ОХУ ажиллах хүчний хомсдолоос болж Зөвлөлтийн үе рүүгээ буцаж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.26-нд нийтлэгдсэн

ОХУ ажиллах хүчний хомсдолоос болж Зөвлөлтийн үе рүүгээ буцаж байна

ОХУ ажиллах хүчний хомсдолоос болж Зөвлөлтийн үе рүүгээ буцаж байна

ОХУ-д ажиллах хүчний хомсдол хэвийн хэмжээнээс хэтэрсэн тул шоронгийн хоригдлуудыг дайчилж эхэлжээ. Тус улсын Сангийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн онд хоригдлуудаар албадан хөдөлмөр эрхлүүлснээр 19.1 тэрбум рубль буюу 204 сая ам.долларын ашиг гаргасан байна. Угтаа бол 15.8 тэрбум рублийн ашиг гарна гэж тоцоолжээ. Төсвийн тооцооллоор энэ онд 15.9 тэрбум, ирэх онд 16.2 тэрбум рублийн ашиг олох төлөвтэй байна.

2023 оны наймдугаар сарын байдлаар 1700 аж ахуйн нэгжид 26 мянган хоригдол ажиллаж байна. Харин өнгөрсөн онд 9300 хоригдол ажиллажээ.

Залуус Украинд тулалдахаас зугтааж, аль эсвэл хүндхэн эдийн засгийг сөрөхөөс залхаж эх орноо орхин дүрвэсээр ажиллах хүчний хомсдол энэ хэмжээнд хүрчээ. "Оросын эдийн засаг чанартай ажиллах хүчний хомсдолоос эхлээд бүтцийн олон сорилттой тулгараад байна. Кремль энэ асуудлыг шийдэхийн тулд тодорхой салбаруудад шоронгийн хоригдлуудыг дайчилж байна" гэж Жэймстаун судалгааны фирмийн ажилтан Сергей Суханкин хэллээ.

Хоригдлуудаар хөдөлмөр эрхлүүлэх нь Орост цоо шинэ зүйл биш. Зөвлөлтийн үед хамгийн эрсдэлтэй, хамгийн ашигтай салбарт ялтан томилж ажиллуулдаг "Гулаг" тогтолцоо байсан.

Ялтнуудаар хөдөлмөр эрхлүүлэх нь эцэстээ Зөвлөлтийн үетэй төстэй тогтолцоо болон хувирч магадгүй юм. Орос улс дайнд ялсан тохиолдолд цар тахал, дайнд нэрвэгдсэн эдийн засгаас үл хамааран энэ тогтолцоо хэвээрээ үлдэж магадгүй гэж зарим ажиглагч үзэж байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж