"Ипотекийн зээл эргэн төлөлтөөр санхүүжиж байна"

"Ипотекийн зээл эргэн төлөлтөөр санхүүжиж байна"

"Ипотекийн зээл эргэн төлөлтөөр санхүүжиж байна"

Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд 10 жил болж байна. Зээлийн санхүүжилт зогссон, зээл олгохгүй байна гэх зэрэг асуулт иргэдээс их ирж байна. Харин ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгааг төв банкнаас мэдэгдэж байгаа. Иймд уг асуудлыг тодруулахаар орон сууц санхүүжилтийн компани болох Монголын ипотекийн коропарцийн Үнэт цаасжуулалтын газрын захирал Т.Гансамбуугаас тодрууллаа.

-Ипотекийн зээлийн олголт хэвийн үргэлжилж байгаа юу. Энэ оны байдлаар нийт хэдэн ипотекийн зээлийг танай компани худалдан авч, хэдийн хэмжээний санхүүжүүлэлт хийгээд байгаа вэ?

-Монголын ипотекийн корпораци нь арилжааны банкны олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч үнэт цаасжуулдаг санхүүгийн байгууллага. Бид 2023 онд 756 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, 9,446 өрхийн зээлийг банкуудаас худалдан аваад байна. Уг хөтөлбөр ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжигддэг учраас МИК-ийн үнэт цаасжуулсан ипотекийн зээлийн сар бүрийн эргэн төлөлтийн дүнгээр эх үүсвэрийн хэмжээ тодорхойлогдож байна гэсэн үг.

-Энэ оны үлдсэн хугацаанд хэдий хэмжээний зээлийг худалдан авах вэ. Цаашид зээл худалдан авах үйл ажиллагаа үргэлжлэх үү?

-Бид энэ ондоо багтаж дахин нэг ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахаар ажиллаж байгаа бөгөөд тус үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Уг багцад ойролцоогоор 3000 гаруй зээлийг багцалж үнэт цаасжуулахаар байгаа юм. Мөн зах зээл дээр байгаа ипотекийн зээлийн үлдэгдэлтэй уялдуулан ирэх оны төлөвлөгөөгөөг урьдчилсан байдлаар гарган ажиллаж байна.

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг ямар эх үүсвэрээр санхүүжиж байгаа вэ. Ер нь хэн, хаанаас санхүүжүүлдэг талаар тайлбарлаж өгнө үү?

-Тус хөтөлбөр анх 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд санхүүжилтийн бүтцэд хэд хэдэн удаагийн өөрчлөлт орж байсан. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, иргэдэд 6% хүүтэй орон сууцны зээл олгож байна.

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжээд 10 жил болж байгаа. Энэ хугацаанд МИК хэдий хэмжээний зээлийг үнэт цаасжуулсан бэ. Хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байна?

-Хөтөлбөрийн хүрээнд 2013-2023 оны хооронд арилжааны банкууд нийт 115 мянга орчим ипотекийн зээлийг олгосон байдаг. Үүнээс бид нийт 106.3 мянга гаруй өрхийн зээлийг багцлан худалдан авч үнэт цаасжуулсан байна. Энэ нь нийт 400 мянга гаруй иргэн хөтөлбөрийн үр дүнг шууд хүртээд байна гэсэн үг. Мөн хөтөлбөрийн хүрээнд 40 мянган орчим өрх айл ипотекийн зээлд хамрагдан гэр хорооллоос орон сууцанд шилжин орсон байгаа нь агаар хөрсний бохирдол болон янданг бууруулж буй бодит үзүүлэлт болж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бйө 2023-10-26 103.168.179.132

хэзээ олгож эхлэх вэ одоо таг чиг

Avatar

Зочин 2023-10-26 66.181.188.80

маш сайн чанартай байранд л ипотекийн зээл өгмөөр бна. зээлээ төлж дуусаагүй байтал муудаж бна шүү.

Avatar

Нэргүй 2023-10-26 213.87.137.135

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-26 43.242.243.90

УИХ болон ЗГ иргэдийн ипотекийн зээлийг адил тэгш болгоооч 8 % тай зээлдэгчээ 6% болгооч төр барьж буй таануус ялгаварлан гадуурхаж бна

Avatar

Нэргүй 2023-10-26 103.111.68.3

8 % -ИЙН ЗЭЭЛЭЭ 6% БОЛГООЧЭЭ,

Avatar

зээлдэгч 2023-10-26 203.169.48.150

Ипотекийн зээлийн хүү 8 % байгаа хэсэгээ 6% болго, эсвэл 6% иар олгож байгаагаа адилхан 8% болгоо…эрх тэгш баймаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж