Элон Маск "Википедиа"-г нэрээ өөрчилбөл тэрбумыг өгье гэв

Элон Маск "Википедиа"-г нэрээ өөрчилбөл тэрбумыг өгье гэв

Элон Маск "Википедиа"-г нэрээ өөрчилбөл тэрбумыг өгье гэв

Элон Маск "Википедиа"-ийн нэрийг "Дикипедиа" болгож өөрчлөх юм бол нэг тэрбум ам.доллар өгье гэж санал болгожээ. Тэрбээр сүүлийн үед "Википедиа"-ийн үүсгэн байгуулагчдын нэг Жимми Уэйлстэй маргаантай байгаа билээ.

Жимми Уэйлс өнгөрсөн долоо хоногт Газын зурвастай холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл их байгаа талаар бичсэн. "Сэтгүүлчдийн хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч гэдгийг ялгах боломжийг олгодог байсан бүх өгөгдлүүдийг Элон Маск устгасан" гэж тэр жиргэжээ.

Харин Элон Маск харуид нь "Вокипедиаг засаад өгөөч" гэж бичсэн. Үүнийхээ дараа "Википедиа"-г шүүмжилсэн хэд хэдэн цуврал жиргээ оруулсан байна. "Википедиа санд яагаад ийм их мөнгө хэрэгтэйг та бодож байсан уу? Платформыг ажиллуулахын тулд лав биш. Хэрвээ тэд нэрээ Дикипедиа болгон өөрчилвөл би тэдэнд тэрбум ам.доллар өгье. Энэ бол хувиршгүй, хатуу санал" гэж Маск жиргэсэн байна. Ингэхдээ "Википедиа" цахим хуудас дээр байдаг хандив өргөх өргөдлийн зургийг хавсаргажээ.

"Википедиа" цахим хуудсанд доорх тайлбар байдаг: 

"Викимедиа сан нь Википедиад үнэ төлбөргүй нэвтрэх боломжийг олгодог буяны ашгийн бус байгууллага юм. Википедиагийн текст болон зөвхөн англи хэл дээрх хуулбар нь ойролцоогоор 51 ГБ хэмжээтэй. Бүх медиа, дэмжигдсэн хэлүүдийг нэмбэл 428 ТВ хэмжээтэй болно. Викимедиа 2022 онд 154 сая ам.долларын ашигтай, 145 саяын зарлагатай ажилласан." 

Харин Элон Маскийн саналын хариуд "Википедиа" албан ёсны хаягаараа ийн жиргэжээ. "Википедиа бол дэлхийн хүмүүсийн хамгийн их зочилдог шилдэг арван цахим хуудасны нэг. Энэ нь ашгийн бус байгууллага. Бид зар сурталчилгаагаар санхүүждэггүй, хураамж авдаггүй, таны мэдээллийг зардаггүй" гэжээ. 

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-26 103.57.93.149

Тэрбумтан биш, бүр саятан ч биш болсон байж юу гээд донгосоод байгаа муу Америк вэ.

Avatar

Д....н 2023-10-26 66.181.189.83

Мөнгөтэй хүн бүхнийг худалдаж авдаг гэсэн ойлголтоосоо салмаар юм. энэ баячууд

Avatar

Нэргүй 2023-10-26 213.87.137.135

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж