Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
27-нд Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 10-р сарын 26-ны 20 цагаас 10-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -3…-8 хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +3…+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр 0…-2 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
Холбоотой мэдээ