"Blackpink" хамтлагийн гишүүн Жисүү жүжигчин Ан Бо-Хьюнтэй болздог байжээ. Тэд хоёр сарын турш олны нүдэнд ил тод болзсоны эцэст салсан гэдгийг ойрын эх сурвалж нь мэдээлэв.
Жисүү, Ан Бо-Хьюн нар болзож байгаа гэх мэдээллийг хоёр сарын өмнө "Dispatch" хэвлэл анх мэдээлсэн. Үүний дараа тэд харилцаагаа олноос нуухаа больжээ.
Жисүүгийн хувьд 2016 оны наймдугаар сараас хойш "Blackpink" хамтлагийн голлох вокалист хийсэн. Мөн 2021 онд дэлгэцнээ гарсан "JTBC"-ын хит драм "Цасан ширхэг"-т тогложээ. Гуравдугаар сард гаргасан түүний "Me" соло сингл нь олны хүртээл болсон даруйдаа хөгжмийн чартуудад тэргүүлж эхэлсэн.
Харин Ан Бо-Хьюн нь модел, жүжигчин гэдгээрээ олонд танигдсан. Тэрбээр 2020 онд "Itaewon Class", 2021 онд "Yumi’s Cells", 2022 онд "Military Prosecutor Doberman" кинонуудад тус тус тогложээ. Хамгийн сүүлд "19 дэх амьдралдаа уулзацгаая" нэртэй романтик инээдмийн кинонд тоглосон байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ