Экс сайдын дүүрэг камержаагүй байна

Хуучирсан мэдээ: 2023.10.25-нд нийтлэгдсэн

Экс сайдын дүүрэг камержаагүй байна

Экс сайдын дүүрэг камержаагүй байна

УИХ-ын сонгуульд хоёр удаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болж, давхар дээл нөмөрч явсан  Х.Нямбаатарын тойрог камержаагүйгээс өнгөрсөн амралтын өдөр Саппоро орчмоос сураггүй болсон 13 настай охиныг эрэн хайхад хүндрэл учирсан тухай албаны хүн учирлалаа.  Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг “Сонгинохайрхан дүүрэгт сая хүүхэд алга болоход автомашинд суусан бичлэг нь байдаггүй. Хувийн хэвшлийнхний байршуулсан ганц нэг камерын хүчээр хүүхдийг олсон. Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор Чингэлтэй дүүргийн 50 хувь нь камертай болж, ногоон бүс болсон. Камержуулалт сайжраад ирэхээр гэмт хэргийн гаралт 50 гаруй хувиар буурсан эерэг үр дүн үзүүлж байгаа. Улс, нийслэл, дүүргийн  хөрөнгө оруулалтаар камер суурилуулах ёстой ч энэ ажлаа хийдэггүй. Цагдаагийн байгууллага дүүргээ камержуулах шаардлагатай талаар Засаг дарга нарт аргачлал зөвлөмж, тооцоолол судалгааг хангалттай сайн өгдөг ч хэрэгжихгүй байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д экс сайд Х.Нямбаатар, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Б.Жаргалмаа, П.Анужин нар сонгогдон ажиллаж байгаа. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Х.Нямбаатар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, сайдын албаа хүлээлгэн өгөөд Улаанбаатар хотын захирагч болсон. Түүний бүрэн эрхээс нь чөлөөлөх болоход сайдын албыг нь авсан Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Сонгинохайрхан дүүрэг маш хүнд, орхигдсон дүүрэг байсныг Х.Нямбаатар гишүүн өөд татаж, маш сайхан болгосон” гэж магтаж байв. Гэвч бодит байдал дээр Сонгинохайрхан дүүрэг камержуулалтаа шийдэж чадаагүй сууж буй.

Уг нь эл дүүргээс “Төр техник технологийн шийдлийг маш сайн ашиглах ёстой” гэж хамгийн их PR хийдэг Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал ч сонгогдсон. Харамсалтай нь, түүний ярих нэг өөр, хийх бас өөр бололтой.

Улаанбаатар хотын захирагчид сануулахад, дүүргүүдээ камержуулахад анхаарч, ажил хэрэг болговол гэмт хэргийг бууруулах бүрэн боломж байгааг Чингэлтэй дүүрэг харуулж эхэлснийг тодотгоё.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж