Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх, батарей нь дууссан бол яаралтай солих
- Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг салгахгүй байх (дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тухайн айлд угаарын хий алдагдаж байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд мэдэгддэг)
- Ханан пийшингийн болон зуухны битүүмжээ сайтар шалгах
- Удаан хугацаанд галлагаа хийгээгүй зуух, пийшинг галлахдаа болгоомжтой байх
- Ханан пийшин болон яндангаа сайн хөөлөх
Угаарын хийн аюул бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд анхаарал болгоомж, сонор сэрэмжээ дээшлүүлье.
“Тавантолгой түлш” ХХК