Э.Бадар-Ууган: Хүмүүст үнэнийг ойлгуулаагүй нь миний алдаа байх

Э.Бадар-Ууган: Хүмүүст үнэнийг ойлгуулаагүй нь миний алдаа байх

Э.Бадар-Ууган: Хүмүүст үнэнийг ойлгуулаагүй нь миний алдаа байх

“Өөжин мед” эмнэлгийн өргөтгөлийн барилгатай холбоотой маргаан үүссэн талаар цахим орчинд мэдээлэл түгэх болов. Энэ үйл явдлын талаарх мэдээлэл эх сурвалжийн тэнцвэртэй байх зарчмаас гажиж, хэт нэг талыг барьсан өнцгөөр цацагдсан учраас олимпын аварга Э.Бадар-Ууганаас тодруулж ярилцлаа.


-“Өөжин мед” эмнэлэг үр шилжүүлэн суулгах чиглэлээр ажиллаад багагүй хугацааг үдсэн санагдана. Өргөтгөл барих шаардлага яагаад үүссэн юм бэ. Зарим хүн эмнэлгийн өргөтгөлийг бариулахгүй гэж эсэргүүцсэн нь ямар учиртай юм бэ?

-“Эмнэлэг байгаа обьеътыг газрын хамт 2017 онд хувь хүнээс худалдаж авсан юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх гээд олон зорилт тавьсан, үйл ажиллагаа нь харьцангуй жигдэрсэн. Үр шилжүүлэн суулгах чиглэлээр, эмчилгээний чанараар Монголдоо номер нэг эмнэлэг гэж үйлчлүүлэгчид дүгнэдэг болсон. Манай эмнэлэгт үр шилжүүлээд 1400 гаруй хүүхэд хорвоод аз жаргал дагуулан мэндэлжээ. Одоо төрөх өдрөө хүлээж байгаа олон ээж байна. Үргүйдэл нь манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ноцтой асуудал болсон. Агаарын бохирдол, баталгаагүй хүнс зэргээс шалтгаалаад сүүлийн жилүүдэд үргүйдэл хүрээгээ тэлсэн.

2017 онд эмнэлгийн барилгыг худалдаж авахад үйл ажиллагаа нь доголдсон, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг обьект байсан. Ийм барилгыг олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн байр болгоход маш их цаг хугацааг зарцуулсан, хичээсэн. Үүний үр дүнд манай улсын иргэдээс гадна урд, хойд хөршөөс үйлчлүүлэгчид олноор зорин ирэх болсон. Ачаалал маш их нэмэгдсэн гэсэн үг л дээ. Тиймээс эмнэлгээ өргөтгөх зайлшгүй хэрэгцээ гарч ирсэн. Жил гаруйн өмнө манай эмнэлгийн хөрөнгө оруулагч япон захирал Монголд гэр бүлтэйгээ ирсэн юм. Тэгээд эмнэлгийн ажилтай танилцах үедээ хэрэв холбогдох зөвшөөрлүүд гарвал эмнэлгийн  өргөтгөлд хөрөнгө оруулж дэмжье гэсэн сайхан мэдээг дуулгасан  юм.

-2017 онд таныг “Өөжин мед” эмнэлэг байгаа таван давхар барилгыг худалдаж авахад одоо өргөтгөл барих гэж төлөвлөсөн газар хэний мэдэлд байсан юм бэ. Таныг олимпын хорооны эзэмшлийн газар дээр барилга барих гээд байна гэж олон нийт ойлгоод, зарим нь бухимдаад байх шиг?

-Энэ газар  Олимпын хороонд ямар ч хамааралгүй гэдгийг 2014 онд шүүхээс албан ёсоор тогтоож өгсөн юм билээ. Тухайн үед шүүхийн шийдвэр ёсоор Б.Наранцэцэг гэдэг хүн дээр  очсон, хувийн өмчийн обьект, газар байсан. Энэ явдлаас гурван жилийн дараа би 2017 онд худалдаж авсан гэсэн үг. Одоо өргөтгөл барих гэж байгаа газар ингэж шилжиж ирсэн юм. Түүнээс би Олимпын хорооноос газар аваагүй юм шүү. Энэ тухайгаа хүмүүст зөв ойлгуулж, үнэнийг хэлж байгаагүй нь миний алдаа байх. Юуг нь нуух вэ, зар дээрээс хэд хэдэн газар хараад, хөрөнгө оруулагч япон захиралд танилцуулаад, энэ газрыг сонгож худалдах, худалдан авах гэрээ хийгээд хууль ёсны дагуу мөнгөө өгөөд, татвараа төлөөд, худалдаж авсан түүхтэй.

-Японууд хөрөнгө оруулахдаа тун хянуур ханддаг. Эмнэлгийн барилгын өргөтгөлийн бүх зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан  гэж нүүр бардамж хэлж Та чадах уу?

-Бараг хоёр жил  шахуу хөөцөлдөж холбогдох бүх баримт бичиг, зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан. Нийслэл дээр барилгын эскизээ батлуулаад, дараа нь өндөр  барилгын зөвшөөрөл гээд Барилга, хот байгуулалтын яамаар хэлэлцүүлдэг хууль, журамтай юм билээ. Яг энэ дагуу зөвшөөрлөө авсан. Өндөр давхар (23), тэр дундаа эмнэлгийн зориулалттай барилга гэдэг утгаараа өндөр шалгуур, нарийн стандарттай. Эмнэлгийн хог хаягдал, өрөө тасалгааны агааржуулалт норм гээд  бүх зүйл нарийн байдаг юм билээ. Тэр стандарт, нормын дагуу зураг төслөө хийж батлуулаад, барилга эхлүүлэх зөвшөөрлөө хуулийн дагуу авсан.

-Танай эмнэлгийн өргөтгөлийн барилгыг бариулахгүй гээд эсэргүүцсэн хүмүүс  оршин  суугчид   юм уу, эсвэл  танай зэргэлдээх барилгын эзэд байв уу?

-Айл хүний  амь, саахалт айлын санаа нэг гээд сайхан үг байдаг даа. Хажуу талын барилгын эзэмшигч болох С.Энхтүвшин болон эхнэртэй нь манай гэргий бид  хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. Барилга барихад манай талаас асуудал байхгүй гэж л хэлдэг байсан. Хамтарч ажиллая, орц гарцаа хаана яаж гаргах вэ гэх мэтээр ажил хэрэгч байдлаар ярилцаад явж байснаа сүүлдээ байдал биш болсон.

Тэд өөрсдийнх нь хуульч Д.Баттулга гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн “Манай үйлчлүүлэгч С.Энхтүвшин 2 тэрбум төгрөг авах хүсэлтэй байна” гэж палхийтэл хэлсэн. Би эхэндээ итгээгүй. Манай гэргий рүү хуульч нь холбогдоод яг л нөгөө мөнгөө нэхсэн.

Би С.Энхтүвшин рүү мессэж бичээд, хууль ёсны дагуу бүх зөвшөөрөл гарсан байхад ямар учир шалтгаанаар ийм их хэмжээний мөнгө нэхээд байгааг огтхон ч ойлгохгүй байгаагаа хэлсэн. Хамгийн хэцүү нь Японы хөрөнгө оруулагч энэ үйл явдлыг ойлгоогүй. Яаж ч ойлгох вэ дээ. Ингээд бүх зүйл хүндэрч эхэлсэн.

-Яг ямар үндэслэлээр ийм хэмжээний мөнгө нэхсэн юм бэ. Д.Баттулга гэдэг хүн үнэхээр хуульч мөн бол хуулийн үндэслэл эрхбиш хэлсэн байлгүй. Эсвэл та нарын хооронд газрын маргаан байдаг юм уу?

-Ямар ч маргаан байхгүй. Тэдний газраас сөөмийг ч манайх ашиглахгүй. Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа юм бол ийм хэмжээний мөнгө өг л гэж нэхээд байгаа. Та бүхэнд мөнгө хэрэгтэй байгаа бол танай ЦДП-ээс мөнгөө төлж цахилгаан авъя гэсэн санал тавихад үгүй гэсэн. Ямартай ч манай бүх зөвшөөрөл  хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд “Хэрэв тэгвэл танайх нэлээн дайралтад өртөнө дөө” гэсэн. Нээрээ л маргаашаас нь эхлээд манайх руу элдэв хүмүүс явуулж, худал цуу яриа цахим орчинд тарааж, хамгаалалтын алба дэргэдээ байршуулж, манай хашааг цаанаас нь нураах зэргээр дайралтууд эхэлсэн дээ. Бичиг лоозон барьж орилдог хүмүүс хүртэл бэлдээд Э.Бадар-Ууган хууль бусаар газар авч барилга барилаа гэх гүтгэлгийг завсар зайгүй “үйлдвэрлэх” болсон юм. Би оршин суугчид ийм үйлдэл хийж байгаа гэж ерөөсөө бодохгүй байгаа. Энэ хавьд орон сууцны барилга бий ч оршин суугчдын эрх ашгийг зөрчих, тэдний цонхыг хаасан зүйл юу ч байхгүй. Цахим орчинд цацаад байгаа барилгын зураг манайх биш, шал өөр зураг гаргаж тавиад худал цуу тараагаад байгаа юм.

-Хэл ам хийгээд байгаа танай хөршүүд барилгаа хэзээ барьсан юм бэ. Ер нь барилгын бизнес хийдэг хүмүүс үү?

-Эднийх барилгаа (“Режис плэйс”) анх барихдаа манай газрыг ашиглаад барилгын материалуудаа байршуулаад, айл хөрш хүний санаагаар ойлголцоод явдаг байлаа. Том бүтээн  байгуулалт хийж байгаа хүмүүс гэж дотроо хүндлээд, дэм болчих гэсэн нь тэр. 2015, 2016 оны үед анх барилгын ажил эхлээд 2018 оны үед нэг хэсэг санхүүжилтгүй гээд ажил нь зогссон байснаа 2021 онд гэнэт үргэлжлээд маш хурдан ашиглалтанд орсон юм. Ковидын үед миний таньдаг нэг хүнээр дамжуулж  манай газрыг авъя гэж санал тавьсан. Би тэр үед “Газраа зарахгүй ээ. Энд эмнэлэг л байх ёстой, насан туршдаа эмнэлэг хэвээр нь авч явна аа” гээд хэлсэн. Манай газрыг авч өөрийнхтэйгөө нэгтгэе гэсэн санааг хэд хэдэн удаа хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Одоо бодоход гол зорилго нь манай газрыг л авах байжээ гэдгийг одоо над руу чиглэж байгаа гүтгэлэг, дайралтаас би ойлгож байна даа.

Э.Бадар-Ууган МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга юм чинь энэ газрыг хууль бусаар авсан, эрх мэдлээ ашиглаж байна гэдэг өнцгөөр гүтгэе гэж төлөвлөсөн юм шиг байгаа юм. Би энэ газрыг Олимпын хорооноос аваагүй, эмнэлгийн барилгыг 2017 онд худалдаж авахад газар нь дагалдаж ирсэн гэдгийг дээр өгүүлсэн.

Монголчууд надад хайр, хүндэтгэлээ харамгүй өгсөн. Энэ сайхан хүндлэлийн хариуд би хууль зөрчиж, хулгай хийхгүй, нийгэмдээ тустай амьдрах үүрэгтэй гэж боддог. Сонирхуулж хэлэхэд, Олимпын хороо 170 гаруй гишүүнтэй, аливаа шийдвэрийг гишүүн бүрийн оролцоо, саналыг авч гаргадаг. Би дур мэдэх, ганцаараа шийдэх ямар ч боломжгүй гэсэн үг.

Цар тахлын үед хил гааль хаагдаж, бүх барилгын ажил зогссон. 2021 онд барилгаа барьсан гэхээр овоо бийлэгжүү хөрштэй юм байна. Тэгсэн атлаа 2 тэрбум төгрөг нэхэж шантаажилж байна гэхээр яачихсан ч хүмүүс юм бэ дээ. Ойлгоход нээрээ л бэрх санагдлаа.

-Мөнгөтэй, бололцоотой болохоороо л манай газрыг авах гэж удаа дараа санал тавьж байсан байх. Бизнесийн ашиг орлогоо хаанаас бүрдүүлдгийг нь би мэдэхгүй. Бидний дунд асуудал үүссэнээс хойшхи хэдэн өдөрт над руу янз бүрийн мэдээлэл ирж л байна. Надаас 2 тэрбумыг нэхээд байгаа “Режис плэйс”-ыг барихдаа нийгэмд маш том дуулиан дэгдээсэн нүүрсний хулгайн мөнгөөр санхүүжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэдэг хардлага хүчтэй байгаа юм билээ. Олны үг ортой л гэлцдэг. Гэхдээ энэ бүх хардлагыг би биш холбогдох хууль хяналтын байгууллага л эцсийн байдлаар тогтоож, мэдээлэх ёстой байх.

-Эмнэлэг барина гэж зүтгээд хөрш компанидаа шантаажлуулаад, элдвээр гүтгүүлж байхын оронд бусдын жишгээр орон сууц юм уу өөр барилга бариад ашиг хийгээд амьдаръя гэж бодож болсонгүй юу?

-Яг үнэндээ манай улсад тулгамдаад байгаа үргүйдлийн чиглэлээр эмнэлэг барихад хөрөнгө оруулагч олдоно, бүх талаар дэмжиж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дэндүү   завшаантай хэрэг л дээ. Гадаад хүн манай улсад үргүйдэлтэй нүүр тулж шаналж байгаа залуу гэр бүлүүдийг хараад сэтгэл нь эмзэглээд, тусалж дэмжье гэж байна. Монгол хүний эрүүл мэндийн төлөө дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэх ийм сайхан боломж тэр бүр олдохгүй.

-Эсэргүүцэл гараад барилгын ажил зогссон гэж ойлгосон. Одоо яг ямар байдалтай байна вэ?

-Хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчраад хүч хэрэглэж манай хашааг нураагаад, газар шорооны болон суурийн бэхлэгээ хийх ажлыг зогсоосон. Манай улс хуультай, ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шатаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л. Хуульгүй авирлаж, шантааж хийж байгаа энэ хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч, хашаа  нураасан үйлдэл дээр нь хэрэг үүсээд шалгаад явж байгаа.

Бидний цөөхөн монголчууд уг нь хоорондоо ингэж нэгнээ харлуулаад явмааргүй л байна. Яах вэ, хууль шүүхийн байгууллагаар хэнийх нь зөв байсан нь ил болоод дүгнэгдээд явна. Миний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол хөрөнгө оруулагч.

Бүх зөвшөөрөл нь гарчихсан байхад танай улсад хууль ёс гэж хаана байна гээд тэд гайхаж байна. Төр, хувийнхан дээр дооргүй гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, тэднийг гомдоож, дээрэлхэж, хөөж гаргасан алдаагаа засъя гэж яриад байдаг.

Яг бодит амьдрал дээр хууль биелүүлж байгаа нь хохирч, хуульгүй авирлаж байгаа нь хожиж байна. Чанга орилсных нь зөв байдаггүй. Би өөрийн зан төлвөөс болоод тэр бүр дуугараад, элдэв юм яриад явдаггүйг хүмүүс мэднэ. Энэ удаад гүтгэлэг, дайралт хэрээс хэтэрч, хууль зөрчигчид дэндүү даварч байна. Уг нь Монголд хэрэгтэй, монгол хүний эрүүл мэндийн төлөөх ийм хөрөнгө оруулалтыг төр, засгаас эхлээд бүх хүн дэмжих байх гэж бодож байсан ч шантаажчингуудаас болоод гацчихлаа.

-Хөрөнгө оруулагчдаа яаж тайлбарласан бэ. Хүн бүр уул уурхай гэж амны уншлага болтол ярьдаг болжээ. Эрүүл мэндийн салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтаа тавиад туучихгүйн тулд Та ч бас тэмцэх, гүтгэлэг дайралтыг сөрөөд үнэний төлөө явах ёстой юм биш үү?

-Бид бодит байдлыг л хэлсэн. Зөвшөөрөл, бүх зүйл хууль журмын дагуу гарсныг тэр  хүн мэдэж байгаа шүү дээ. Тэр бүгдийг л үзүүлсэн. Одоо үнэн ялдаг  юм уу, зохион байгуулалттайгаар орилж хашгирсан нь ялдаг  юм уу гэдгийн эцсийг үзнэ дээ гэж л бодож байна даа. Манай улс зөвхөн уул уурхайд л гадаадын хөрөнгө оруулалт  авдаг улс болчихоод байна. Харин бид эмнэлгийн салбарт хөрөнгө оруулалт татаад, монгол хүний эрүүл мэнд, хүн амаа өсгөхөд хувь нэмрээ оруулъя гээд хамт олноороо зүтгэж байна. Үүнийг буруу зорилго гэж боддоггүй. Олон хүний сэтгэлийг харлуулж байгаад би хувь хүнийхээ хувьд маш их харамсаж байна. Үргүйдлийн эмчилгээний үнэ цэн, зорилго нь бүгдэд нээлттэй, ил байгаа. Гадаад улсын эмнэлгийг зорьсон монголчуудын урсгал хэр байдаг билээ дээ. Манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулснаас хойш гадаад орон, тэр дундаа БНСУ руу үргүйдлээ эмчлүүлэхээр явдаг урсгал илт буурсан. БНСУ дахь эмнэлэг болон манай эмнэлгийн үйлчилгээний үнийн  зөрүү тэнгэр газар шиг шүү дээ. Монголчуудын БНСУ руу зорьж очдог байсан эмнэлэг урсгалаа алдахгүйн тулд манайх руу холбогдоод хамтарч ажиллая гэж санал хүртэл тавьж байсан. Манай эмчилгээ, үйлчилгээ дэлхийн төвшинд хүрснийг энэ саналаас харж болмоор. Монгол хүнийхээ хувьд, олимпын аваргын хувьд энэ бүгд бол эх орныхоо төлөө хийж буй өчүүхэн хувь нэмэр гэж боддог. Монгол хүн эрүүл байх нь үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн хамгийн том хүчин зүйл гэдгийг ярианыхаа төгсгөлд хэлье.

Ярилцсан: Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 1.176.2.226

Хувь хүн нь МҮОХ зххиргааны албаны хуульч аар ажиллаж Б.Нарануэцэг МҮОХ-ны өмчлөлийн Тамирчдын нөхөн сэргээх төв нэртэй барилгыг төстэй нэртэй 1 хүний гишүүнчлэлтэй хувийн Тамирчдын нөхөн сэргээх сувилал ХХКомпани нэртэй 1 сая төгрөгний цаасан дээр байгуулаад МҮОХ-ны Ерөнхийлөгчөөс бэлгэнд аваад, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичиг Бадар-Уугандаа зарчихсан байгааг юу гэж ойлгох уу? Хулгай Хуйвалдаан Луйварын илжирсэн үнэр л ханхлаад байна даа.

Avatar

Эрдэнэ 2023-10-27 43.242.243.112

ичээч иргэдэд сөөм ч,олддоггүй газар !!!!! чамд яахаараа

Avatar

Баяраа 2023-10-27 66.181.188.99

Бүү бууж өг.шантаажинг шалгуул.монголд эмнэлэг хэрэгтэй..Ард түмэн эрүүл саруул байвал эх орон хөгжинө

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-27 59.153.114.51

Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн ухамсар мөн ч дорой байна даа. Яагаад ийм болчих воо…?. Санаа оноогоо зүгээр илэрхийлэхэд яадаг байнаа!

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.105.220

2017 онд хүнээс худалдаж авсан гэнээ. Хулгайлж авсныг нь Монгол даяар мэдэж байхад хаха

Avatar

Нэргүй 2023-10-27 59.153.114.111

Даварсан н**ш ард түмний хайр даахгүй шуналын тулам. Гол нь энэ газар болон хуучин барилгын газар хэрхэн энэ хулгайчид шилжсэн бэ гэдэг хуулийн асуудал шүү. Олимдийн хорооны газар нэг тамирчны мэдэлд очдын бэ хулгайчуудаа. Бүгд нэг бол Сүхбаатарын талбайгаа хуваагаад хашаалаад минийх гээд байшин сав барийлдаа новшнуудаа. Хуульгүй хэн мөнгөтэй, хүчтэй нь амьдарна гэж байвал ажилхан үзнэ шүү. Наад хулгайчаа суурийн булаад зайлуулал даа ард түмний хайр хүндлэл хүртээд сууж чадахгүй эргүү ац.

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.108.4

Ene muu patsaan ih tom boljeeee ulsin mongoor atsnii usee chi tamirchidin nohon sergeeh zoriulalta emelgiig ulsin mongoor hudaldaj avchaad dahij shunaltaj gologtohguie shunal muu ha r ats bee

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.180.253

ЭНЭ ПИЗДАГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ОЛИМПИЗМИЙН ҮЗЭЛ САНААГ ГУТААГЧ..

Avatar

nj 2023-10-27 202.21.124.132

аль аль нь таарсан таар шуудайнууд.шуналын тулам

Avatar

JIRIIN IRGEN 2023-10-27 43.228.130.38

YAAX BE XUURXII … YUM XIIX GEED ZUTGEED L YABJ B.NA SH TEE… ZUBSHUURULTIU YUM BOL BADARUUGANII BURUU GEJ YU BAIXAB DEE… NEGENDEE DEM UGCH AMIDAR MONGOLCHUUDAA… YASAN MUUXAI ATAACH SETGEGDELUUD BICHDEGIIM BEE TA NAR…

Avatar

Zochin 2023-10-27 59.153.113.250

ulsiin gazriig zugeer orhichihoo chi odoo. balair shunaltai amitan be

Avatar

з 2023-10-27 202.126.89.2

энэ тамирчдад зүгээр мөнгө өгдөгөө болих хэрэгтэй. татвар төлөгчдийн мөнгийг нэг удаа тэмцээнд ороод дараа нь насаараа иднэ гэж юу байсан юм бэ сүүлдээ ингэж баяждаг байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-10-27 202.126.88.94

энэ бол гайхамшигт авьяас чадвар, нөр их хөдөлмөр, тэвчээр зориг , бэлтгэл сургуулалтын үр дүнд улс ороныхоо нэр төрийг өндөрт өргөж явдаг эх орны жинхэн баатарлаг охид хөвгүүддээ өгдөг төр түмний хишиг . Хүн муулж атаархалын хар хэлээ гозгонуулахаас өөр ямар ч зорилго тэмүүлэлгүй өөр шиг чинь амьсгаанууд болж өгвөл эндээс нь хувь хүртчих санаатай байгаа байх. Даан ч тийм хувь дутах юм даа Тамирчдын тоглолтыг үзэх гэж хүмүүс мөнгөө төлдөг юм шүү дэ !!! чамаас арай өөр байгаа биз!!

Avatar

Нэргүй 2023-10-27 59.153.114.111

ац минь долоогоод хэвт нэг мэдэхэд чи зарц нь болно шүү.

Avatar

Нэргүй 2023-10-27 202.55.188.105

чи зайлаа ард түмэн чамд өргүй элбэгдоржийн суганы үс ээ

Avatar

б 2023-10-27 66.181.191.170

хууль бусаар зөвшөөрөл гаргуулсан нь нотлогдсон дүгнэлт гарсанд сандраад үхэх нь л дээ. Хорин хэдэн давхар орон сууцаа бас эмнэлэг гэчихжээ. Ичиж амьдраач. Яаж тамирчдын эрүүл мэндийн нөхөн сэргээх төвийн барилга, газрыг хувийн болгосноос нь эхлээд шалгах хэрэгтэй. Тийм л юм хэнээс хэдэн төгрөгөөр авснаа ярь л даа. Хамаг булхай чинь гарч ирэх байлгүй.

Avatar

б 2023-10-27 66.181.191.170

Хууль бусаар зөвшөөрөл гаргуулчихаад шааж өгч байна. хууль бус гэдэгт чинь дүгнэлт гарчихаад сандраад худлаа яриад байгаа чинь үнэн биз дээ. Хорин хэдэн давхар орон сууцаа бас эмнэлэг гэчихжээ. Ичиж амьдрах хэрэгтэй ш дээ. Ер нь тамирчдын эрүүл мэндийн нөхөн сэргээх төвийн барилга, газрыг яаж хувийн болгосноос нь эхлээд шалгах хэрэгтэй.

Avatar

Эх 2023-10-27 66.181.190.182

Бадрууган.зааландаа тамирчид бэлдэх хэрэгтэй ард түмний татварын мөнгөөр тэжээлгэж байж юун эмнэлэг цаана чинь зөндөө сайн боловсон хүчин байна шүү

Avatar

Б.Есүхэй 2023-10-27 59.153.114.51

Манай Монголд Бадар-Ууган шиг залуус маш олон болоосой! Хүний төлөө, хөгжлийн төлөө зүтгэж байгаад нь өндөр амжилт хүсье! Бүү шантраарай! Угаасаа Та Баатар хүндээ…!!! Хөршийг чинь АТГ шалгах байхоо. С.Энхтүвшин хулгайч юм билээ. Татвараас мөн ч их зайлдаг хүн дээ…!!!???

Avatar

a 2023-10-27 66.181.161.174

shagaad bgara atsa, emnelegee grgd barilda ochnion gzr b shavaad demii gd bn bi orhsi shug ni bn

Avatar

Зочин 2023-10-27 64.119.29.46

Манайд хаа саагүй ийм шантаачин хүмүүс маш их бна шүү дээ хууль хэрэгжүүлдэг бол хурдан хариуцлага иооцоод явдаг боломоор бна шүү цэгцлэх цаг нь бсон шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.176.184

210 байрны иргэд байгаа шүү, хохирогч болчихоод байгаа. манай байрны шугам сүлжээг ил гаргасан гэсээн. Дээр нь барилгаа барих юм байх

Avatar

Нэргүй 2023-10-27 202.126.88.94

зайлуулаад барьдаг юм хэн ч хохирохгүй узель зангилааг нь өөр газар хийчдэг юм

Avatar

Нэргүй 2023-10-27 103.111.68.3

ЧИ НЭГМУУ ТӨВ АЙМГИЙН МИЕЭ ШИГЭЭ ХУРГАН ГҮЗЭЭ ГАРГАЖ БИЕЭ БИЕД БИЕСЭЭ ЦАТГАЛД БОДСИЙМ БАЙГАА ИЗ. ОДОО ЯАЛТ Ч ГҮЙ АМЬ АМЬДРАЛЫГ НЬ ШИЙДЭХ ГЭЭД НШШР ТУЛАХААР ГАРЧ ИРЖ ЧАЦГА АЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРААЧ ЭЭ МУУСАЙН ТӨВ АЙМГИЙН ШАНАГАН ТАВ ГҮЛДИЙСЭН ЭХ ОРНЫГ МИНЬ ДЭЭРЭМДСЭН ЛАЛРУУД МИЕЭГЭЭ ОЧИЖ ЗАГНА НОВШОО

Avatar

Нэргүй 2023-10-27 103.57.95.137

Их өлсгөлөн өсчээ

Avatar

Нэргүй 2023-10-27 103.242.45.233

эмнэлэгээ барих нь зөв шүүү

Avatar

Иргэн 2023-10-27 70.93.178.224

Битгий бууж өг өнөөгийн монголчуудын чаддаг юм нь луйвардах хашгирч орилж эрх хүүхэд шиг аашилж бусдын юмыг булаах
ёс суртхаууны анхны ч ойлголтгүй бохир заваан улс төртэй ухамсаргүй хар масстай ой гутам нөхдийн хийж чадах ажил нь туг лозун барьж бусдыг гутаах

Avatar

Зочин 2023-10-27 66.181.189.179

Зүгээр л нэг худалч…….

Avatar

Иргэн. 2023-10-27 43.228.129.139

Яагаад наад нэг эмнэлэг шиг юм аа гэр хорооллын 5 айлын газар худалдаж аваад барьж болдоггүй юм. Заваан п***а минь.

Avatar

Нэргүй 2023-10-27 202.126.88.94

юу ч хийж үзээгүй бас ямар ч юм мэдэргүй байж сайн яваа нэр хүндтнй нэгэндээ атаархан шүлсээ үсчүүлээд яана даа Хуучин обект худалдаж авахаар газар нь дагалдаад ирдэг юм байгаа биз дээ! Тэр гэр хороололд таван айлын газар одоо бхйгаа өөрийн газар шиг нь зүээр олдох уу ? Тэгээд тэр ус дулааных нь техникийн нөхцөл , зөвшөөрөл энэ тэр нь олдох уу

Avatar

Нэргүй 2023-10-27 202.126.88.94

юу ч мэдэхгүй байж хүн хараахаа боль . х****л хар толгой дээр чинь эргээд гэж нэг үнэн үг байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж