"Татвар, торгуулийг нэгтгэж харах RFID чипийг ирэх сарын 1-нээс наана"

"Татвар, торгуулийг нэгтгэж харах RFID чипийг ирэх сарын 1-нээс наана"

"Татвар, торгуулийг нэгтгэж харах RFID чипийг ирэх сарын 1-нээс наана"

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням "Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байгаа. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн" гэдгийг мэдээлж байв.

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг наах талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.МӨНХНАСАН:

-RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ.

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг.

Цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ. Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ л ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Тэгэхээр иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвүүд дээр очиж наалгах боломжтой. RFID технологийг 1950 оноос эхлэн Олон Улсад ашиглаж ирсэн. Сингапур, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч ашиглаж байгаа. Өртөг зардлын хувьд ч харьцангуй хямд. Олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар RFID нь манай улсын замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд тохирох, хямд өртөгтэй технологи юм гэдгийг зөвлөмжийг өгсөн.
Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой гэсэн судалгааны үр дүн, зөвлөмж гарсан. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ингэснээр өнөөдрийн байдлаар 1.180.000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.191.201

Энэ ажлаа яаравчлаачээ, хүүхэд алга болох, хулгайлах зэрэг хэрэг илрүүлэхэд уг арга хэмжээ их чухал ач холбогдолтой.

Avatar

Нэргүй 2023-10-25 202.9.46.14

энийг бүх нийтээрээ наалгахгүй байх хэрэгтэй хотын төвд явсан кмээр,зогссон цагаар чинь мөнгө саах систем шүү
80д онд сингапурт хэрэгжүүлж байгаад 2000 оноос хүний эрхийн талаас нь болиулсан хуучирсан иргэдийн халааснаас шууд төр нь хулгайлдаг систем
бүх нийтээрээ эсрэг байх систем шүү!!!

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-25 103.212.118.11

Цадаарай !
!!!

Avatar

Зочин 2023-10-25 66.181.161.116

Тоогууль л гэх юм.Энэ тал дэр нэг факт дэлгэмээр байна. Төр өөрөө дээрэмчин болж иргэдээ шулдагаа болимоор байна. Одоо жишээ нь миний машин байна. 200-аад мянган төгрөгний торгууль байгаа. Уг нь төлцөн. За яахав жил орчмын хугацаанд ганц нэг нэмэгдсэн байх. Гэтэл нийт дүн нэмэгдэнэ үү гэхээс хорогддоггүй. Энэ чинь юу гээч луйвар юм бэ, эрх баригчид аа? Хаа байна та нарын тэр мундаг цахим систем. Гишүүн Учралыг 8 хүүхэдтэй болгосон шиг иргэдийн торгуулийг хасалт хийдэггүй нэмээд л яваад байдаг.

Avatar

Зочин 2023-10-25 66.181.161.116

Одоо би торгуулиа төлчөөд дээр нь бас ЗХУТ орж системээс хасуулна гээд явж байх юмуу? Ингэж нохойтох байсын бол цахим систем, элдэв програмын хэрэг юу байгаан? Та нар төсвийн мөнгийг юунд зараад байгаан? Имонголиа л гэнэ, Хурдан систем л гэнэ. Хаа байна тэр мундаг АйТигийн дэвшил чинь? Хийцэн гээд байгаа програмуудыг нь хар. Хүн алмаар юм хийж хаячихаад болоо ч үгүй мөнгийг нь түсэрчихээд ногоон автус шиг юм шахаад зогсож байдаг.

Avatar

И 2023-10-25 202.21.108.28

тодорхой хугацаа заахгүймуу. Нөгөө торгуультай, зөрчилтэй хэсэг нь чип наалгахгүй. Бэлчээрт яваа мал шиг л хотыг бузарласаар байх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж