Ц.Хулангийн шинэ өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулав

Ц.Хулангийн шинэ өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулав

Ц.Хулангийн шинэ өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулав

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан хүсэлтийг /өмнө энэ  үндэслэлээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан/ хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор түүний шинээр нэмж авсан өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулсан байна.

Өмнө нь хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан /2023.10.10/ болсон. Шүүх хуралдаанд Ц.Хулан, Б.Отгонбаатар нар өөрийн биеэр оролцож, Ц. Хулан болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан юм. Шүүгдэгч талаас аравдугаар сарын 25-ыг хүртэл хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын зүгээс энэхүү асуудалтай холбоотойгоор хүний эрхийг зөрчсөн асуудал байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах нөхцөл бүрдсэн гэдгийг хэлж байна. Мөн түүнчлэн Ц.Хулан нарт холбогдох хэргийг улсын нууц болон үндэсний аюулгүй байдалд хамааруулах шаардлагагүй гэдгийг онцолж байв.

Эргэн сануулахад, гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулан давж заалдахаар болжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.

Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-26 213.87.137.135

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж