Б.Дэлгэрсайхан, Х.Нямбаатар нар Бишкекээс туршлага судалж явна

Хуучирсан мэдээ: 2023.10.26-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрсайхан, Х.Нямбаатар нар Бишкекээс туршлага судалж явна

Б.Дэлгэрсайхан, Х.Нямбаатар нар Бишкекээс туршлага судалж явна

Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар Киргиз улсын Бишкек хотоос туршлага судалж явна. Бишкек хот нь нэг сая гаруй хүн амтай. Автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор нийтийн тээврийн хангамжийг сайжруулахын тулд БНХАУ-аас хийн хөдөлгүүртэй 1000 автобус худалдан авчээ.

Байгальд ээлтэй нийтийн тээврийг хөдөлгөөнд оролцуулах зорилгоор хийн хөдөлгүүртэй автобус худалдан авсан юм байна. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины хэрэглээг хязгаарлах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэг тойрогт оруулах зэрэг арга хэмжээ авч буй аж.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бишкек хотын захирагчтай хүнсний хангамжийг сайжруулах, хүлэмжийн аж ахуй эрхлэгчтэй хамтран ажиллах талаар ярилцлаа.  Нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхэд ложистикийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээрээр дөт маршрут нээх талаар ярьж байна” гэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар өнгөрсөн долдугаар сард Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Улаанбаатар хот, Бишкек хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох хэлэлцээр байгуулж байсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд Киргиз улсад ажлын айлчлал хийж буй бөгөөд тэд айлчлалын бүрэлдэхүүнд багтан, ажиллаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж