Арьсны хорт хавдрыг эмчилдэг саван зохион бүтээжээ

Арьсны хорт хавдрыг эмчилдэг саван зохион бүтээжээ

Арьсны хорт хавдрыг эмчилдэг саван зохион бүтээжээ

"Америкийн шилдэг залуу эрдэмтэн"-ээр Виржиниа мужаас гаралтай 14 настай хүү тодорчээ. Есдүгээр ангид сурдаг Хэман Бекеле арьсны хорт хавдрыг эмчилдэг саван зохион бүтээсэн.

"Америкийн шилдэг залуу эрдэмтэн" уралдаан нь АНУ-ын дунд сургуулийн сурагчдын дунд зохиогддог шинжлэх ухааны уралдаан юм. Энэ удаагийн уралдааны эцсийн шатанд Бекеле тэргүүтэй есөн хүүхэд тунаж үлджээ. Уралдаан дөрвөн сар орчим үргэлжилсэн байна. Ялагч хүүхэд шилдэг залуу эрдэмтэн гэсэн өргөмжлөлөөс гадна 25 мянган ам.долларын шагнал авдаг.

Бекелийн бүтээл нь шинэ хувьсгалыг авчраад зогсохгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдгээрээ давуу талтай. Нэг саван ойролцоогоор 50 центийн үнэтэй.

Залуу эрдэмтэн Хэман Бекеле бүтээлээ улам боловсронгуй болгож, хэрэгцээтэй хүмүүст нь түгээхийн тулд ойрын хэдэн жилдээ багтаад төрийн бус байгууллага байгуулахаар төлөвлөж байна. "Залуу оюун ухаан дэлхийд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэдэг. Энэ тэмцээн бол өөрийн санаагаа ажил болгох төгс платформ байлаа" гэж Бекеле хэлэв.

Хэман Бекеле нь Этиоп улсад төрсөн бөгөөд дөрвөн настайдаа АНУ-д нүүж иржээ.

Арьсны хорт хавдар нь америкчуудад түгээмэл тохиолддог өвчин. Тус улсын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр арьсны хавдрын тохиолдол 1992 онд 100 мянган хүн тутамд 14.6 байжээ. Гэвч 2019 онд энэ тоо 24.1 болж өссөн. 2023 оны байдлаар 97610 хүн арьсны хавдартай гэж оношлогдсоноос 8000 орчим нь нас барах аюултай байна.

"Америкийн шилдэг залуу эрдэмтэн" уралдааны хоёрдугаар байранд Калифорниа мужийн Шриприяа Калбхави нэртэй хүүхэд орсон. Шриприяа Калбхави нь эм, эсвэл зүү хэрэглэхгүйгээр өвчнийг эмчилдэг наалт зохион бүтээжээ. Харин гуравдугаар байранд орсон Сара Ван нь эпилепсийн уналтыг гарны хөдөлгөөнөөр илрүүлдэг бээлий зохион бүтээсэн байна.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-10-25 118.235.5.55

ko bak buteegchid shig l hun torlhtnii esreg yum hgd amia aldahgui zev yvaasai

Avatar

Zozhin 2023-10-25 73.221.48.82

Tegeheer mongold shagnaliin ner, aguulagyg uurchilj zuv bolgoh heregtei. Olimpiadyn medali, erunhiilugch, erunhii saidyn neremjit shagnal geh zereg buruu uramshuulal yavagdsaar baina.

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-25 103.161.242.168

тэгэхэд 14 тэй монгол хүүхдүүд бөөнөөрөө архидаж байна гэр орноосоо дайжаад

Avatar

Нэргүй 2023-10-25 78.17.243.122

vnen

Avatar

зочин 2023-10-25 202.131.241.13

ямар мундаг хүүхдүүд вэ. монголдоо бүтээгдэхүүнийг нь авчрах юмсан.

Avatar

Нэргүй 2023-10-25 202.131.225.53

хүний хүүхдүүд ийм айхтар

Avatar

иргэн 2023-10-25 202.126.89.113

манай хүүхэд хаана байна, малдаа явсан уу? Үгүй ээ, УБ-т очиж нэг прус аваад халтуур хийж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж