Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2023.10.26-нд нийтлэгдсэн

Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ

Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ
Хоригдол Б.Махбалыг суллагдсанд Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор өнгөрсөн есдүгээр сарын 28-нд дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. Тэгвэл өнөөдөр /2023.10.26/шүүх байгууллага эсэргүүцлийг хэлэлцээд, Б.Махбалыг суллахгүй байх прокурорын эсэргүүцлийг хүлээн авчээ.  Тодруулбал, Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Б.Махбалыг өнгөрсөн есдүгээр сард Багануур дүүргийн  хорих ангиас магадлангаар суллаж, гурван жил 1 сар 16 хоногийн эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө сулласан. Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн ял шийтгэл авсан юм.

Хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 11 жилийн ял авсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал нь 11 удаа хойшилж байв.

Түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хориход эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байсан. Улмаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр /2020.08.20/ Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбал нарын эдлээгүй ялынх нь 25 хувь буюу 2,5 жилийн ялыг хөнгөлөх уучлал үзүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж