Москва хорооллын зүүн талын граж буулгасан талбайд тохижилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.25-нд нийтлэгдсэн

Москва хорооллын зүүн талын граж буулгасан талбайд тохижилт хийнэ

Москва хорооллын зүүн талын граж буулгасан талбайд тохижилт хийнэ
Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын зүүн талд нийтийн эзэмшлийн талбайд байрлах зөвшөөрөлгүй 130 гражийг 2023 оны 5, 8 дугаар саруудад буулгасан. Тус талбайд өнөөдөр холбогдох албаныхантай ажиллаж, нийтийн эзэмшлийн талбайд тохижилт хийх хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Газар чөлөөлсөн талбайг нийтийн эзэмшилд бүртгэж авсан бөгөөд авто машины зогсоол, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэлээ.
Мөн тус талбайг яаралтай хусч, тэгшилж түр авто машины зогсоол байгуулахыг дэд бүтцийн хөгжлийн албаны даргад даалгасан юм.
Дүүргийн 29 дүгээр хороо улсын сургууль, цэцэрлэг байдаг ч шинээр барилга нэмэгдэж оршин суугчид ихэссэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн хүртээмж дутагдалтай байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд боломжит байдлыг судлан ажиллана.
Тус бүтээн байгуулалтын зураг төсөлд иргэдийн санал хүсэлтийг тусган ажиллахаар болов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж