Ц.Баатархүү мод тарьсан өрхүүдийг урамшуулна

Ц.Баатархүү мод тарьсан өрхүүдийг урамшуулна

Ц.Баатархүү мод тарьсан өрхүүдийг урамшуулна

Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянган айл өрх амьдардаг. Өрх бүр таван мод тарьж, ургуулж чадвал нэг сая модтой болно. Тэгвэл "Хотын шийдэл" төслийн ахлагч Ц.Баатархүү хотынхоо агаар орчны бохирдлыг бууруулж, цэвэршүүлэх зорилгоор нийслэлийн Чингэлтэй дүүрэгт мод тарих санаачлагыг хэрэгжүүлээд таван жил болж байна. Уг санаачлагын хүрээнд гэр хорооллын 500 гаруй өрх жимсний мод тарьж, ургуулжээ.

Эдгээрээс амжилттай мод тарьж, ургуулсан өрхөө жил бүр хувиасаа шагнаж урамшуулдаг гэнэ. Энэ удаа амжилттай модоо ургуулсан 100 айл өрхийг шагнах гэнэ.

Мод бол байгаль дахь цэвэршүүлэгч. Ойгүй хотод усгүй ирээдүй, бохирдсон хөрс, саарал тоос хүлээж байдаг. Иймд хотын ойн менежментийг ач холбогдол өгч авч үзэх ёстой. Мод тарихаасаа ургуулах нь хэцүү гэдэг. Ургуулахын тулд зөв арчилгаа, усны менежмент хэрэгтэй. Ой сангийн төсвийг нэмэгдүүлж мод үржүүлгийн газруудыг олноор байгуулж модоо амжилттай ургуулсан айл өрх, албан байгууллагыг урамшуулдаг тогтолцоонд шилжүүлнэ. Нийслэл хот яг хэдэн модтой эсэх нь тодорхойгүй. Багцаа тоо байлаа ч насжилтын судалгаанууд нь бүрхэг. Иймээс "Urban Visual" вэб бүтээж бүх мод, модлог ургамалуудаа ухаалгаар хянах боломж бүрдэнэ юм байна. Хотын бүх мод паспортай болж жил бүр ойн бүтээмжээ гаргадаг болох нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-26 66.181.188.80

мод тарьж, хашаа хороогоо зүлэгжүүлж, жорлонгоо аюулгүй шийдсэн иргэдэд шөнийн халаалтаа цахилгаанаар шийддэг болгож болно. ер тэр бум мод хөтөлбөрөө гжр хорооллоос л эхлэх бсан юм.

Avatar

Нэргүй 2023-10-26 213.87.137.135

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-26 124.158.70.185

АН-ы поопрол эхэллээ. бидон өгөөч

Avatar

Нэргүй 2023-10-26 103.10.21.9

мод тарьж болно оо энэ утаа зайлуул хэрэгтэй шүү дээ тэгэж байж мод тарьсан үр дүн гарна .

Avatar

АН гишүүн 2023-10-26 66.181.176.221

Мундаг шүү манай Чингэлтэй Баатараа

Avatar

Нэргүй 2023-10-26 103.212.119.16

10/10-15 gej bainshdee ungursun baina zugeert l PR

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж