Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас 2024 оны улсын төсвийн талаар тодрууллаа.
Тэрбээр "Орос улсын талд бага оврын цахилгаан станц барих саналыг тавьсан нь үнэн. Бид судалгаа хийнэ. НӨАТ-ын буцаан олголтын асуудал байна. Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байсныг даван гарч чадлаа. Нэг жилийн өмнө нөхцөл байдал хүндхэн байсан. Орлого байхгүй. Валютын нөөц нь 2.4 тэрбум ам.долларт хүрч, сандарсан. Жаахан мөнгөтэй болохоор популизм нь яваад байх юм. Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Монголын эдийн засаг хүчтэй байх ёстой. Одоо төсвийн орлого сайн байна. Эдийн засаг эхний есөн сарын байдлаар 6.7 хувиар өслөө.
Гэхдээ нөхцөл байдал муудвал яах вэ гэдэгт бэлэн байх ёстой. Аль ч улсын төсвийн орлого хэрэглээнд тулгуурладаг худалдааны татвар, Хүн амын орлогын албан татвар чухал байдаг.
Улсынхаа төсвийг доголдуулах санаачлага гаргаж байгаагийн эсрэг байна. Юун популизм цаашаа шүү. Нүүрсний үнэ уналаа гэж бодоход төсвийн орлого багасна. Үлдсэнд нь өр тавьж явах юм уу. Хариуцлагатай байх ёстой. Олон хүнд таалагдсан шийдвэр гаргаж, улс орноо дампууруулах уу. Нөхцөл байдал хүнд болохоор яах вэ. Цаашдаа валютын нөөцөө нэмсэн, орлого тогтвортой, эдийн засаг тогтвортой, гадны сөрөг нөлөөг даван гарах эдийн засагтай байхын тулд ажиллаж байна" гэв.
Холбоотой мэдээ