Оросын баазыг нутаг дэвсгэртээ байршуулах нь давуу талгүй

Хуучирсан мэдээ: 2023.10.26-нд нийтлэгдсэн

Оросын баазыг нутаг дэвсгэртээ байршуулах нь давуу талгүй

Оросын баазыг нутаг дэвсгэртээ байршуулах нь давуу талгүй

Уулын Карабахын маргаантай бүс нутгийг олон улсад Азербайжаны нутаг гэж үздэг. ЗХУ задран унаснаас хойш угсаатны арменчуудын мэдэлд байсан тус бүс нутгийн төлөөх мөргөлдөөн өнгөрсөн сарын 20-ны өдөр дахин дэгдсэн юм.

Арменийн ерөнхий сайд Никол Пашинян энэ талаар Лхагва гаригт ярилцлага өгөхдөө "Азербайжан улс Уулын Карабахын маргаантай бүс нутгийг эргүүлэн авсны дараа Оросын цэргийн баазуудыг нутаг дэвсгэртээ үргэлжлүүлэн байршуулах нь ямар ч давуу талгүй. Энэ үйл явдал нь биднийг аюулгүй байдлын салбарт харилцаагаа төрөлжүүлэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргахад хүргэсэн. Бид одоо үүнийг хийхийг хичээж байна" гэжээ.

Армен улсад Оросын цэргийн хоёр бааз бий. Тус баазуудыг ОХУ эртнээс нааш Өмнөд Кавказ дахь Арменийн аюулгүй байдлын баталгаа гэж үзсээр ирсэн. Өмнөд Кавказын бүс нутагт амин чухал нефть, байгалийн хийн хоолойн огтлолцол байдаг. 

Түүх сануулахад, 1991-1994 онуудад маргаантай бүс нутгийн төлөөх сөргөлдөөн нь томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахад хүргэсэн. 1994 оны тавдугаар сарын 5-нд нэг талаас Армени болон өөрийгөө тунхагласан Бүгд найрамдах Уулын Карабах улс (БНУКУ), нөгөө талаас Азербайжаны хооронд эвлэрэх, гал зогсоох тухай "Бишкекийн протокол"-д гарын үсэг зурсан байна.

Зэвсэгт мөргөлдөөний үр дүн нь асуудлыг түр царцаасан бөгөөд БНУКУ Азербайжанаас тусгаар тогтносон явдал байв. Хуучин Уулын Карабахын автономит улсын нутаг дэвсгэрийн 92.5 хувь, "аюулгүй байдлын бүс" гэгдэх засаг захиргааны хувьд автономит мужид харьяалагддаггүй, харин түүний нутаг дэвсгэрийг тойрсон газрууд БНУКУ-ын мэдэлд оржээ. Мөргөлдөөн нь бүс нутагт үндэстний томоохон өөрчлөлт оруулж, энд амьдарч байсан азербайжанчууд болон курдүүд дайсагналын нөлөөлөлд өртсөн бүсээс зугтан гарчээ. Арменийн хяналтын бүсээс гадуур амьдардаг бараг бүх армен хүн Азербайжаныг орхиж, азербайжанчууд ч Арменийг орхисон байна.

Өнгөрсөн 2020 онд олон жилийн харьцангуй энх тайван байдлын дараа дахин зэвсэгт мөргөлдөөн гарч, сар хагас үргэлжилсэн. Үүний үр дүнд гал зогсоох тухай мэдэгдэлд гарын үсэг зурж "БНУКУ-ын аюулгүйн бүс" бүхэлдээ (зургаан км урт Лачины коридороос бусад), мөн хуучин Уулын Карабах автономит мужийн нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг (үүнд Шуша хот ороод), Азербайжаны мэдэлд орж, үлдсэн нутагт Оросын энхийг сахиулагчид оржээ.

Эх сурвалж: REUTERS, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж