УИХ-ын гишүүн Д.Ганбат яллагдагч Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдөж буй асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Д.Мөнх-Эрдэнэтэй уулзахад шоронгоос амьд гарахгүй юм байна гэж хэлсэн. Нөгөө талаар гэр бүлийн хүн нь мэдээлэл хийсэн. Хууль зүйн сайд Д.Мөнх-Эрдэнийг авлигатай холбоотой гэж ярилаа. Авлигын асуудал байхгүй. Авлига, авсан өгсөн хүн нь хоёулаа торгуулийн ялтай байгаа. Д.Мөнх-Эрдэнийн хувьд дамжуулсан. Хүн нь байвал хэрэг олдоно гэдэг шиг коммунист маягаар хандаж байна. Үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсийн амыг хаах үйл ажиллагаа цаана нь байж магадгүй. Ер нь уулзахад сэтгэл санаа цочирдсон байна лээ. Даралт нь өндөр байдалтай, эмнэлэгт хэвтсэн байсан. Д.Мөнх-Эрдэнээр бид шоудаагүй.
МАН найман жил эрх барьж, жаран хэдүүлээ болчхоод улс орныг ардчилсан замаас нь буцаана гэж байхгүй шүү. Цагаан морин жил буюу 1990 онд Монголын ард түмэн сонголтоо хийсэн” гэлээ.
Холбоотой мэдээ