АТГ: БЗС-аас зээл авсан 941 хүнийг үндэслэлгүй чөлөөлсөн

АТГ: БЗС-аас зээл авсан 941 хүнийг үндэслэлгүй чөлөөлсөн

АТГ: БЗС-аас зээл авсан 941 хүнийг үндэслэлгүй чөлөөлсөн
2023 оны 10 дугаар сарын 25. АТГ-аас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.


АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст өнөөдрийн байдлаар авлигын гэмт хэргийн талаар 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа аж. Эдгээрээс олны анхаарал татсан зарим онцлох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар  прокурорын байгууллагын зөвшөөрлийн хүрээнд тус газраас мэдээлэл өгсөн. Тодруулбал, нүүрс, барилга байгууламж, газар болон ногоон автобус, нийтийн тээврийн тендер шалгаруулалт, БЗС, допинг зэрэгтэй холбоотой товч мэдээллийг өгснийг тоймлон хүргэж байна.

АТГ-ын мөрдөн шалгах албаны удирдлагуудын зүгээс "Эрдэнэс Тавантолгой" болон орон нутгийн Тавантолгой компани нь нүүрс олборлох, тээвэрлэх, худалдах, төмөр замтай холбоотой асуудлаар дээрх нүүрсний гэх тодотголтой асуудлыг шалгаж байгаа. Нүүрсний хулгайн хэрэгт одоогоор 43 хэрэг мөрдөн шалгаж байна. Арван хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэргийн үйлдэл тогтоогдоогүй зарим хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байна.

Нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэлээд цаг хугацаа шаардагдаж байна. Нүүрстэй холбоотой хэрэг зарим нь олон жил үргэлжилсэн, олон холбогдогч, олон оролцогчтой байгаа.  Газар болон барилга байгууламжийн хувьд багагүй гомдол ирсэн. Өнгөрсөн зун Улаанбаатар үерийн гамшиг болж иргэдээс багагүй гомдол ирсэн тулд нийслэлийн Засаг дарга болон түүний харъяа байгууллагын албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглан байж болзошгүй хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа. Найман хэргийг мөрдөн шалгаж байна. Ногоон автобусаар хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд, автобус худалдан авах чиглэлээр шалгалт явуулж байна. Нэгд, автобус худалдан авахдаа авлига авсан эсэхийг, албан тушаалаа урвуулан ашигласныг, мөн ажил албан тушаалдаа хайнга хандсан уу гэх чиглэлээр мөрдөн шалгалт хийж байна. Мөн автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, автобус чанар стандартад нийцсэн үү, аж ахуйн нэгжид давуу байдал олгосон уу, 135 тэрбумын зарцуулалтыг мөн шалгаж байна. 318 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэх зарцуулахаар улсаас төсөвлөсөн. Ингээд нэр бүхий албан тушаалтнууд  албан тушаалаа урвуулсан ашигласан, мөн чанар стандарт нийцээгүй автобус авсан, нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон нь одоогоор тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар 25 хүнийг яллагдагчаар татсан.  БЗС-тай холбоотой мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлийн найман хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

БЗС-гийн албан тушаалтнууд албан үүрэгтээ хайнга ханддаг, бүрдэл хангалтгүй, бусдад давуу эрх олгосон нь тогтоогдсон.  БЗС-аас зээл авсан 941 хүнийг үндэслэлгүйгээр зээлээс чөлөөлсөн байна.  БЗС-аас зээл авсан 377 хүн Монголдоо ирж ажиллаагүй гэх мэтийн зөрчил илэрсэн.

Англи хэлний төвшин тогтоосон оноогүй, НД төлөөгүй, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, зээлийн барьцаа хөрөнгө тавиагүй, Монголдоо ирж огт ажиллаагүй баримт илэрсэн, ойрын үед шийдвэрлэнэ. Мөн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь холбогдох хууль дүрэм зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан мөн хахууль авсан байж болзошгүй асуудлаар шалгалт явуулж байна" гэх мэдээллийг өглөө.

-Допингийн асуудалд хэчнээн хүнийг шалгаж байгаа вэ. Мөн ногоон автобусны хэрэгт холбогдсон гадаад иргэдийн сулласан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Хэн нэгэн хүнийг яллагдагчаар татсан асуудал одоогоор байхгүй. Хэрэг бүртгэл явагдаж байна. Нийтдээ есөн газар үзлэг хийсэн, тэндээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Түүнийг нь шинжилгээнд явуулсан, хариу ирээгүй байна. Ногоон автобустай холбоотой  хоёр гадаад иргэнийг баривчилсан. Нэг нь  Вьетнам дахь “Daewoo” компанийн салбарын ажилтан, нөгөөдөх нь БНСУ дахь тус компанийн ТУЗ-ийн ажилтан.

-Т.Бадамжунайн хэрэгт холбогдсон Ц.Анандбазарын хэргийн яагаад тусад нь аваад үлдсэн юм бэ?

-Авч үлдсэн юм байхгүй. Ц.Анандбазар өөр, өөр хэргүүдэд яллагдагчаар татагдсан. Тиймээс түүний хэргийг бүгдийг нь нэгтгэх үүднээс салгаж авч үлдсэн.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-25 139.5.219.146

ийм ил тод хэргийг шүүж чаддаггүй шүүхтэй улс бол монгол дандаа л төсөв хохирдог төсвийн цаана ард түмэн л бгаашд

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.223

БЗС ээс 1997-2007 хооронд зээл авагчид бол бүгд арын хаалганыхан шүү. Яагаад гэвэл нийтэд огт зарлахгүйгээр чимээгүй олгосон үе

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.161.163

энэ яасан шалгаж дуусдаггүй ***р**д бэ шийтгэл авч бгаа хүн бнуу

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ХҮҮЕ!!! 2023-10-25 59.153.115.178

Прокурорын шатанд яг хэн хэний холбогдолтой ямар хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон бэ? Учир битүүлэг хариулт эргээд сөрөг ойлголтыг өгөхөөр байна!!!

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

S AWI80955877

Avatar

Зочин 2023-10-25 202.21.108.26

Эх орныхоо төлөө үнэнчээр сэтгэл гаргаж ажиллаж байгаа хүмүүст ард түмэн талархаж байгаа шүү. БЗС -с авсан зээлээ үндэслэлгүй чөлөөлүүлсэн 941 хүний зээлийг эргэн төлүүлсэнээр улсад болон БЗС-д буцаад маш их хэмжээний мөнгө эргэн орж ирэх нь тодорхой.

Avatar

Зочин 2023-10-25 76.32.139.153

зарим нэг нь асуудалтай, УИХ, сайд дарга нар өөрсдөө хүүхдүүд нь байгаал байх. гэхдээ эд нар чинь бүгд буруутан биш. анхнаасаа яах гэж 5 жил төрд ажиллах юм бол зээл чөлөөлнө гэж гэрээ байгуулсан юм. миний мэдэхийн 2010 оноос хойш жил бүр л нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг л байсан штээ. би лав 3 жил орж байж авсан. анх ийм нөхцөл тавьж зарлаад гэрээ байгуулаад сурж ирээд 15, 20 жил төрд үхтлээ ажилласны дараа гэрээний үүргээ биелүүлсэн гэж хаалгасан.

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

SEKSDI UILCHLI80955877

Avatar

иргэн 2023-10-25 202.126.89.113

941 хүний нэрийг зарлаач ээ, тэгвэл тэд төлнө өө, ямар ч байсан улны мань мэтийн хүүхдүүд бол яваагүй ээ, харин дарга нар буюу эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд явсан байдаг. Тэднийн авсан зээлийг нь буцаан төлүүлэх ёстой.

Avatar

Нэргүй 2023-10-25 188.162.254.50

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2023-10-25 124.158.67.6

ингээд АН-ы дарга гэх лу.гантөмрийн охины БЗСангийн хэрэг замхарваа хөөрхий

Avatar

Нэргүй 2023-10-25 202.9.46.199

Энэ хулгайчуудыг нэртэйнь бичихэд яадаг байна аа. Тодорхой нэр байгаашдээ.

Avatar

Нэргүй 2023-10-25 59.153.112.81

Хүний эрх гэдэг нэг сайхан юм байгаа шүү дээ. Ялангуяа одоохондоо нэр сайн хугараагүй дарга нырн эрх бол бүр айхавиар…

Avatar

Зочин 2023-10-25 139.5.219.146

бсзээлээ төлөөчээ хулгайчуудыг хүүхдүүдээ хулгайн мөнгөөр муу сурах таатай бна уу

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

SEKSDN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж