Москва хорооллын зүүн талын граж буулгасан талбайд тохижилт хийнэ

Москва хорооллын зүүн талын граж буулгасан талбайд тохижилт хийнэ

Москва хорооллын зүүн талын граж буулгасан талбайд тохижилт хийнэ
Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын зүүн талд нийтийн эзэмшлийн талбайд байрлах зөвшөөрөлгүй 130 гражийг 2023 оны 5, 8 дугаар саруудад буулгасан. Тус талбайд өнөөдөр холбогдох албаныхантай ажиллаж, нийтийн эзэмшлийн талбайд тохижилт хийх хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Газар чөлөөлсөн талбайг нийтийн эзэмшилд бүртгэж авсан бөгөөд авто машины зогсоол, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэлээ.
Мөн тус талбайг яаралтай хусч, тэгшилж түр авто машины зогсоол байгуулахыг дэд бүтцийн хөгжлийн албаны даргад даалгасан юм.
Дүүргийн 29 дүгээр хороо улсын сургууль, цэцэрлэг байдаг ч шинээр барилга нэмэгдэж оршин суугчид ихэссэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн хүртээмж дутагдалтай байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд боломжит байдлыг судлан ажиллана.
Тус бүтээн байгуулалтын зураг төсөлд иргэдийн санал хүсэлтийг тусган ажиллахаар болов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-25 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Иргэн 2023-10-25 66.181.178.29

хувийн өмчийг эвдэн сүйтгэсний нөхөн төлбөрөө ахиухан өгөөрэй. Өмч хөрөнгөө сүйтгүүлсний хариуцлагыг нөхөн хүлээлгэнэ .Ядарсан ядуу иргэдээ доромжлохоо боль

Avatar

Зочин 2023-10-25 139.5.219.146

СХД ийн дарга маш жоохон ажил хийснээ хүртэл үр дуулиантай зарладаг яг хэрэгтэй томхон юм хийж хоз аваач Алтаншагай даргоо

Avatar

Нэргүй 2023-10-25 103.80.211.124

Орос 3-р сургуулийн хажуу талын гаражыг буулгаад оронд нь Тайланд улсын консулын барилга барих гээд ажил нь эхэлсэн явж байна.

Avatar

Нийтийн эзэмшлийн талбайг нийтэд зориулья 2023-10-25 202.70.38.18

Сайн байна уу, автомашины зогсоол хийх нь маш зөв шүү. Ялангуяа Москва хороолол доторх гудам явганы хүний гарч, сөрөг урсгалд машин тавиад хороолол дотор түгжрээд өдрийг өнгөрүүлж байна. Сургууль цэцэрлэгт хүүхдээ зөөсөн хүмүүсийн машин, Талх чихэрийн ажилчдын машин гээд оршин суугчдын машин тэрэгээ тавих зай талбай байхгүй, өглөө бүр машин тэрэг шүргээд мөргөөд орхисон, цагдаа байнга ирсэн харагдана. Тэр гараж чөлөөлсөн Нийтийн эзэмшлийн талбайг 3-4 давхар машины зогсоол хийх хэрэгтэй!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-25 59.153.113.85

Бас хурган поп гарч ирлээ шүү дуугүй ажлаа хийж болдоггүй юм байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж