан бөмбөгийн холбооны зүгээс дээд лигийг зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн 75 хувийг тус лигийн багуудаас бүрдүүлэх гэнэ.

Ингэхээр "BCH Гарьд", "IHC Apes", "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн Өлзий Металл" гэсэн багуудад тоглож буй Монголын топ тамирчид шигшээдээ багтаж чадахгүй байх аюул нүүрлээд байна.

News.mn сайт 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн хурлыг сурвалжилж, "Г.Батцэнгэлийн том амлалт ба 2 тамга эвлэв" сурвалжлагыг бэлтгэж байв. Энэ үед холбооны одоогийн тэргүүн Г.Батцэнгэл "Хэрэв би сонгогдвол зорилго маань тодорхой байх ёстой. Зургаан жилийн дараа “Г.Батцэнгэлээ, чи Монголын сагсан бөмбөгт яг юу хийсэн юм бэ” гэхэд харуулах зүйлтэй, хийсэн ажилтай байх хэрэгтэй” гэж байлаа. Тэгвэл түүний ажлаа авсан хоёр дахь жил том сорилт гарч ирэх нь энэ. Одоо багийн эзэд, холбооны удирдлагууд мөн лигийн орлогын ихэнхи хувийг хүртдэг гэдэг "UG" аренагийн төлөөлөл, тамирчдын холбоо нэг ширээний ард сууж, асуудлаа ярьж зөвшилцөлд хүрэхийг л сагсан бөмбөгийн сонирхогчид хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 117.111.28.242

гарчиг ингэж өгөхгүй ш дээ гарчигнаасаа шаал өөр мэдээ байдаг наасан

Avatar

Нэргүй 2023-10-27 59.153.112.151

Хамгийн эрч хүчтэй гэгээлэг, залуулаг спорт гэж боддог. Байнга хэрүүлтэй бузартай ч юмаа даа. Гадны сайхан тамирчдыг үзэцгээе дэ

Avatar

Зочин 2023-10-27 202.126.89.211

Батцэнгэл нохой юм даа

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.184.157

buten neg terbumaas iluu mongo gargachihaaad bagaa uzeh gej shagiin bilet abdag bol arai shuu.

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.183.49

Монгол сармагчингууд сагсан бөмөг тоглоно гэж юу байсын ?! Больцгоо, ичицгээ !!!

Avatar

зочин 2023-10-27 202.126.90.15

Холбоо , СПО нар аль аль нь анхаараач. тамирчид хохирох ёсгүй. эд байгаа залуучуудад хайран сайхан боломж шүү

Avatar

Нэргүй 2023-10-27 216.38.195.74

bidani

Avatar

Нэргүй 2023-10-27 216.38.195.74

ardnigai

Avatar

Нэргүй 2023-10-27 216.38.195.74

dyyriamlaar gajigt

Avatar

Батсуурь 2023-10-27 139.5.216.98

Тулга гэж нөхөр дахиад л 2 талд хор хутгаад яваад байгаа. энэ хүний үгээр түүний шавь нар хөдлөөд ийм байдалд хүргэсэн талаар 2 холбооны ажлын хэсгийнхэн ярилцаж байна

Avatar

Нэргүй 2023-10-27 203.98.77.114

Энэ нөгөө Монголчуудыг загнадаг Мөнхжингийн хийж байгаа ажил гэж харж байна, Хөөрхий дахиад мөнгө хэрэг болоод байгаа юм бол уу? Уг нь би хангалттай мөнгөтэй гээд загнаад байсан биздээ?

Avatar

Зочин 2023-10-27 202.126.88.144

Яагаад гарчигаа соличихов, нөгөө бурхан энэ тэр юу болов, кк

Avatar

Зочин 2023-10-27 202.126.89.105

Нэг л их том асуудал. Зүгээр л хая. Дээд лиг, доод лиг, 2 лиг, 10 лиг өөрсдөө шийдэг. Дэлхийд гайхагддаг тоглогчид, дасгалжцулагчидтай бол ч бас яая гэхэв. Бусад улс орон хараад инээд нь хүрч байгаа даа

Avatar

Зочин 2023-10-27 139.5.218.66

Энэ бурханы хамаарах асуудал биш ээ, кк тэнэг сэтгүүлч чамирхах гэж ядчих юм аа

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.188.222

юун сүрчигнүүр гарчигтай юм. Өөрсдөө л зөв байх нь чухал хэн дуртай нь холбоо байгуулаад байвал өндийж ядаж байгаа МОНГОЛЫН СПОРТыг мөлхүүлнэ гэсэн үг шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.188.222

гадаадын лигүүдийн хажууд та нөхдийн энэ хэдэн төгрөг шүлсний л дайтай юм шүү дээ тэд тэнээд энэ тэр болоод байна уу ёстой тэр үед бурхан хараад та нараас тэр лигт оччихвол бас л хэрүүлээ хийгээд явах уу. ИЧМЭЭР ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.127.160

арагшаа нэг алхам ухарч сурмаар бгм даа

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.108.9

Тэнэг монголчууд шуналаа дийлэхгүй л байна. Амбицаа дийлэхгүй л байна. Бурхан огт хамаагүй шүү хө

Avatar

Нэргүй 2023-10-27 142.114.7.208

Угаасаа бүтэxгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж