Цэцийн гишүүнээр О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг “томилно”

Цэцийн гишүүнээр О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг “томилно”

Цэцийн гишүүнээр О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг “томилно”

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний томилгоог хийхгүй байсаар өнөөдрийг хүрэв УИХ. Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилох сурагтай. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Э.Одбаяр, Цэцийн дарга Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон билээ.

Улсын дээд шүүхийн квотын дагуу нийт шүүгчдийн хуралдаанаар олонхын санал авсан МУИС-ин багш О.Мөнхсайханыг нэр дэвшүүлж байгаа.

О.Мөнхсайханы хувьд өнгөрсөн хугацаанд МАН-ын хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж, бараг л хуулийн заалт бүрийг нь бичилцсэн нэгэн.  Тиймээс УИХ-аас шууд олонхын санал авч, томилогдох бүрэн боломжтой.

Харин өөр нэг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гишүүнийг УИХ-аас томилох ёстой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, одоо тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхтуяаг Цэцийн гишүүнээр томилуулах тохироо хийсэн байна. Түүний хувьд Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон жил ажилласан бөгөөд Ц.Нямдорж сайдын үеэс тус яаманд ажиллаж байсан гэсэн мэдээлэл бий.

Хуулийн дагуу Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үед санал болгосон байгууллагаас нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар томилдог.

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:

  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.

Гэвч жил гаруйн хугацаанд Цэцийн гишүүдийн томилгоог хийхгүй, өмнөх гишүүд нь ажил үүргээ үргэлжлүүлж буй. Хуулийн дагуу дараагийн Цэцийн гишүүн томилогдох хүртэл бүрэн эрх нь дуусгавар болсон ч ажил үүргээ үргэлжлүүлж, гүйцэтгэнэ гэсэн зохицуулалттай.

Үндсэн хуулийн Цэц нь нийт есөн гишүүнтэй. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн дарга Д.Одбаяр-2016.11.17-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон. 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Цэцийн даргаар сонгогдсон.
  • Цэцийн гишүүн Д.Гангабаатар-2021.10.07-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулган-2021.03.26-ны өдөр томилогдсон

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж