Төсөв-2024: Өртэй хүн өөдлөхгүй, өттэй ямаа таргалахгүй

Төсөв-2024: Өртэй хүн өөдлөхгүй, өттэй ямаа таргалахгүй

Төсөв-2024: Өртэй хүн өөдлөхгүй, өттэй ямаа таргалахгүй

Монголд өргүй, зээлгүй хүн алга. Бид өнөөдөр НӨАТ, ОАТ, Гаалийн татвар… гээд нийт 20 орчим төрлийн татвараар халаасаа сэгсрүүлж байна. Дээр нь элдэв хэрэглээ, тэр ч бүү хэл үзээгүй телевизийн сувгийн төлбөрт, огт хэрэглэдэггүй сэргэх нь байтугай эрчим хүчний төлбөрт олсон хэдээ хуу хамуулах аж. Энэ бүгдээс гадна Нийгмийн даатгалын шимтгэл гэж буцааж хүртэх эсэх нь маш эргэлзээтэй “татвар”-ыг нэмбэл орлогынхоо тэн хагасыг нь төрд хуу хамуулах аж. Гэтэл татвар төлснийхөө төлөө бидний хүүхдүүд байнга сургууль, цэцэрлэгийн гачигдалтай, хордсон ч онош нь тогтоогддоггүй зовлонтой өдөр хоногийг өнгөрөөж байна.

Ахмадын тэтгэвэр хүрэлцдэггүй, эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж өвдөж, зовж, эмнэлгийн оочерыг өнөжин хонон хүлээгээд ч дорвитой тусламж авч чаддаггүй төдийгүй аяга, аяга эмээр амьдралын бор хоног, шар өдрийг арай ядан давах аж.

Хэрэвзээ илүү орлого олсных нь төлөө их татвар авна гэж Марксын чөлөөт зах зээлийг устгах төлөвлөгөөг тун чиг амжилттайгаар Монголын эрх баригчид хуульчлав. Гэтэл төр ямар их мөнгө иргэдээс төвлөрүүлж, ичгүүр сонжуургүйгээр хувьдаа завшиж буйг илчилсэн үй олон баримт байна.

Жирийн иргэн бизнес хийвэл У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар шиг хадгаламж, хөрөнгөтэй болох нь юу л бол. Өмнө нь төрөөс шимэгчлэгчид төсвийн мөнгийг тонодог байсан бол төртэй хамтарч татвар төлөгчдийн мөнгийг хүүлдэг бизнес бий болжээ. Утаа үйлдвэрлэж буй цавуутай барьцалдуулсан нүүрсний үйлдвэр, угаарын дохио гээд иргэдийнхээ эрүүл мэндээр хүртэл тэд мөнгө олж байна.

Ирэх оны төсөв үүнийг батлах нэгэн төсөл суусан нь Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ферм, сүүний үйлдвэрийг улсаас барих гэнэ. Мөрийн хөтөлбөртөө тусгасан хүнд үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, нэгдсэн лаборатори зэрэг ирэх онд ашиглалтад орохгүй төдийгүй молиго болов.

Хувийн хэвшилтэй төр нь ингэж өрсөлдөх нь. Өнөөдөр төрийн өмчит компаниуд улам бүр нэмэгдсээр байгаа. 2022 оны байдлаар Төрийн өмчийн 105 компанийн нийт хөрөнгө 53,4 их наяд болсон бөгөөд 16 их наядаас ийн нэмэгдэхдээ өр, зээлээр л ингэтлээ зузаарчээ. Ганц нэгийг нь эс тооцвол бүгд ашиггүй ажилладаг.

Гэтэл татан буулгахын оронд бүр Төр хувийн хэвшлийн түншлэл гэж хууль хүртэл батлав. Төр татвараар цуглуулсан мөнгийг л хувийн хэвшилтэй хувааж идэх гээгүй юм бол энэ хоёрт тийм хайр байх ёсгүй. Чөлөөт зах зээлийн эсрэг хуулийг ийнхүү батлаад л байдаг. Хуучны саалийн сангийн аж ахуйнуудаа сэргээхээр тэд төсөвт тусгажээ. Малчдад таатай, сонгуулиар саналтай.

УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ыг 5 хувь болгох талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нь үүнийг “популизм цаашаа” гэв. НӨАТ-ыг далд эдийн засаг буюу гудсан доороо нуусан мөнгийг илрүүлэх зорилгоор анх санаачилсан гэдэг ч өнөөдөр энэ худалдан авалт болгоноос төр татаас авах татвар болчихсон. Гэхдээ энэ татвараар далд эдийн засаг ил болсон уу гэвэл гонж. Тамхи, импортын архинаас эхлээд тохиролцож чадвал юу ч НӨАТ-гүй авч байна. Тэгсэн атлаа өөрсдийнх нь боловсруулсан 2024 оны улсын төсвийг харвал,

  • Орлого 25.3 их наяд,
  • Зарлага 27.4 их наяд
  • Алдагдал 2.1 их наяд байхаар төсөвлөжээ. Алдагдлаа зээлээр төлөх тухай яриад сууж байна.

МАН-ыг засгийн эрхэнд гарах үед Монгол Улсын иргэн бүрт 2016 онд 16 сая төгрөгийн зээлийн өр ноогдож байсан бол өнөөдөр 31 сая төгрөг ноогдох болов. Дээрх 2,1 их наядын алдагдлыг тооцвол нэг хүнд ноогдох өр 35 сая руу дөхөх бололтой.

Халамжийг бууруулна гэж баахан сургалт хийж 500 мянган төгрөг хүртэл тараан шоудсан эрх баригчид ирэх онд 465.8 тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар нэмэгдүүлжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад 8 тэрбумын төсөв тавьсан атлаа УИХ-ын 126 гишүүнд зориулан  хурлын танхимыг янзалж, тоног төхөөрөмж авахад 22 тэрбум төгрөгийг тусгажээ. Алдагдал байнга, бүр их наядаар өссөн төсөв батлах тоолондоо зээлээр түүнийг нөхөж, улам бүр улс орноо сүйтгэх ажлыг эрх баригчид хийсээр ирэв.

Тэгш эрх, тэгш боломж гэж хамгийн их ярих тэд яг түүнийхээ эсрэг үйлдэл хийдгийг төсвөөс харж болно. Зургаахан мянган хүн амын зөрүүтэй Өмнөговь аймагт ирэх онд 12,8 тэрбумын төсөв тавьсан бол Хэнтийд түүнээс 19 дахин их төсөв тавьсан байх жишээтэй. Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн нутаг болохоор тэр. Тэд засгийн эрхэнд гарсан цагаасаа хойш жил бүрийн төсөвт ийн ялгаварлан гадуурхалт хийж ирсэн бөгөөд үүний үр дүнд нь хөшөө, дурсгал нэртэй хөгийн юм хийгээд эргээд буулгадаг. Үндсэн хуулиар олгогдсон хуулиар тунхагласан хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн заалт амьдрал дээр алга. Хамгийн хөгийн нь тэд өнгөлөн далдлалтаа сайн хийх болсон бөгөөд хэрэгтэй, хэрэггүй хөшөөгөө аялал жуулчлалын бүтээн байгуулалт, хэт өндөр үнээр сандал, ширээ, үнэтэй тавилгаа тоног, төхөөрөмж гэж нуужээ.

Бид ажил хийснийхээ төлөө орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл төрд тушаадаг.  Түүнээс төрийн түшээд ажилгүй нэгэнд тэтгэмж болгон өгөх агаад дийлэнхийг нь өөрсдийгөө баяжуулахад ашигладаг. Яагаад ажил хийж олсон орлогоосоо сайн дураараа ядарсан нэгэнд тусалж, ямбатай дарга нараас харамлаж болохгүй гэж. Өнөөдөр бүх халамжийг авбал дундаж цалинтай хүнээс ч дээгүүр орлого олно.

Монгол эрчүүд 65 хүрч байж тэтгэвэрт сая гарах бөгөөд 66-тайдаа хорвоог орхих нь энгийн явдал. Насаараа төлсөн шимтгэлээ хань, ижил, үр хүүхэддээ өвлүүлдэг больё гэвэл “Ахмадууд муухай юм бодно” гэж балайрдаг нь эрх баригчдын зан. Тэднийхээр бол тэтгэврийг өвлүүлбэл нэг нь нөгөөгөө нухах юм байх.

Өнөөдөр хуруу, хумсаа хугалах шахан байж монголчууд ипотекийн зээлээр байр авдаг ч банкны барьцаанд байгаа байрных нь эрсдэлийн даатгалыг зээлдэгч л төлдөг. Харин төр байртай болсон уу гэсэн шиг үл хөдлөхийн татвар авах бөлгөө. Та хоол, хүнд, хүүхэддээ хувцас, ээждээ аяга сүү авахдаа ч төрд татвар төлөх бөгөөд түүнийг НӨАТ гэх агаад төсвийн 27 хувийг энэхүү татвараас олж буй статистик бий. Хэрэвзээ НӨАТ төлөхгүй гээд хэрэглээгээ зогсоож, мөнгөө гудсан доороо хадгалья гэхнээ инфляци гээч төрийн үйлдвэрлэдэг далд татвар таныг бас л тойрохгүй. Хэрэвзээ та бизнес хийе гэвэл элдэв лиценк зөвшөөрөлд, хүүхдэдээ хөрөнгөө бэлэглэвэл бэлэглэлийн татвараар, үхэхэд чинь өв залгамжлалын татвараар төр тайван орхихгүй.  Гэтэл та биднээс авсан татварын мөнгийг шимж байгаа төрийн албан хаагчид нийт ажиллах хүчний ¼-тэй тэнцэж байна. Улстөрчид, төртэй нөхцсөн бизнесийнхэн улайм цайм “Төр эдийн засагт оролцож, асуудлыг шийдэх ёстой” гэж хашгирдаг болов. Төр эрүүл мэндийн салбарыг хариуцдаг. Үр дүнд нь бид хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж, эмнэлгийн хүрэлцээгүйгээс замдаа төрж, эндсээр байна. Боловсрол салбарыг тэд хариуцдаг. “Будаа” болсон. Энэ бүхнийг шийдэж өг гэж хашгирах тусам тэд татвар, элдэв хураамжаа нэмж, төрийн эрх мэдэл, оролцоо улам бүр тэлсээр байх агаад үр дүнд нь агаарын бохирдол, өвчин, зовлон нэмэглэж, эдийн засаг, өрхийн амжиргаа урууддагийн жишээг бид өөрсдийн амьдралаасаа харж байна.

Өртэй хүн өөдлөхгүй, өттэй ямаа таргалахгүй гэдэг ч өнөөдөр өттэй ямаанаас ч доошоо бид орчихлоо. Өр тавиад, тавьсан өрөө өр тавьж хаагаад, татвараар иргэдээ дарамталсан манайх шиг улс оронд устаж үгүй болох эс бөгөөд бусдын эрхэнд орох жамтай болой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ган 2023-10-27 202.179.21.204

хэрэггүй хөрөнгө оруулалтаа тана. огт шаардлагагүй байхад хүн ам цөөтэй суманд эмнэлэг сургуулд цэцэрлэг, мочлын төв барихаа болимоор байна, давхардсан чиг үүрэгтэй олон байгууллаага байгааг нэгтгэ цөөл, Төрийн албан хаагчдын тоог цөөл.Ж-нь сум бүрт байгаа ХАА хариуцсан 5-6 орон тоог бүгд нь хас

Avatar

Зочин 2023-10-27 202.126.89.109

Ардчилагч гэх хулгайчууд л өөрсдөө монголыг гадаадын асар их өрөнд унагаж,азийн хамгийн ядуу орон болгосон,Төрд гараад эдийн засгийг нураах,төрийн данс улайлгаж,нийгмийн өмчийг идэж ууж, ард иргэдийн амьдралыг сүйрүүлсэн ,Ядуус гуйланчдыг эрс олшруулж улс орноо тэр өттэй ямаа мэт болгосон..Баян хоосны ялгааг эрс дэвэргэж,монголыг мөлжлөгийн орон болгосон.Одоогийн төр энэ бүх зөрчлийг арилгаж,эх орноо бусад орны төвшинд хүргэх гэж чадлаараа зүтгэж байна.Үүнийг иргэд гадарлана.

Avatar

Иргэн 2023-10-27 66.181.161.80

өнөөгийн төр маань нэмж өр тавиад л өрийн талаар ямар ч дурсахгүй байгаан тусгаар тогтнолд аюул учруулж байнадаа

Avatar

зочин 2023-10-27 202.9.46.222

Төр засаг өмч хөрөнгө баялагтаа бүрэн эзэн байсан бол хулгай луйварыг шүүх шудрага шүүж таслан зогсоодог бол татвар даранмтгүй улсын өр чингэс самурай бондын луйвар хулгайгаас эхтэй халамж ардчилалын уран бүтээл

Avatar

Зочин 2023-10-27 103.212.119.160

Дунд зэргийн ААН байгуулаад их л удаан ажиллаж байж Хүрэлсүх , Оюун эрдэнэ , Амар баясгалан нарын банкны дансан дахь мөнгөн хуримтлалтай болно Гэтэл төрд ажилласан дээрхи гурав ямарч аж ахуй эрхлэхгүйгээр ямар их хуримтлал үүсгэж чадёан бэ гэдэг анхаарал татна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж