Сурвалжлага: Улс нь ч, иргэд нь ч хакерчдийн "онилгоо"-нд байна

Сурвалжлага: Улс нь ч, иргэд нь ч хакерчдийн "онилгоо"-нд байна

Сурвалжлага: Улс нь ч, иргэд нь ч хакерчдийн "онилгоо"-нд байна

Монгол Улсын кибер аюулгүй байдлын индекс дэлхийн 194 орноос 99 дүгээрт, Азийн 37 орноос 26 дугаарт эрэмблэгдэж байна. Үүнээс гадна 6500 өрхийн 9144 иргэн судалгаанд оролцоход 73.8 хувь нь кибер аюулгүй байдлын талаарх ойлголт, ур чадваргүй гэх үр дүн гарчээ.

Ингээд, бодохоор монголчууд цахим залилан, кибер халдлагын хохирогч болж байгаад гайхах зүйлгүй.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр “Бид байнгын кибер халдлагад өртөж байдаг. Дэлхий нийтээрээ явж байдаг асуудал. Монгол Улсын хэмжээнд байдал ямар байгааг долоон хоног бүр мэдээлэл аваад анализ хийдэг. Үүнийг таслан зогсооё гэхээр Монгол Улс дахь дүрэм журмынхаа хүрээнд маш их хугацаа алддаг. Энэ хаягны цаана ямар хэрэглэгч байна вэ гэдэг асуудлыг тавихаар тухайн байгууллага нь хэрэглэгчтэйгээ байгуулсан нууцлалын гэрээний хүрээнд мэдээлэл өгөх боломжгүй гэдэг. Энэ бол бизнесийн байгууллагын хувьд ярих ёстой зүйл мөн. Гэхдээ зүйрлэж хэлэхэд гал гарч байгаа байрыг нь хэлэхэд шатаж байгаа айлыг нь зааж өгөхгүй байна л гэсэн үг. Тэр айлаа олж чадалгүй гадаа шатахыг нь хараад зогсож байгаатай адил” гэв.

Интернетийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан эрсдэл, аюул олшрох болсон. Хувь хүний зурвас, зурагнаас эхлээд улс орны төрийн нууц, иргэдийн мэдээлэл хүртэл алдагдаж буй өнөө үед бид энэ чиглэл рүү онцгой анхаарах цаг нь ирэв.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо,  Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран өчигдөр/2023.10.26/ “Кибер тусгаар тогтнол” форумыг зохион байгуулж, Монгол Улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо ямар чухал болохыг хэлэлцлээ.

МОНГОЛ УЛСААС ГАДАГШАА 60-90 МЯНГАН ХАЛДЛАГА ХИЙЖ БАЙНА

Сүүлийн нэг сарын хугацаанд долоо хоногт Монгол Улсаас гадагшаа 60-90 мянган халдлага хийж байна гэж тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, монголчууд гадаад руу хакердаад байна гэсэн үг биш. Харин Монголоос гадагшаа мэдээлэл дамжуулах сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна гэжээ.

Монгол Улс 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Кибер аюулгүй байдлын тухай хуулиа баталсан.

Хятад болон Хойд Солонгосын зүгээс Монгол руу хамгийн их кибер халдлага үйлддэг гэнэ. Харин сүүлийн үед Энэтхэгээс халдлага ихээр ирэх болжээ. 2020 оны хоёрдугаар сард л гэхэд “PlugX” хортой кодын хоногт Монголд илрэх давтамжийн тоо 32800-д хүрчээ. Хамгийн ойрын хоёр жишээг дурдахад, 2022 оны дөрөвдүгээрт Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудсыг ашиглаж, “APT” халдлага үйлдсэн тохиолдол илэрч, таслан зогсоосон бол 2023 оны аравдугаар сард буюу саяхан Энэтхэгээс Монгол руу чиглэсэн зорилтот халдлага анх удаа илэрчээ.

Монголын технологийн салбарын хувийн хэвшлүүд, мэргэжилтнүүд ч энэ тал дээр онцгой анхаарч эхэлжээ. Өчигдрийн хэлэлцүүлэгт М.Отгонпүрэв доктор MNCERT/CC ТББ-ыг төлөөлөн хүрэлцэн иржээ. Түүний байгууллага нь цахим мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн нарийн мэргэжлийн баг, хамт олонтойгоор чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлдэг аж.

Тэрбээр “Манай улсад бүртгэлтэй гурван интернетийн “IP” хаяг болгоны нэг нь хар жагсаалтад орчихсон. Долоон хоногт дунджаар 40 орчим мянган аюулгүй байдлын тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Мөн манай иргэдийн суурь хэрэглээ, ойлголт муу байна. Нууц үгийнх нь 47 хувь нь найман тэмдэгтээс бага, 70 гаруй хувийг нь таах боломжтой гэх мэт байна. Энэ бол интернет орчин дахь аюулгүй байдал гэдэг өнцгөөсөө харахад эмзэг гэсэн үг. Иргэд хортой кодонд өртөж байна. Гадагшаа халдлага хийхийг завдсан, оюуны өмчийн зөвшөөрөлгүй кино татах, тараах, үзэх гэх мэт үйлдлүүд хийх бүрт “IP” хаяг нь хар жагсаалтад бүртгэгддэг” гэжээ.

MNCERT/CC ТББ-ын зүгээс салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах зорилгоор “MNSEC” хурал, “Харуул занги” хакерын тэмцээн тэргүүтэй ажлыг хийж эхэлжээ. Дан ганц Монгол гэлтгүй дэлхий даяар л боловсон хүчний хомсдол нүүрлэсэн гэнэ.

Сүүлийн жилүүдэд цахим залилан олширч, хохирогчдын тоо, алдсан хөрөнгийн хэмжээ санаанд багтамгүй өндөр болжээ. Цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайванийн хийсэн илтгэлд дурдагдсанаар 2023 оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 27796 гэмт хэргийн тохиолдлын 7042 нь зөвхөн цахим хэрэгт хэрэгтэй холбоотой байжээ.

Сүүлийн арван жил цахим залилангийн 43229 тохиолдол бүртгэгджээ.

Цахим орчинд Эрүүгийн хуульд заасан 34 төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Үүнээс заримыг дурдахад: 

  1. 90 хувь нь цахимаар залилах,
  2. 2.9 хувь нь кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг,
  3. 1.4 хувь нь цахим орчинд худал мэдээлэл тараах,
  4. 1.2 хувь нь цахим орчинг ашиглан заналхийлэх,
  5. 0.8 хувь нь цахим орчин мөрийтэй тоглоом зохион байгуулах,
  6. 0.4 хувь нь хүүхдэд садар самууныг сурталчлах,
  7. 0.9 хувь нь хулгайлах,
  8. 2.7 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг.

Мөн цахим мөрийтэй тоглоом Монголын айл, өрх бүрийн толгойны өвчин болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл иргэн "Б" гэх этгээд 101 ширхэг банкны харилцах данстай байсан бөгөөд үүнийгээ ашиглан мөрийтэй тоглоомын сайтаараа дамжуулан иргэдийн мөнгийг авдаг байжээ. Бас нэг сонирхолтой тоо байгаа нь нэг иргэний нэр дээр 9505 үүрэн холбооны дугаар бүртгэлтэй байсан аж. Эдгээр данс, дугаарыг цахим залилан, цахим мөрийтэй тоглоомд ашиглаж байсан нь тогтоогдсон гэнэ.

Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс таван зорилгыг дэвшүүлжээ. Тухайлбал, кибер аюулгүй байдлыг хангах эрхзүйн зохицуулалтын бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, шинээр бэлтгэх, давтан сургах, кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг өргөжүүлэх, кибер аюулгүй байдлын уян хатан байдал, халдлагад хариу үзүүлэх чадамжийг бүрдүүлэх аж.

Монгол Улсын Кибер тусгаар тогтнол нь  халдлага зөрчилтэй тэмцэх төвүүд болон төр, иргэн, хуулийн этгээдийн хамтын ажиллагаа, ойлголцол, итгэлцэл дээр оршино.

Хамгийн гол нь хөрөнгө оруулалт, хүний нөөц, олон нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-27 202.179.21.218

Мэдээлэлд бол зөвхөн цагдаа л албан бичигтэй хүрнэ. Дурын яамны ажилтан хийхгүй.

Avatar

иргэн 2023-10-27 59.153.84.210

манайхан илрүүлж чаддаггүй зүгээр л статистик тоо бүртгээд л сууж бдаг, хакерууд байгуууллагын сүлжээнд халдаад мэдээллийг нь блоклоод мөнгө нэхдэг, хувь хүн албан газрууд цахим хамгаалалтаа өөрсдөө сайн хийх хэрэгтэй юм билээ,

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

DYYDLGN SEKSY80955877

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

ANYSIN SEKSYG XNE80955877

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.107.33

Интернетее хаах ёстой утгагүй юмаа

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

TANILTSI0955877

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.176.184

Худлаа л хэдэн нууц хаягны эздийг олж мэдэж, дарамтлах шүүх гэж бодохоос хэтрэхгүй хүмүүс байх юм. Бүх л юмыг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө бодож боловсруулдаг.

Avatar

Нэргүй 2023-10-27 122.201.23.226

Иргэн хувь хун цахим залилан мэдээллээ нууцлах кибер аюулгүй байдлаас хэрхэн хамгаалах талаар олон нийтэд зөвлөмж сургалт зохион байгулах

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.176.252

Кибер аюулгүй байдал хариуцсан төрийн байгууллагууд нь юу хийж суудаг юм бэ??!! Аюулгүй байдлын түвшингээр 1) ТӨРийн нууц, улсын аюулгүй байдал; 2) Хувь хүний нууц: 3) байгууллагын нууц – г.м. эрэмбэтэй байх ёстой!!!

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.107.33

Интернет хаа!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж