МАНАЙ зодоон: Итгэгсэд хийгээд эсэргүүцэгсэд  

МАНАЙ зодоон: Итгэгсэд хийгээд эсэргүүцэгсэд  

МАНАЙ зодоон: Итгэгсэд хийгээд эсэргүүцэгсэд  

Үргэлжлэл. Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу! 

Эрэн хайж байсан охиыг олжээ. ЦЕГ-ын хэвлэлийн албаныхан “..хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Т" нарын 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх, бусад шалгалтыг зохион байгуулж байна” гэж сүртэй нь аргагүй албан ёсны хуудастаа бичсэн бөгөөд зурагтай нь нийтлэв. Хүүхдэд алдах эрх бий. Ганц алдааных нь төлөө улс орон даяар зураг, хөргийг нь тавьж "яллах" эрх цагдаад байхгүй. Иргэдээ хамгаалах ёстой цагдаад хүний эрхийн ОЙЛГОЛТ дутагдав. Ганц энэ ч хэрэг биш эрх мэдлээ ашигласан бусдыг буруутгасан олон үйлдэл цагдаагаас гардаг. Гэвч ямар ч хариуцлага тооцсон зүйлгүй. Бяцхан охинд ч амьдрах орон зайг  нь үлдээсэнгүй. Хувьсал гээч хувьсгалаас ч хэцүү ажээ. Бид ардчиллыг хэлбэр төдийхөн хэрэгжүүлснээс илүү их алдах бололтой. Коммунизмын үеийн сэтгэлгээ, хандлага, нийгэм эдийн засгийн бүтцүүдээсээ салаагүйгээс ард түмний нэрийг барьж аливаа асуудалд хандах нь олон. Монголын цагдаа Засгийн газрыг ажлаа хийхийг шаардсан залуусын жагсаалын үеэр камер хариулж байгаад өшиглөж байгаа бичлэг цацагдаж л байсан. С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх гэсэн хүмүүсийг халдвар хамгааллын дэглэмээ барихыг шаардан тараасан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр С.Зориг агсны хөшөөний өмнө халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг төрөөс шаардсан гурван ч залууг цагдаагийнхан саатуулсан нь хачирхалтай. Монголын цагдаа эрх баригчдыг иргэдээс хамгаалдаг болоод уджээ.

Энэ хугацаанд дайныг эсэргүүцсэн жагсаалыг тараах, дайныг эсэргүүцэгчдийг эсэргүүцэгчдийг өөгшүүлэх маягтай үйл л харагддаг болов.

Олон ургалч үзлийг Үндсэн хуулиндаа тунхагласан монголчууд биесээ үл хүлээн зөвшөөрөх үзэлд автав. Монголд Оросыг эсэргүүцэгчдийн жагсаал хэд хэдэн удаа болсон бөгөөд тэр тоолонд Оросыг дэмжигчид очиж янз бүрээр үймүүлж, өдөөн хатгаж, гурил будаанаас эхлээд цацаж, зарим нь бүр хэвлэлийн бага хурал хийж жагсагчдын хөл, гарыг нь хугалах тухай заналхийлээд суудаг болов. Тэгсэн атал Оросын өдөөсөн дайныг дэмжигчдийн жагсаалыг цагдаагийн хамгаалалтад хийж буй бишгүй зураг сэлт цацагсан нь ам ангайлгав.

Бид ялих шалихгүй зүйлээр хүний эрх, эрх чөлөө, ардчилал хэвээрээ байна гэж дүгнэх жишээтэй. Харамсалтай нь ямар ч тоталитари нийгэмд ардчиллын элемент байж л байдаг ажээ.

Өнөөдөр монголчууд хуучнаа үгүйлэн  өнөөг үзэн ядагсад, Хятадын нулимж, Оросыг өмөөрөгсөд, Украиныг дэмжигсэд, бурхны болоод христийн шашин, бурхных дотроо Х Богдын дэмжигч ба үгүйсгэгсэд гэж итгэгч, эсэргүүцэгч болон хуваагдсан бөгөөд хамгийн хачирхалтай нь Монголын эрх ашгийг яригчид тун чиг ховор. Хаа хамаагүй харийн орны зөв, бурууг хэлэлцэн гудамжинд нэгнийхээ нармайг нээх энүүхэнд явна.

Монголын тусгаар тогтнолыг оросууд л өгсөн, тэдний ачаар л бид хөгжсөн гэж өөрсдийгөө үгүйсгэж, өвгөдөө нулимагчид маш ихээр олширов. Тэд л биднийг хөгжүүлнэ гэж тэд бат итгэх болой. Нөгөө талд нь барууны эрх чөлөөт орон, тэр дундаа америкчууд л Монголыг энэ хоёр их гүрнээс хамгаална гэж итгэгсэд мундахгүй. Үнэн хэрэгтээ  Монголын төлөө монголчууд л санаа тавих төдийгүй, тэд л хөгжих эс хөгжих тухай бодно гэдэгтэй эвлэрэх хүн ховор.

Монголчуудын нэгдмэл оюун санааг сарниулах, дотор нь муудалцуулах зорилготой гадаадын гар хөл бишгүй байх агаад түүний эсрэг гэхээсээ илүүтэй дэмжих маягтай үг, үйлдлийг нь таслан зогсоодоггүй төрийн хүлцэх байдал  нь түймрийг өрдөөд байх шиг. Өнгөрсөн зуунд үзэл суртлын хүлээсээр өөрсдийн дагагчдыг бэлтгэн сургаж, өөр бодолтой бүхнийг намын дайсан, нийгмийн шаар болгохоо тэд гарамгай хийжээ. Тиймээс одоо хэр нь Оросыг шүтэж, өөрсдийгөө үгүйсгэх үзэл хүчтэй оршсоор байна. 70 жил хүлүүлэхдээ монгол хүн гээч Хятад хүнд үнэн голоосоо дургүй болсон бөгөөд бараа, бүтээгдэхүүнийхээ шатахуунаас бусдыг нь тэднээс авдаг хэр нь муулсаар… Харин эсрэгээрээ бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй болохыг эсэргүүцдэг хөршийгөө өмгөөлсөөр.  Алуулж, алгадуулж, аргадуулж, зодуур дундуур туучин алдаж, онож, бүдэрч босч, тэнтэр тунтар алхсаар хүссэн эрх чөлөөтэйгөө золгосон ч түүнийхээ үнэ цэнийг ухаарч, ойлгох нь тун чиг ховор. “Бидэнд чанга гар хэрэгтэй” гэж үзэгсэд энэ нийгэмд их олон.

Өнгөрсөн он жилүүдэд монголчууд сүм хийдтэйгээ хамт өв соёлоо, үзэл бодлоо, үүх түүхээ, нэгдмэл санаагаа галдан шатаав. Коммунизмын гавьяа их ч гайг нь бид мартах учиргүй. Тиймээс төөрч будилсан ч аль альныг нь санаж, сургамж авах учиртай. Сайнтай муутай сав дүүрдэг хорвоо билээ.

Гадны улс орон монголчуудыг хамгаална, хөгжүүлнэ гэж биесээ үгүйсгэн итгэгсэд, эсэргүүцэгсэд болохын оронд нэг зүгт харж чадвар өнөөгийн авлига, түгжрэл, төрийн хүнд суртал, хээл хахуультай тэмцэх аргаа олох юм шиг. Нам, хүн биш үзэл санаагаараа нэгдэж чадсан цагт л бид зовлонгоосоо илүү хурдан ангижрах болов уу? Ингэсэн цагт монголчууд хүчирхэгжиж, хил хязгаараа тэлдэг бол хэмлэлдсэн, хэрэлдсэн үед бусдын хоол болж бууран доройтдог бэлээхэн түүх байж л байна. Хар улсын эрх ашгийг энд ярихын оронд Монголынхоо эрх ашгийг ярих нь бидэнд өлзийтэй. Зодоон хэрэгтэй гэвэл ийм л гарц бидэнд хэрэгтэй. Эрх баригчид ч бидний энэ зөрчлийг ашиглан эрх мэдэл, идэж уух хүслээ хангахын тулд хооронд нь яс хаяж, жирийн жагсаалыг ч зэрэмдэг болгон өөрсдийн хүмүүсээр утгыг нь алдагдуулж байна.

Хүн төрөдхтний түүхэнд цуст аллага, түрэмгийллийг хийхдээ "хуваагаад захир" гэх шалгарсан муу аргаар хооронд нь яс хаян алалцуулж ирснийг Монгол хүний саруул ухаан гэж байдаг бол мартах учиргүй. Бидэнд Орос, Украины асуудлаас илүү Монголын асуудал чухал. Монголд монгол хүн л санаа тавина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-25 94.234.116.71

Коммунист дэглэм гээд л солиорох юм . Чиний хүсээд байгаа нийгэмд чинь ч адил бүр ухамсар хариуцлагыг дээд зэрэгт тавидаг, цагдаа нь бүр шаардлага биелүүлээгүй тохиолдолд буудаж а**х эрхтэй.байдаг, Харин монголын болохгүй бүтэхгүй бүхэн зөвхөн дарга нарт биш бүх хүмүүст байгаа .

Avatar

Нэргүй 2023-10-25 49.0.139.163

ЭНЭ НЬЮС.МН ГЭЖ ЭЛБЭГДОРЖ ДАЙСНЫ ХУУДААС 14 НАСТАЙ ХҮҮХДҮҮД АРХИДАН СОГТУУРАХ БОЛ ЭРХ НЬ ГЭЖ СОЛИОРЧ ТАРХИ УГААЖ БАЙНА. ЁСТОЙ МАЙ! ГЭЭД САЛААВЧ ӨГЬE.

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.161.49

Сошиалоор бие биениигээ ингэж их үзэн ядаж байгаа хүмүүс хэсэг хугацааны дараа ямар нэгэн талцсан үймээн болоход хоорондоо алалцахад бэлэн болно гэсэн үг Илтээр үймээн самуунд уриалах , хөрш орнуудыг элдвээр худлаа сенсацаар гүтгэн доромжлох, ахмад үеэ хараан зүхэх, хүн үнэмшимгүй худлаа юм бичиж хүмүүсииг хэн нэгнии эсрэг турхирах гээд үндэснии аюулүй байдалд аюултай үймээн самууны суурь болсон ард иргэдииг талцуулсан юм болоод байхад төр засагын хариуцсан байгууллагууд арга хэмжээ авддаггүй

Avatar

Zochin 2023-10-25 202.21.107.28

Эх орныхоо эрх ашгийг юунаас ч дээгүүр тавьдаг болсон цагт бид хөгжинө.

Avatar

Зочин 2023-10-25 202.179.26.140

Өлөн гэдэстэй цоорхой оймстой хүн хоногийн хоолоо л бодно. Амьдрал нь дээшилж хүн шиг болсон цагт эх оронч үзэл яриарай.

Avatar

Нэргүй 2023-10-25 77.248.52.248

Hil hyzgaar togtooj huvaagdsan gazar ehiin negeehen buurund neg undsees uusch, neg hursun deer amidarch, neg agaaraar amisgalj, neg us uuj bui MONGOLCHUUD bidnii niitleg erh ashig bol undes, hurs, agaar, usnii mini buren buten, eruul, ayulgui baidal. Ene niitleg erh ashig deeree l ey eyiig uurd hicheej, evt shaazgai met baij bienee hairlan deedelj, huuli yosoo chandlan sahij, zuvd huch ugch, buruug suhruulj surtsgaaya. Bidnii niitleg erh ashguudiin zuvhun suuri ni ene 4.

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

DYRAA XNGI80955877

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-25 202.9.40.244

АН болон МАН хоорондоо хэрэлдэж муудалцаж байх үед нь Баян-Өлгийн засаг дарга нар Баян-Өлгий аймгийн хилийн дагуух 280 уул овооны монгол нэрийг өөрчилж казах нэртэй болгосон байна. Хожим хойно Казахстанд нэгтэх юмуу эсвэл тусгаар тогносон казахын Баян-Өлгий улс болоход хэрэгтэй гэж үзсэн байхдаа. Монголын хамгийн эмзэг цэг бол Баян-Өлгий аймаг болоод байна. уул нь Монгол ястан болох урианхай, дүрвэд, тува түмэн амьдарч ирсэн Монголын уугуул нутаг юмсан. Гэтэл ийм байдалд хүрчихсэн байдаг

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.191.201

Хил хязгаар нутагт цаашаа сэтгэлтэй бус монгол үндэстнээ суурьшуулах нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

DYRAARA SHAALGN80955877

Avatar

Зочин 2023-10-25 202.126.89.62

Нийгэмд эмх цэгц,дэг журам хэрэгтэй. Хамгийн гол нь хуулиа чанд хатуу мөрдөх хэрэгтэй.Улс орныг үймээн самууны байдалд оруулж хэрхэвч болохгүй. Зах зээлийн нөхцөлд нийгмийн өмч идэж уух зэрэг элдэв шунал эрс өсдөг бололтой юм. Хууль ноцтой зөрчсөн ялангуяа өмчийн зөрчил, дээр доргүй маш их гарч байна. Ноцтой ийм зөрчлүүдийг овжин ашиглан, ялангуяа сонгууль ойртсон үед үймээн самууныг улс төрийн тэмцэлд ашиглах гэсэн хандлага их байна.Энэ бол буруу хандлага,улс оронд хохирол учруулна.

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

SHAALGI80955877

Avatar

Нэргүй 2023-10-25 124.158.71.26

Ньюс сайт АН – тарвагын тархи угаадаг ш****г сайт

Avatar

Нэргүй 2023-10-25 209.52.88.69

тарвагадоржийн website

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

DYYDLGN SEKSYG XUSNEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

DYRAA XALYYTSTL SEXSYG80955877

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

GOE UILCHLI SEXSR80955877

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

SADAR SEXSDN80955877

Avatar

zochin 2023-10-25 142.114.7.208

XАМАС, УКРАЙН МЭТ БИДЭНД ШУУД XАМААРАЛГҮЙ ЗҮЙЛ ЯАXАВ, АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ БОЛСОН НААД НОГООН АВТОБУС, НҮҮРСНИЙ ЛУЙВАРЧДАА БАРИВЧЛААЧ !!!

Avatar

zochin 2023-10-25 142.114.7.208

XЭЗЭЭ НЭГ АЙXТАР XҮҮXЭД ГЭЖ БАЙЛАА, ккк АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ ӨӨР ЗҮГ АНXААРЛЫГ НЬ XАНДУУЛЖ НОXОЙ ШИГ ЧУЛУУ XӨӨЛГӨӨД НОГООН АВТОБУС, НҮҮРСНИЙ XУЛГАЙН ЛУЙВАРЧДАА ШИЙТГЭЛГҮЙ АВЧ ҮЛДЭX БАШИР АРГА.

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

44DESH SEKSY ERTEI80955877SEXSEER

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

DYRAA TAWILTSI SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-25 43.242.242.59

Нийтлэх юмаа мөн олов оо. Ньюс сайт бол Оросыг харааж Хятадыг сайшаадаг. арга ч үгүй юмдаа. Цус нэгтэй юм чинь. АН-ынхан МАН-ыг дотор нь хагаралдуулах гэж мөн ч их үзэж янз бүрийн гүтлэг зохиомол зүйл бичих юм

Avatar

Нэргүй 2023-10-25 192.82.92.204

Маш зөв сэдэв хөнджээ. Монголын цагдаа яг оросын цагдаа нар шиг хүний эрхийн мэдрэмжгүй, боловсролгүй бүдүүлэг. Мөн манайд байгаа оросыг дэмжигчид ихэнх нь тэнд боловсрол эзэмшсэн ядуу зүдүү амьдралд нухлагдсан гутрагсад болон тэдний үр сад байдаг, согтуу оросын хоноцын шээснүүд байдаг.

Avatar

Нэргүй 2023-10-25 124.158.71.26

АН-уус л их зодолдох юмаа.

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

SEXSDN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж