Украины цөмийн станцын ойролцоо дроны хэлтэрхий унажээ

Хуучирсан мэдээ: 2023.10.26-нд нийтлэгдсэн

Украины цөмийн станцын ойролцоо дроны хэлтэрхий унажээ

Украины цөмийн станцын ойролцоо дроны хэлтэрхий унажээ

ОХУ Лхагва гаригт Украины баруун хэсгийн Хмельницкий мужид арав гаруй Шахед нисгэгчгүй нисэх онгоцоор довтолжээ. Нисгэгчгүй нисэх онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах системээр саатуулсан учир хэлтэрхий нь цөмийн станцын ойролцоо унаж, цахилгаан дамжуулах шугамыг гэмтээсэн байна. Үүний улмаас 1800 хүн тог цахилгаангүй болжээ.

Хмельницкий орчмын довтолгооны улмаас 16 хүн бэртэж гэмтэв. Оросын арми дөрвөн өдөр дарааллан Хмельницкий орчмыг онилсон нь энэ юм. Тус цөмийн станц нь Польшийн хилээс 200 км орчим зайд оршдог.

Өвлийн улиралд Оросын арми эрчим хүчний дэд бүтцүүдийг онилох нь улам нэмэгдэнэ гэж Украин таамаглаж буй. Тиймээс агаарын довтолгооноос хамгаалах хүчин бэлэн байдлаа хангасаар байгааг ерөнхийлөгч Зеленксий хэллээ. Өнгөрсөн өвөл ОХУ-ын арми Украины эрчим хүчний дэд бүтцийг дрон болон пуужингаар онилж, өвлөөр зэвсэглэсэн.

"Бид энэ жил зөвхөн өөрсдийгөө хамгаалахгүй. Бид хариу үйлдэл үзүүлнэ. Дайсан үүнийг сайн мэдэж байгаа" гэж Зеленский хэлэв.

Үндсэндээ мухардалд ороод буй дайны явцад өвлийн улирал улам саад болно гэж үзэж байна. Тиймээс дайтагч талууд алсын зайн цохилт, тэр дундаа нисгэгчгүй нисэх онгоцнуудад анхаарлаа хандуулна. ОХУ цаг агаарын өөрчлөлтөөс өмнө нисгэгчгүй нисэх онгоц, пуужин, удирдлагатай тэсрэх бөмбөг гэх мэт зэвсгээ төрөлжүүлэхийг хичээж байгааг Дайны судалгааны хүрээлэн мэдэгдлээ. Тухайлбал, Шахедыг бодвол хямд, хөнгөн дотоодын үйлдвэрийн нисгэгчгүй нисэх онгоцоор нөөцөө төрөлжүүлж байна.

Үүний нэг нь 200 км-ийн тусгалтай Италмас дрон юм. Мөн Лансет дроны сайжруулсан хувилбар ч байна. Эдгээр нь фронтын шугамаас хол давсан бай руу цохилт өгөх чадвартай гэж үзэж байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж