Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс эцэг, эхчүүд хуваалцах ёстой

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс эцэг, эхчүүд хуваалцах ёстой

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс эцэг, эхчүүд хуваалцах ёстой

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас дараах тодруулгыг хийлээ.


-Хүүхэд хамгааллын тухай хуулийг сайжруулахаар УИХ ажиллаж байна.  Гэхдээ олон нийт “Дуулиантай асуудал гарсны дараа л УИХ, Засгийн газар хүүхдийн асуудалд анхаардаг боллоо” гэж шүүмжлэх боллоо. Та ямар байр суурьтай байна вэ?

-Шуугиантай хэрэг гарсны дараа асуудалд анхаардаг байдлаар хандаж болохгүй. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг сэтгэлгээгээр хандаж болохгүй. Нийгэмд өнөөдөр үүсч байгаа асуудал дээр төрийн бус байгууллагууд, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгуллагууд бүгд шүгэл үлээж анхаарлаа хандуулах цаг нь болсон. Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр баталсан хууль  багадаагүй, эрх зүйн орчин маш их сайжирсан. Хамгийн гол нь хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх  тэр механизмыг бид нар бүрдүүлж чадаагүй. Үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллыг яах юм, орон нутгийн хэмжээнд яаж шийдэх юм, сургуулийн орчинд яаж хамгаалах юм, гэр бүлийн орчинд яаж шийдэх юм гэдэг хүүхэд хамгааллын тогтолцооны зураглалаа зөв хийж чадаагүй юм байна. Тэр алдаанууд өнөөдөр гарч байна. Судалгаагаар хүүхдүүдийн 70 хувь нь гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байна.

Ямар хүүхдүүд эрсдэлд өртөөд байна вэ гэвэл  аав ээж нь орлого багатай,  ажилгүй, ядууралд орсон эмзэг гэр бүлийн хүүхдүүд  хүчирхийлэлд орж байна гэдэг судалгаа байгаа. Гэхдээ эрсдэлд байгаа хүүхдийн тоо хоёр өөр байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам  эрсдэлд байгаа хүүхдийн тоо 14 мянга гэж зарласан бол Боловсрол шинжлэх ухааны яамнаас 53 мянга гэж зарлаж байгаа.

Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг сэдвийг ярихаас жийрхдэг , нуудаг байсан цаг үе бий. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт байдаг юм байна. Гурван хүүхэд тутмын нэг нь  байнга өртдөг гэдэг нь тодорхой болж байна.  Статистик нийгэмд тодорхой болж байгаа нь сайн тал.

Хамгийн гол нь хүүхдүүдийг хамгаалж байгаа механизм яаж ажиллах юм бэ, хүртээмжтэй байж чадах уу гэдгийг олон талаас нь ярьж, УИХ-аар эхний хэлэлцүүлэг нь хийгдсэн  Хүүхэд хамгааллын тухай хуулиа амьдралд хэрэгждэг болгох нь  чухал.

Сургуулийн орчин их хүнд болчихоод байна. Насанд хүрээгүй охидын үр хөндөлт, үе тэнгийн дээрэлхэлт, электорн тамхины асуудлыг сургууль дангаараа шийдэх боломжгүй. Эцэг, эх асран хамгаалагч нар чухал үүрэгтэй . Дотуур байранд байгаа асуудлыг 100 хувь сургууль дангаараа шийднэ гэх нь бас  учир дутагдалтай.

Цахим орчны дээрэлхэлт, хэт их хэрэглээ, донтолт энэ бүхнээс сэргийлэхэд гэр бүлийн орчин чухал, мөн нийгэм өөрөө том сэтгэлгээний шинэчлэл хийх ёстой юм байна.

-Нийслэлийн 18 дугаар сургуулийн хүүхдүүдийн хордсон шалтгаан одоог болтол тодорхойгүй байгаа. Гэхдээ түрээсийн байранд хичээллэснээс болов уу. Хичээлийн байр нь стандарт шаардлага хангахгүй байв уу гэдэг асуудал ч хөндөгдөж байна?

-Түрээсийн байрнаас болж, хүүхдүүд хордоогүй юм билээ. Мансууралттай холбоотой юм билээ. Удахгүй хүчний байгууллага энэ талаар мэдээлэл хийх байх.

Мансууруулах төрлийн зүйлээс болж, хордлого болсон гэдэг мэдээллийг надад урьдчилсан байдлаар өгсөн.

Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 17 орчим сургууль түрээсийн байранд хичээллэж байна. Сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд дээрх зохицуулалтыг хийсэн.

-Ирэх оны улсын төсөвт цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, сургуулийн сурагчдын “Үдийн хоол” –ны мөнгийг нэмэгдүүлэх үү?

-Жил бүхэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд 70 тэрбум,  1-5 дугаар ангийнхны “Үдийн хоол” хөтөлбөрт 80 тэрбум төгрөг, нийлээд 150 тэрбум төгрөг төсөвт тусгаж ирсэн.

Хэрвээ цэцэрлэгийн хоолны мөнгийг дахиад 1500-гаар нэмэгдүүлж 3000, сурагчдын хоолны 2470 төгрөгийг мөн дахин нэмэгдүүлнэ гэвэл жилд 300- 450 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 450 тэрбумаар цэцэрлэг, сургууль барих уу, үдийн хоолонд зарцуулах уу гэдэг сонголттой тулна. Цаашдаа эцэг, эхчүүд тодорхой хариуцлага хүлээх ёстой. Хүүхдийн мөнгө бол хүүхдэд зарцуулах ёстой мөнгө. Энэ чиглэл рүү ажил хийх ёстой.

Цэцэрлэгийн хоолны зардлыг эцэг, эхчүүдтэй хуваалцахаас аргагүй. Орлого багатай, хүнсний талон авдаг гэр бүлийн хүүхдийн хоолны мөнийг төр хариуцах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bi 2023-10-25 180.149.80.106

эцэг эх төлж болно танай нам хулгайч нартай тэмцэхгүй ба

Avatar

Нэргүй 2023-10-25 202.55.188.113

хүнс хангамж багачууд хүнс гэж орон нутгийн өмчит компаниудаар өндөр үнэтэй хоолны материал шахдагаа болиул хонины мах1 кг 15 мянгаар өгч бна мал сайдаа эргүү нямочиртойгоо зайл

Avatar

Зочин 2023-10-25 202.55.191.194

Та нар хулгай хийхээ болчихвол Монгол улс хэдэн хүүхдээ тэжээх чадалтай л баймаарсан. Хүүхдүүд идлээ идлээ гээд хэдий хэр идэж чадах билээ дээ

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.160.96

хүүхдүүдийн эрхийг үндсэн хуулинд боловсролтой болох сурж мэдэх эрхтэй гэж заасан байдаг тэгвэл тэр бүх эрхийг төр үнэ төлбөргүй сургаж хариуцах ёстой гэхдээ эцэг эхчүүд бас үүргээ биелүүлнэ. төрийн хулгайч нар 300-400 тэрбум битгий хэл хулгайч луйвардаж амьдарч байж яагаад хүүхдүүдийг өмсөж эдлэх хувцас идэх уух хоол хүнс эрүүл амьдрах орчныг нь хулгайлаад байгаа юм бэ

Avatar

Нэргүй 2023-10-25 103.57.95.150

зөв, дэмжиж байна, тэгж байж л чанартай хооллох болно. үнэгүй юм хавханд л байдаг гэдгийг ойлгох ёстой, хүүхдийн хоолны хувьд тэр хавх нь чанар илчлэг, витаминлаг байдал юм. өөрөөр хэлбэл үнэгүй тусам чанаргүй.

Avatar

Нэргүй 2023-10-25 202.179.21.254

Өнөөх социалист нийгэмд ч талыг нь хариуцдаг байсан шүү.Одоо бол бүр заавал тийм байх ёстой.

Avatar

Erbo 2023-10-25 202.21.107.37

Нийгмээ өөрчлөхгүй бол хүүхэд гаргаад хэцүүхэн амьдрах сонголттой л үлдэж байна даа.

Avatar

Нэргүй 2023-10-25 103.10.21.9

лаларуудаа зүгээрэл 20 мянга чанартай хоол өгч чадахгүй бол зайлж өгч чадах хүнээр ажилаа хийлгэх гэсэн юм .

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

И 2023-10-25 202.21.108.28

бага насны хүүхдийг 7-8 цаг хичээлд суулгасны дараа гэртээ 2-4цаг гэрийн даалгавар хийлгэж бгааг юу гэж ойлгохвэ ?

Avatar

Нэргүй 2023-10-25 139.5.216.216

социализмын үед ч тодорхой хэмжээний мөнгө төлдөг байсаншдээ цэцэрлэгийн хүүхдүүд тураад ханиад томуунаас салахаа байлаа хоолоо чанаржуул мөнгөө ч хураа

Avatar

Зочин 2023-10-25 202.9.40.179

Хоолны мөнгийййг эцэг эхчүүдэд өгье,Тэр мөнгөөр хүүхэддэ хоол хийж өгөөд явуулаг

Avatar

Нэргүй 2023-10-25 202.9.40.115

Ene hujaa mongoliin hun amiig hayzgaarlah bodlogo yavuulj bna

Avatar

Нэргүй 2023-10-25 43.228.130.63

niigem n bolomjtoi huuhd gargah asuudalgui l bh iim niigemd huuhdtei boloh hetsuu l bna

Avatar

Нэргүй 2023-10-25 203.17.23.197

Монгол улс хүн амаа өсгөх бодлого тууштай барих хэрэгтэй. Ядаж 10 сая хүнтэй болчихвол үсрэнгүй хөгжих боломж улам нэмэгдэнэ. Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд олон янзын хөшүүрэг дэмжлэг хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг нэмж зарим хэсгийг нь бэлэн мөнгө биш хөнгөлөтийн толон маягаар олгож сурагчийн дүрэмт хувцас, ном сурах бичиг, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, хувцасны үнийн хөнгөлөлт зэрэгт зарцуулах боломж олгох ёстой. Мөн 4 өөс дээш 5 дахь хүүхэд бүрт нь 1 сая төгрөгний урамшуулал олгох гьм олон а

Avatar

Нэргүй 2023-10-25 172.91.183.102

Яасан, хурьцаад бай, хурьцаад бай гэсэн үг үү

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.223

IQ, EQ saitaig n shalgaj bj yrjihiig n demjihgyi bol baahan shaarnuud, teneg orkuud, hyn hognuud l nemegdene

Avatar

зочин 2023-10-25 192.82.92.204

хүүхдэд өгдөг сар бүрийн мөнгөнөөс хүүхдийн хоолны мөнгөнд өгдөг болох нь зөв өө. хүүхдийн үдийн хоолыг маш сайн чанартай колори сайтай шим тэжээлтэй хоол болгохын тулд эцэг эхчүүд бид оролцох нь зөв өө. төр даах ёстой гэж гэдийж байж хэдэн хүүхдүүдээ өлсгөөд ор нэрийн төдий юмаар эрүүл мэндийг нь хохироогоод яахав дэ

Avatar

зочин 2023-10-25 202.131.245.69

хүүхдийн мөнгө гээд сар бүр өгч байгаа хэвээрээ юу. тэрнээсээ л хоолны мөнгөө төлөх боломжтой ш дээ. Хүүхдийнхээ бүхий л зардлыг дааж хариуцах хэрэгтэй. ийм боломжгүй бол төрд хандаж тусламж гуйх хэрэгтэй. үнэхээр орлого нь хүрдэггүй эцэг эх байж л таарна- өвчтэй, эсвэл хэлмэгдээд ажилгүй болсон гээд аль зовлонг тэр гэхэв. Төр ч тийм хүмүүст шуурхай сайн судалж байж туслах ёстой. Энэ үед л ад үзээд байдаг баг, хороо, гэр бүл, хүүхэд залуучуудын газар, нийгмийн халамж гээд байгууллагууд хэрэгтэй.

Avatar

Даваа 2023-10-25 66.181.185.166

50 хувийг хуучин хариуцаад болж л байсан шүү дээ, Болормаа гэж одоо улаан загалмайд байгаа нэг балай авгай сайд байхдаа иргэдэд таалагдах нэж ийм хогийн шийдвэр гаргаж одоо улсаараа гаслаад сууж байна, ийм шийдвэр гараагүй байсан бол тэр мөнгөөр хичнээн сургууль цэцэрлэг барьсан байх билээ, их л олон асуудал шийдэх байсан даа

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.188.83

Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг даах хэрэгтэй. Ямар хүний хүүхэд хоолол гэж байгаа биш. Соц үед ч хүртэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд 100 хувь даададг байсан. Нэн ядуу айл бол зохих журмын дагуу ядуу айл гэсэн бичиг аваад улсаас 100 хувь даалгах ажлаа хөөцөлөж болно шүү дээ. Сургуулийн хүүхдийн хоолны мөнгө өдөрт 1500 төгрөг байдаг. Үлдсэн 1500 төгрөгийн эцэг эх нэмж даагаад чанартай хоол хүүхдэд өгөх хэрэгтэй. Сард үсрээд л 33,000 төг нэмж төлнө

Avatar

Нэргүй 2023-10-25 103.10.20.102

Хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эх нь гаргах нь зөв шдээ хүүхэд гаргасан бол хариуцлагтай байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-25 124.158.71.26

сард 45 мянгахан төгрөг өгч чадахгүй эцэг эх гэж юу байсийн. наадахаа хурдлуулаач хоосон яриал байх юм.

Avatar

Жинхэнэ эр я***н 2023-10-25 202.55.188.41

за больж үз юу хуцаад байгаан та нар идсэн уусан мөнгөө өг тэгчихээд дараа нь ард түмнээс мөнгө нэх хулгайч минь чиний хамаарал бүхий компани татварын мөнгөөр хөл дээрээ босссон шүү

Avatar

иргэн 2023-10-25 62.55.205.86

Зөв, гэхдээ цалингийн орлогоос хамаарах хэрэгтэй шүү, хамгийн доод орлоготой эцэг эхчүүд бага гэх мэт шаталсан байх шаардлагатай.

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.168.8

ЭРХ ҮҮРЭГ ТЭНЦҮҮ БАЙХ ЁСТОЙ, ДЭЛГҮҮРТ ОРЛОГО БАГАТАЙ ХҮНД ТАЛХ ХЯМДХАН ЗАРААД ОРЛОГО ИХТЭЙ ХҮНД ҮНЭТЭЙ ЗАРААД БАЙНА УУ ТЭНЭГТЭЭРЭЙ

Avatar

Нэргүй 2023-10-25 103.212.119.42

Ёстой үнэн .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж