Хамас: Барьцааны хүн тутамд урамшуулал олгож байна

Хуучирсан мэдээ: 2023.10.25-нд нийтлэгдсэн

Хамас: Барьцааны хүн тутамд урамшуулал олгож байна

Хамас: Барьцааны хүн тутамд урамшуулал олгож байна

Хамасын дайчдад барьцаалсан хүнийх нь тоогоор урамшуулал олгож байгааг Израилийн эрх баригчид мэдэгдэв. Тодруулбал, цэргүүдэд 10 мянган ам.доллар болон орон сууц амлаж байна.

Израилийн Аюулгүй байдлын Шин Бет агентлагийн нийтэлсэн бичлэгт нэрээ нууцалсан нэгэн цэрэг ярихдаа "Террорист халдлагын үеэр аль болох олон хүн барьцаалах тушаалыг бидэнд өгсөн. Газын зурваст авчирсан барьцааны хүн тутамд урамшуулал олгож байгаа. Аль-Кассам бригад ингэж л ажилладаг" гэжээ.

Аль-Кассам нь Хамасын байлдааны нэг жигүүр юм. Европын холбооноос тодорхойлсноор тус бригад нь Газын зурвас дахь хамгийн том, хамгийн шилдэг цэргийн бүлгэм аж.

Аравдугаар сарын 7-ны халдлагаас хойш Газын зурваст 200 гаруй хүнийг барьцаалаад байна. Эндээс дөрвөн хүнийг сулласан. Барьцааны хүмүүсийг сулласны дараа гал зогсоох хэлэлцээрийг дэмжинэ гэж АНУ мэдэгджээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш барьцааны хүмүүсийг даруйхан суллахыг шаардав.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж