П.Анужин: Бузар булайгаа хаах гэж мөнгө өгдөгөө болио

Хуучирсан мэдээ: 2023.10.25-нд нийтлэгдсэн

П.Анужин: Бузар булайгаа хаах гэж мөнгө өгдөгөө болио

П.Анужин: Бузар булайгаа хаах гэж мөнгө өгдөгөө болио

УИХ-аас өнөөдөр /2023.10.25/ Хүүхдийн эрхийг хангах,  хамгаалахтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах үеэр УИХ-ын гишүүн П.Анужин яамдуудад тэр дундаа Соёлын сайд Ч.Номинд хандаж, үг дайлаа.

Тэрбээр “Н.Учрал гишүүн маш тодорхой хэлж байна. Контентыг хүнд хүрч байгаа эсэхийг үнэлэх боломжгүй байдаг гэж… Нийгэмд гарч байгаа эерэг өөрчлөлтөөр  энийг хэмжиж болно.

Хууль сурталчлах нэрээр өөрсдийнхөө бузар булайг хааж хэвлэлийнхэнтэй гэрээ хийдэг мөнгөө болио.  Хийсэн контентыг чинь хэн үзэж, хэн гэгээрээд байгаа юм. Хаана эерэг өөрчлөлт гараад байгаа юм бэ.  Энэ мэтчлэн хуулийн дор худлаа гардаг төсвөө боль. Ялангуяа Соёлын яам” гэв.

Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар энэ онд Кино урлагийг дэмжих сангаас 1.3 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр 11 төсөлд олгосон асуудал хэл ам дагуулах болсон. Ингэхдээ хамгийн их санхүүжилт буюу 300 сая төгрөгийг хошин шогийн жүжигчин Г.Ундармаагийн “Ю Тийм” ХХК “Амира” хүүхэлдэйн олон ангит киноны төслийг хэрэгжүүлэхэд авсан байгаа билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж