АН: НӨАТ иргэдийн халааснаас хулгай хийх гол татвар

АН: НӨАТ иргэдийн халааснаас хулгай хийх гол татвар

АН: НӨАТ иргэдийн халааснаас хулгай хийх гол татвар

Ардчилсан намаас өнөөдөр /2023.10.26/ 4/11 мэдээллийн цагаар мэдээлэл хийлээ.


АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:

-Эрх баригчдаас нүүрсний хулгайд нэр холбогдсон тэр олон албан тушаалтан хаачсан бэ. Өнөөдөр хэн хариуцлага хүлээсэн бэ. Мөн хотын түгжрэлд 2022-2023 онд 420 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэвч өнөөдөр түгжрэлийг хэрхэн шийдэв. Энэ оны есдүгээр сарын 26-нд 80-хан ширхэг 350 сая төгрөгөөр төсөвлөж, ихэнхийг нь хулгайн нэрийдлээр завшсан. Өнгөрсөн 2016 оноос хойш ард түмнээс үнэмлэхүй санал авсан МАН-аас 64 их наяд төгрөгийг нэхэж байна. Энэ их мөнгө хаачив. Хэн хариуцлага хүлээв. Ард түмэн энэ тоог мартаж болохгүй. Өнөөдөр нэг хүнд ногдож буй өрийн хэмжээ 33 сая төгрөг болсон. Өрийн, төрийн дарамтгүй Монголын төлөө ард түмнээ сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

АН-ын дэд дарга Ж.Баярмаа:

-Ардчилсан намын "Өрийн дарамтгүй Монгол" аян 17 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт үргэлжилж байна. Нийт 150-иас дээш суманд багийнхан маань очиж ажилласан. Бид 2016 онд хамтарсан Засгийн газраа хүлээлгэж өгөхөд 16 их наяд өртэй байсан бол өнөөдөр 31 их наяд болж нэмэгдсэн байна. Бас 2022 онд Засгийн газар алдагдлаа яаж тооцсон тухай ярья. Өнгөрсөн жил 2.1 их наядын алдагдалтай төсөв баталсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг их наядын алдагдалтай төсөв гэж ярьдаг. Төсвийн алдагдал бол өр гэсэн үг. Энэ алдагдлыг гаргахгүй нь тулд юу хийх вэ гэдгийг танилцуулж ирсэн. Хамгийн ноцтой нь МАН-ын өрийн тооцооллын загвар нь буруу, хоцрогдсон байна. Энэ оны улсын төсвийн ДНБ-д ногдох өрийн таазыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 76 хувь гэж заасан байхад Засгийн газар 42 хувь гэж ярьж байна. Манайхтай ижил төстэй дэлхийн улс орнуудынхаас даруй 28 хувиар их байна гэсэн тооцооллыг Дэлхийн банкнаас тайландаа тусгасан байна.

Энэ тооцооллоо зөв болгох шаардлагатай байна. Үүнээс үүдэн дараа дараагийн шийдвэр нь буруу гараад байна. Арилжааны банкнуудаас 23 тэрбум төгрөгийн өр гарснаас 13 тэрбум нь өрхөд хамаатай тэтгэвэр, малчны зээл байна гэх статистик байна. Хөдөө орон нутгаар явахад зээлгүй иргэн гэж алга. Өрийн дэвтэр 3-4, 5-6 ширхэг болчихсон байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнөөдрийн байдлаар НӨАТ нь 10 хувь, буцаан олголт нь хоёр хувь байгаа. Энэ татвар иргэдийн халааснаас хулгай хий гол татвар болчихоод байна. Алслагдмал бүс нутагт амьдарч байгаа иргэдийн халааснаас хулгай хийж байна. Нийт 120 мянган аж ахуйн нэгжийн 80 мянга нь НӨАТ төлөгчөөр, үлдсэн 40 мянган аж ахуйн нэгж нь төлөгчөөр бүртгүүлж чадахгүй байна. Мөн 250 мянган хувиараа бизнес эрхлэгчийн 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, 200 мянга нь бүртгүүлж чадахгүй байна. Монгол Улс хэрэглэгч орон. Ихэнх бараа бүтээгдэхүүн Замын-Үүдийн гаалиар орж ирдэг. Анхнаасаа орж ирэхдээ нэг том машин дээр хэдэн зуун мянган төрлийн бараанууд орж ирдэг учраас тэр бараагаа нэг нэгээр бүрдүүлэхэд өндөр татвар гардаг. Тийм учраас бүхэлчилж, бүрдүүлэлтээ хийдэг. Анхнаасаа бүртгэл нь худлаа учраас захын бараа бүртгэлгүй, орон нутаг руу тээвэрлэдэг. Эндээс болоод бараа бүтээгдэхүүний бүртгэлийн үйл ажиллагаа НӨАТ эцсээ хүртэл татваргүй явж байна.

Тиймээс НӨАТ-ыг таван хувь болгож, буцаан олголт нь хоёр хувь нийтдээ гурван хувийн татвар төлөх хуулийн төслийг 2020 оны тавдугаар сарын 24-нд өргөн барьсан. Учир нь тухайн үед тавдугаар сарын 26-нд УИХ-ын гишүүн эрүү, иргэн, зөрчил, татварын хуулиар төсөл өргөн барих эрхгүй болж, Засгийн газраас өргөн барьдаг болсон.

Өнөөдөр энэ хуулийг УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн барьж, НӨАТ нь 10 хувь хэвээрээ, буцаан олголт нь таван хувь болгож байна. Ингэсэн тохиолдолд 200 мянган хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, 40 мянган идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхгүй. Орлого нь худлаа, араа бүтээгдэхүүнээ худлаа мэдүүлсэн хэвээрээ байна. НӨАТ-ыг багасгаж байж, НӨАТ төлөгч болгоно. Татварын бааз суурь нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2023-10-26 202.9.46.133

НӨАТ -н 10 % бол улаан цайм дээрэм мөн.

Avatar

з 2023-10-26 202.126.89.2

ерөөсөө НӨАТ-гүй больё. төлсөн нь хохироод төлөөгүй нь монжоод байна.

Avatar

Зочин 2023-10-26 66.181.188.80

занданшатар юу хийчихвээ. энэ татар 5% болбол маш их худалдан авалт хийдэг хүиүүст л аштгтай. нөгөө 30 гэр бүл л 70-90 хувийг нь буцааж авна ш дээ. ард түмэнд нөлөөлөх зүйл үгүй. зандан өөрөө л их мөнгө авмаар санагдаж дээ янз нь. бачнхонгор нутгийнхан энэ хүнээ дахиж бүү сонгоороы.

Avatar

Нэргүй 2023-10-26 66.181.176.252

НӨАТ бол жинхэнэ утгаараа бол албан татвар биш юм шүү дээ! Үйлдвэрлэл, худалдаа, браа гүйлгээний бүртгэлийн систем!! Тийм учраас төр засаг НӨАТ төлөгчдөд жилийн эцэст НӨАТ-т төлсөн мөнгийг 100% буцааж олгох ёстой юм!! Өчүүхэн хэсгийг нь буцааж өгөөд ихэнх хувийг өгөхгүй аваад үлдэж байгаа нь Төр иргэдийнхээ мөнгийг дээрэмдэж байгаа л хэрэг шүү дээ!!! ТЕГазар нь НӨАТ-ыг "албан татвар" буюу "хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө" гэж ойлгодог бололтой??!!

Avatar

Нэргүй 2023-10-26 213.87.137.135

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-26 66.181.180.117

энэ татварыг ан ыхан бий болгосон иргэдийн хармаанаас хулгай хийхээр бий болгосон юм байна.

Avatar

Зочин 2023-10-26 124.158.68.231

Битгий улс, ард иргэдээ боддог болж битгий жүжиглээд бай. Та нарын үед хийсэн балгыг арилгах гэж зүдэрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж