МОНГОЛБАНК: Ажилтан сонгон шалгаруулж авна

Хуучирсан мэдээ: 2023.10.25-нд нийтлэгдсэн

МОНГОЛБАНК: Ажилтан сонгон шалгаруулж авна

МОНГОЛБАНК: Ажилтан сонгон шалгаруулж авна

Монголбанкны Тамгын газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтэст дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.


 АХЛАХ ИНЖЕНЕР–1

 Ажлын байранд тавих шаардлага:

  • Инженерийн чиглэлээр боловсролын бакалавраас дээш мэргэшлийн зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний болон голлох инженерийн программын мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг болгох чадвартай
  • Төлөвлөлтийн ур чадвартай
  • Баримт бичиг, тайлан, ажлын төлөвлөгөө, зааварчилгаа зэргийг боловсруулах, хөтлөх өндөр чадвартай
  • Mэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Идэвх санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай
  • Харьцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэл дээр мэргэжлийн материал ашиглах чадвартай
  • 35-45 настай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан),
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт

  СЛЕСАРЬ-1,

 Ажлын байранд тавих шаардлага:

  • Мэргэжлийн сургалтад хамрагдсан, мэргэжлийн зэрэгтэй
  • Mэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
  • 25-35 настай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан),
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Шугамын засвар үйлчилгээ хийх
  • Халаалтын системийн тоолуур болон хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг хянах
  • Байруудын халаалтанд хяналт тавих
  • Холбогдох байгууллагад мэдээ мэдээллийг үнэн зөв өгөх

Дээрх сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа Монголбанкны төв байрны бичиг хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Ажлын байрны талаарх нэмэлт мэдээлийг 976-11-317542 дугаарын утсаар тодруулна уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж