ГЕГ: Хилээр 2630 хүн тун мансууруулах эм нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн

ГЕГ: Хилээр 2630 хүн тун мансууруулах эм нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн

ГЕГ: Хилээр 2630 хүн тун мансууруулах эм нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн

Гаалийн ерөнхий газраас хамтарсан тусгай ажиллагааны талаар өнөөдөр /2023.10.26/мэдээлэл хийлээ.


Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд:

-Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 2023 оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлэн дээрх зөрчилд холбогдох зохих татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс 32 үйлдэл нь  гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсаныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Дээрх Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан  хэрэг, зөрчлөөс дурдахад.

  • 17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан,
  • 2 үйлдлээр нийт 4,591 грамм алтан гулдмай,
  • 6 үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл,
  • 1 үйлдлээр 375 килограмм химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус гаалийн гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран илрүүлэн хураан авч зохих хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.

ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын нэг боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. Гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл явцад телехяналтын нэгдсэн систем, Гаалийн автоматжуулсан систем дэх онилгооны программыг ашиглан гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогч нарын хууль сахилтын түвшинг дээшлүүлэх, хориглосон хязгаарласан барааны хууль бус эргэлт, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор цогц онилгоо, дахин шалгалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гаалийн байгууллагаас гаалийн хяналт бүрдүүлэлтийн явцад болон гаалийн хяналт шалгалт дууссаны дараа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан улсын хилээр хууль бусаар хориглосон болон хязгаарласан барааг нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн татвараас зайлсхийсэн байж болзошгүй сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн дахин шалгалтыг  хийж ажилдаг.

Мөн Гаалийн зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар болон Хяналтын нэгдсэн төвөөс сүүлийн нэг сарын хугацаанд харьяа гаалийн хороодод мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "төв" ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ ажиллагааны хүрээнд импортын гаалийн бүрдүүлэлтийн 0,42 хувьд онилгоо хийж дахин болон хамтарсан хяналт шалгалт хийж ажиллахад нийт онилгооны 70,3 хувьд нь зөрчил дутагдал илэрлээ.

Дээрх нөхцөл байдлаас үндэслэн гаалийн байгууллагаас цаашид хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг сайжруулах зорилгоор  сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд хийх онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-26 213.87.137.135

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-26 66.181.179.168

ANYSDN80955877

Avatar

Нэргүй 2023-10-26 66.181.179.168

SEKSDN80955877

Avatar

зочин 2023-10-26 66.181.190.200

Нисэхийн гаалийн дарга Цэцгээг яаж баяжсаныг тайлбарлана уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж