Ханжоу-2022: Д.Ганбат Азийн наадмын аварга боллоо

Ханжоу-2022

Ханжоу-2022: Д.Ганбат Азийн наадмын аварга боллоо

Ханжоу-2022: Д.Ганбат Азийн наадмын аварга боллоо

"Ханжоу-2022" Азийн пара наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2023.10.25/ наадмын жүдо бөхийн төрөлд Монголын тамирчин, Азийн аварга Д.Ганбат шигшээ барилдаанд Казахстаны бөхийг цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр "Ханжоу-2022" Азийн пара наадмын Монголын багийн хоёр дахь алт, зургаа дахь медалийг эх орондоо авчрав.

Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон монгол тамирчин бөгөөд өмнө нь "Гуанжоу-2010"-аас мөнгө, "Инчёон-2014"-өөс хүрэл гээд Азийн наадмын иж бүрдэл медальтай анхны тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлжээ. Түүнчлэн Азийн наадмын Монголын жүдо бөхийн 20 дахь медальтан боллоо.

Мөн тус наадмын го даамын тэмцээнд дасгалжуулагч Ц.Хатанбаатарын удирдлага дор Х.Амарбаясгалан нийт таван өрөг тоглоход хоёр хожиж, гурав хожигдолтой долдугаар байрт орлоо. Тэмцээнд таван орны есөн тамирчин өрсөлдсөн бөгөөд Х.Амарбаясгалан го даамын сонирхогчийн нэг дантай тоглогч гэнэ.

Харин туялзуур сэлэмний төрөлд дасгалжуулагч О.Анударь, М.Мөнхтулга нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, эрэгтэйчүүдэд Н.Булган, Д.Даваасүрэн, Б.Пүрэвсүрэн нар тулалдаж буйгаас Д.Цолмон хоёр ялалт байгуулж, цааш шалгарлаа.

Тэрбээр Кувейт, Хонгконгийн тамирчныг ялсан бөгөөд дэлхийн чансааны 37 дугаар байрт жагсаж байгаа тамирчин билээ. Улсын хошой аварга Д.Цолмон нь Азийн зуны спортын пара наадмын туялзуур сэлэмний төрөлд ялалт байгуулсан анхны монгол тамирчин болж байна. Азийн зуны спортын пара наадамд туялзуур сэлэмний спортоор Монголын тамирчид анх удаа оролцож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-25 202.21.108.13

Баяр хүргэе. Мундаг байнаа. Улам их амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-10-25 202.126.89.107

Ялалтын төлөө урагшаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж