"Засгийн газраас энэ ондоо багтаж, нүүрсний сонсголыг хийнэ"

"Засгийн газраас энэ ондоо багтаж, нүүрсний сонсголыг хийнэ"

"Засгийн газраас энэ ондоо багтаж, нүүрсний сонсголыг хийнэ"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-АТГ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ нүүрсний хэргийг шалгаж, эхнээс нь шүүхэд шилжүүлж буйгаа мэдээлсэн. Нүүрсний сонсголыг энэ намрын чуулганд багтааж хийж чадах уу гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Засгийн газраас энэ ондоо багтаж, нүүрсний сонсголыг хийх ёстой. Мэдээж өнгөрсөн жил нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор Монголд орж ирэхгүй байгаа орлогыг оруулдаг болохын тулд Засгийн газраас 362 дугаар тогтоолыг гаргасан. Тухайн тогтоол гарч байхад улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Улам багасч, дефолт болох эрсдэл нүүрлэх гэж байсан учраас ярилцаж байгаад тогтоол гаргаж, уул уурхайн бүтээгдэхүүний орлого 100 хувь улсад орж ирдэг байх шаардлагыг тавьсан. Мөн нүүрс тээвэрлэлт хийсэн компани татвар, хураамжаа улсад бүрэн төлдөг байх ёстой.

Уг шийдвэр гарах хүртэлх хугацаанд тээврийн компаниудын 90 орчим хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, иргэн болон компанийн өмчлөлд байдаг.

Эдгээр нь тайлангаа хилийн цаана тавьж, татвараа төлдөг байсан. Үр дүнгээр 4.2 орчим тэрбум ам.долларын нөөцтэй болж, эдийн засгийн дампууралд хүрэх нөхцөлөө сайжруулж чадсан. Цаашдаа валютын ханшийг тогтворжуулж, буулгах, төгрөгийн ханшийг чангаруулах чиглэл рүү анхаарч ажиллана.  Нүүрсний сонсгол хийх ажлын хэсэг УИХ дээр байгуулагдсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байгаа. Сонсголыг энэ ондоо зохион байгуулна.

Түгжрэлийн тухай хууль Засгийн газрын хуралдаан дээр энэ долоо хоногт хэлэлцэгдсэн. Тухайлбал, хотын төвд зорчиход нэг автомашинаас 27 мянган төгрөгийн татвар авах агуулга орж ирсэн гэх мэдээлэл бий. Үүн дээр Засгийн газар ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Хотын дарга Засгийн газар дээр санал ирүүлсэн. Засгийн газар дээр танилцаж хэлэлцээд олон анхдагч хуулиудад өөрчлөлт оруулах санал ирж буй учраас УИХ дахь намын бүлгүүд, салбар яамдуудын саналыг эцэслэн авсны үндсэн дээр УИХ-ын чуулганд өргөн барих процесс явагдана. Мэдээж, яамдууд өөр өөрсдийн байр сууринаас хандаж байна. Хотын дарга зарим талаар хатуу шийдвэр гаргахыг зорьж яваа. Олон нийтийн зүгээс зөв ойлгож дэмжээсэй гэсэн заалтууд бий. Хууль зүйн яам, Сангийн яамнаас зарим заалтаас татгалзаж байгаагаа ирүүлж байна. Үүнийг ЗГХЭГ-т нэгтгээд, УИХ-д өргөн барина. Хотын даргын зорилго бол Улаанбаатар хотын төвд ачаалал үүсгээд байгаа автомашины тоо, төвийн хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах бодлого баримтлахаа илэрхийлж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хилээр орж ирж буй автомашины тоо түүнд оногдож буй татварт тодорхой хэмжээний хязгаарлалт хийх зорилгыг агуулсан саналаа ирүүлсэн. Гуравдугаарт, хотын дахин төлөвлөлттэй холбоотой Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн. Тухайлбал, дахин төлөвлөлтөд өөрчлөлт оруулж зарим иргэн аж ахуй нэгж газар чөлөөлөлтөд хойрго ханддаг. Үүнийг тодорхой хуулийн зохицуулалттай болгох санал ирүүлсэн.

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгохоор 100 мянган хүн саналаа өглөө. Үүн дээр Засгийн газар байр сууриа нэгтгэсэн үү?

-НӨАТ-ын хоёр, таван хувийн ялгаа юундаа орших юм. Буцаан олголтын хувь хэмжээ нэмэгдсэнээр хаанаа илүү ач холбогдолтой юм бэ гэдэг талаасаа ч  яригдаж байна. Хоёр талтай. Буцаан олголтын хувь хэмжээг нэмснээр далд эдийн засаг ил болохыг эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн түлхүү ярьж байна. Иргэдийн зүгээс худалдан авах чадвар өндөр орлогтой компанийн хэмжээнд байдаггүй. Буцаан олголтыг өндөр орлоготой компаниуд аваад явчихдаг. Тиймээс бага орлоготой, бага зарлагатай иргэдэд очих буцаан олголт харьцангуй бага учраас шүүмжлэх хүмүүс байгаа. Тиймээс УИХ-ын түвшинд санал асуулгыг явуулж дууслаа. Одоо, байнгын хороонд шилжүүлэх процесс явагдаж байна. Байнгын хороо үүнийг олон талаас нь судлах ёстой. Ямар нэгэн байдлаар татварын тогтсон бүтцэд өөрчлөлт оруулах нь улс орны эдийн засагт сөрөг нөлөө авчрах нь илүү байдаг учраас энэ асуудалд Засгийн газар маш их анхаарал хандуулж ажиллана.

НӨАТ-аар оролдсон зарим улс орон дампуурсан жишээ бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхбаяр 2023-10-26 202.126.90.17

эдийн засгийн дампуурөлд хүрэх нөхцөлөө сайжруулсан гэнээ хаха юу яриад бнаа ингэж хэлэх гээгүй байлгүйдээ эсвэл ингэж буруу ярьдаг хүн үү

Avatar

Нэргүй 2023-10-26 66.181.191.220

гөлийсөн хулгайч царайтай нөхөр нүүрсний хулгайн квотыг энэ хүн өгдөг гэсэн яриа ордон дотор л явдаг яаж баяжснаа тайлбарлах хэрэгтэй бор тээгийг дээрэмдснээ

Avatar

Нэргүй 2023-10-26 202.126.89.159

Haraaj zuheed yahavee yu ch hiij chadahguigees hoish hehehe

Avatar

Нэргүй 2023-10-26 66.181.177.222

Нүүрсний гол хулгайч бол энэ нөхөр

Avatar

Нэргүй 2023-10-26 213.87.137.135

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-26 103.57.93.191

Энэ өлөн хулгайчууд сонсгол гэж дүр үзүүлсэн жүжиглэлтээ хийх сонирхол үгүй

Avatar

Уншигч 2023-10-26 202.9.46.117

Юун энэ ондоо багтаах. Энд нар цөмөөрөө холбоотой болороохоо л, цаг хожоод байгаа байх оо.

Avatar

ZOCHIN 2023-10-26 59.153.114.128

ЭНЭ ХУЛГАЙЧ ОДОО БҮР ӨӨРӨӨ ЯЛЛАГДАХ БОЛОХООРОО ХУГАЦААГ ХОЙШЛУУЛААД ЭНЭ ОНДОО БАГТААЖ НҮҮРСНИЙ СОНСНОЛ ХИЙНЭ ГЭНЭЭ.ТАВАНТОЛГОЙН 35 ГА ОРДЫН ЭЗЭМШИЛ,БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ,ТЭНДЭЭС АВЧ БУЙ ОЛОН САЯ ДОЛЛАРЫН АШГАА ТАЙЛБАРЛА.СОНСГОЛЫГ САЙД ЭНХБАЯР ОДООНООС ХИЙЖ ЭХЭЛ,ЭНЭ СОНСГОЛООР ШИНЭ ТӨМӨР ЗАМУУД,НҮҮРСНИЙ 11 МАШ НУУЦ ГЭРЭЭНҮҮД,ҮҮГЭЭР Х.БАТТУЛГА,УДААНЖАРГАЛ,ЭТТ-н ГАНХУЯГ, ГОЛОМТЫН БАЯСГАЛАН ХАМ ОРОЛЦСОН ХҮРЭЛСҮХ,ЗАНДАНШАТАР НАРЫН ХУССАН ОЛОН ЗУУН,МАГАДГҮЙ ИХ НАЯДЫН "ЦАВЧАА"-ны СОНСГОЛЫГХАМТ ХИЙ.

Avatar

ЗОЧИН 2023-10-26 59.153.114.128

АМАРБАЯСГАЛАН ГЭХ МАН-ын ӨЛӨН НҮДЭЛСЭН ХУЛГАЙЧИЙГ ТА НАР НЭГ ХАРААДАХААЧ. 4 ТЭРБУМЫН ЖДҮЧИН ХУЛГАЙЧ ТОЛГОЙЛОГЧ НЬ ГЭЭД БОДДОО.ЖИРИЙН ИРГЭД ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ,ЭХНИЙ ЖИЛ ХҮҮГҮЙ 5, 10-хан САЯАР АВАХ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ ХОГ,УИХ,ЗГ,МАН-ын ТОМЧУУЛ ХУУ ХАМААД ХУЛГАЙЛААД ХООСОЛЧИХСОН.БУСАД САНГУУДЫГ МӨН АДИЛ ЦӨЛМӨЧИХСӨН.ЭНЭ ХОГ НҮҮРСНИЙ,ХУЛХИ НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙ,ЗАЛИЛАН,АВИЛГЫН "ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ"НЬ ГЭЖ БГАА.ТЭГЭЭД ИЧИХГҮЙ САЙД ГЭЭД ОЛНЫ ӨМНӨ ГАРЧ ДОНГОСОХЫГ НЬ ЯАНАА.ЗАЙЛ ХОГОО,ЗАЙЛ

Avatar

Данко 2023-10-26 96.248.41.119

Тэр сонсгол дээрээ өөрөө хэрхэн Тавантолгойн Бортээгийн ордны Админералийн луйвраа хэрхэн хийснээ тайлбарлаарай. МАН-ы аппаратанд өөрийн удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийг энэ луйвартаа хэрхэн оруулсанаа ярьж өгөөрэй. Одоо шоронд байгаа Ганхуяг чиний луйварт оролцсон шүү. Аюурсайхан, Ганхуяг хоёр дуугүй байж байгаад шоронд орохгүй шүү. Чамтай барьцана шүү.

Avatar

Нэргүй 2023-10-26 139.5.216.243

Нүүрс тээврийн монгол компаниуд тавараа өмнө ч 100% төлдөг байсан. Харин Хятадын компаниуд одоо ч төлдөггүй байж авилгаар "С" зөвшөөрөлөө ЭТТ гоос авсаар л байгаа

Avatar

зочин 2023-10-26 59.153.84.210

түүнд нь УИХ-н гишүүн Адьяасүрэн хүртэл холбогдсон хэрэг нь шийдэгдэхгүй гацсан байдалтай л байж байна

Avatar

Нэргүй 2023-10-26 103.111.68.3

хулгайч банди

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж