Удаан хүлээсэн Жалам хар, Г.Чинзориг нарын тулаан маргааш болно

Удаан хүлээсэн Жалам хар, Г.Чинзориг нарын тулаан маргааш болно

Удаан хүлээсэн Жалам хар, Г.Чинзориг нарын тулаан маргааш болно

Холимог тулаан сонирхогчдын хүсэн хүлээсэн “Falcons Fighting Series”-ийн эхний улирлын шигшээ шатны тулаанууд маргааш/2023.10.27/ 19.00 цагаас “UG” аренад болно. Нийт есөн тулаан болох бөгөөд энэ үдшийн оргил тулаан “Жалам хар” буюу Ө.Баярмандах болон Г.Чинзориг нарын хооронд болно. Хоёр тамирчны тухайд удаан хугацааны турш тулалдана гэж байсан боловч шийдэлд хүрэхгүй өдийг хүрсэн.

Тэгвэл маргааныг нэг талд гаргахын тулд өөрсдийн багийн бүрдүүлж, эцэст нь октагон дотор хүчийг үзэхээр болжээ. Г.Чинзоригийн хувьд Ө.Баярмандахыг нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авна гэж ам гарсан. Харин Ө.Баярмандахын хэлснээр Г.Чинзориг болон түүний багт ялагдахгүй гэжээ.

Бусад тулааны тухайд 70 кг-ын финалд хөх багийн ахлагч Зэвсэгт хүчний 014-р ангийн тамирчин Бат-Ирээдүйгийн эсрэг улаан багийн боксын Хөх чоно клубын тамирчин Бат-Эрдэнэ тулалдана. Харин 66 кг-ын финалд байлдааны самбо болон кикбоксын улсын аварга Шинэбаатар ШУТИС-ийн Архитектурын ангийн оюутан Баяржавхлантай хүч үзнэ. Мөн 77 кг-ын финалд Зоригтбаатар, Сайнбаяр нар учраа таарчээ.

Тулааны үеэр “Thunderz”, “Pacrap”, “MC Collection”, “Агиймаа” зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөн барих гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-26 66.181.161.34

Cain bnsan shvv for zow

Avatar

б 2023-10-26 66.181.191.170

Алиалагч нар

Avatar

Нэргүй 2023-10-26 213.87.137.135

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж