БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд генерал Монголд айлчилж байна

БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд генерал Монголд айлчилж байна

БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд генерал Монголд айлчилж байна
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2023 оны 10 сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг-ийг өнөөдөр /2023.10.26/ Батлан хамгаалах яаманд хүндэт харуулын хамт хүндэтгэн хүлээн авч, сайд нар албан ёсны хэлэлцээ хийв.
Тус хэлэлцээгээр дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар харилцан санал солилцлоо. Улмаар сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр өргөжин тэлж, эрчимтэй урагшлан хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.
Албан ёсны хэлэлцээний дараа талууд “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний батлан хамгаалах яам хооронд найрамдлын айлчлал зохион байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Генерал Фан Ван Зианг тэргүүтэй төлөөлөгчид уг айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-26 213.87.137.135

^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-26 202.126.92.98

бидэнтэй л адилхан хүн, хүмүүс, улс орон, бусдыг бүү дорд үз…

Avatar

Нэргүй 2023-10-26 118.221.209.8

Вьетнам хятад сармагчин тоож явалддаг эмс ой гутахгүй бөөлжис цутгахгүй байна уу алалала би бол харахаар л бөөлжис цутгадаг балиар үндэстнүүд

Avatar

Нэргүй 2023-10-26 118.221.209.8

монгол Вьетнамд эзлэгдсэний шинж үү. очиж очиж сармагчинд уу арай чдээ монгол эрчүүд ээ энэ мууг хөөж явуул муу сармагчингууд үрээ цацааад сармагчин царайтай хүүхэд залуус олшроод бөөлжис цутгаж байна балиар өмхий хямд салтаанууд аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж