“Ялын хэмжээг ихэсгэснээр гэмт хэргийн гаралт буурдаггүй”

 “Ялын хэмжээг ихэсгэснээр гэмт хэргийн гаралт буурдаггүй”

 “Ялын хэмжээг ихэсгэснээр гэмт хэргийн гаралт буурдаггүй”

 Өршөөл, уучлал,  хорих ял эдэлж буй ялтныг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох асуудлын хүрээнд хуульч, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлттөй ярилцлаа. 


-Өршөөл уучлалын талаар иргэд төдийлөн сайн ойлголтгүй байна. Өршөөл уучлал гэх ойлголт хэзээнээс бий болсон ойлголт юм бол?

-Үг зүйн хувьд грекийн эмнести англиар “amnesty”  буюу  “мартах” “орхих” гэсэн утгыг тус тус илэрхийлдэг. Өршөөл, уучлал нь зөвхөн Монголд биш дэлхийн бусад улс орнуудад ч гэсэн өөр өөрийн онцлогоос хамаарч хэрэгждэг нийгэм, улс төр, хууль зүйн өргөн агуулгатай ойлголт юм. Манай улсын хувьд эртний цааз эрхэмжид өршөөл, уучлалын талаарх зохицуулалт нэлээд бий. Бид бүгдийн сайн мэдэх Монголын нууц товчоонд “есөн үе ял үл хэлэлцэх”-ээс эхлэн Их засаг хууль, Халх журам, Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг зэрэг эрх зүйн түүхэн эх сурвалжуудад ч мөн зохих хэмжээгээр хуульчлан энэ төрлийн харилцааг зохицуулж ирсэн байдаг. Энэ юуг харуулж байна вэ гэвэл Монгол Улс нь төрийн энэрэнгүй ёсны зарчмыг хууль тогтоомжид тусган  ирсэн баялаг уламжлалтай ард түмэн гэдгийг илэрхийлэхээс гадна эд бүгдийн мөн чанар нь хүмүүнлэг, энэрэнгүй ёсонд тулгуурласан байдаг онцлогтой. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд хааныг эрдэнийн  ширээнд залсныг тохиолдуулан хүрээний өтгөс хүүхдүүдэд хишиг тараах, яллагдагсдыг суллах зарлиг гарч байснаас хойш 1921 оны долдугаар сарын 5-ны өдөр ардын засаг тогтсонтой холбогдуулан ялтанг өршөөх түр засгийн газрын шийдвэр гарснаас эхлэн 1922,1923,1924,1929 онуудад улс тунхагласан болон тэмдэглэлт ойн баяруудаар ялтанд өршөөл үзүүлэх төрийн эрх барих байгууллагын шийдвэр нь зарлиг,  тогтоол, хууль гэсэн хэлбэрээр өнөөг хүртэл үргэлжлэн гарч байсан уламжлал бий. Энийг яагаад дэлгэрэнгүй ярьж байна гэхээр хэдийгээр нийгмийн хөгжлийн үе шатууд дахь эдгээр өршөөл үзүүлэх хууль зүйн актууд нь тухайн цаг хугацаанд  түүхэн үүргээ гүйцэтгэсэн боловч өнөө эрх баригчид  Өршөөлийн хууль батлан гаргахдаа  өөрийн орны нийгэм улс төр, нэн ялангуяа олон нийтийн санаа зорилго, онцлог, эрүүгийн нөхцөл байдал, уламжлал шинэчлэлийн харьцааг өмнө нь  хэрхэн  харгалзан үзэж байв гэдэг талаас нь суралцах нь ач холбогдолтой байх болов уу гэж судлаачийн хувиар хардаг.

-Өршөөл, уучлал нь хоорондоо ямар ялгаатай талаар тодруулж хэлж өгөөч?

-Өршөөл, уучлал нь ялгаатай төдийгүй бас нийтлэг шинжтэй. Нийтлэг шинжийг нь эхлэн дурдахад, төрийн энэрэнгүй ёсны зарчим, бодлого, үйл ажиллагааны илрэл байдаг. Мөн эдгээр нь Үндсэн хуулийн болон  эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны үндсэн дээр судлагддаг судлагдахуун болдог онцлогтой. Үндсэн хуульд Өршөөл үзүүлэх нь хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд хамаарч байдаг бол уучлал үзүүлэх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарч байдаг онцлогтой. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялаас чөлөөлөх үндэслэлд “өршөөл” “уучлал” үзүүлэх гэж заасан байдаг.  Ялгаатай шинж нь өршөөл үзүүлэх нь хэм хэмжээ тогтоох буюу тухайлсан хуулиар зохицуулагддаг бол уучлал нь ерөнхийлөгчийн зарлиг хэлбэрээр гардаг. Өршөөлийн хуулиар өршөөл үзүүлэх үндэслэл, болзол шалгуур,  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эрүүгийн ялаас ялтанг хэсэгчлэн болон бүрэн чөлөөлөх, ялаас өршөөн хасах хэлбэр,  төрөл,  өршөөл үзүүлэх хэмжээ хязгаарыг зохицуулдаг. Уучлал нь ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах ба ерөнхийлөгчийн зарлигаар баталсан журмаар зохицуулагддаг. Манай улсын хувьд энэ харилцааг анх 1991 оны 3 сарын 18-ний өдрийн ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Уучлал үзүүлэх болон уучлал хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх журам”-аар зохицуулж ирсэн уламжлалтай ба энэ журам 2002 оны аравдугаар сарын 16-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж өнөөг хүртэл үйлчилж байна.  Өмнөх Эрүүгийн хуулиудад цаазаар авах ял шийтгүүлсэн ялтан уучлал гуйх эрхийг хуульчилж байв. Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг ялын тогтолцоо, төрлөөс хасаж ялгүйжүүлсэн учраас гэмт хэргийн төрлийг үл харгалзан уучлал хүсэх эрх ял эдэлж байгаа ялтны хувьд нээлттэй. Үүнийг цаашид хуулиар нарийвчлан зохицуулах шаардлага байгааг үгүйсгэхгүй юм. Шаардлага юунд байна вэ гэвэл уучлал хүсч байгаа этгээдийн үйлдсэн гэмт хэргийн ангилал, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, тухайн ялтны хувийн байдал, засрал хүмүүжил, хохирлоо төлсөн байдал зэрэг зайлшгүй харгалзан үзэх үндэслэлүүд нь хуулиар тогтоосон журмаар зохицуулагдах нь нэн чухал гэж хардаг. Өөрөөр хэлбэл, энэ байдал нь уучлалаар ямар ч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг суллах боломжтой юм байна гэсэн агуулга олон нийтийн шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар Герман болон ОХУ-н Эрүүгийн хуульд харьцуулж үзүүштэй зохицуулалт бий юм билээ.

-Саяхан хугацаанаасаа өмнө суллагдсан этгээд гэмт хэрэг дахин үйлдэж, нийгмийн бухимдал үүссэн. Сулласан нь буруутай гээд олон нийт буруутныг хайж байна?

-Шүүхээр эцэслэн шийдээгүй байгаа учраас хэргийн талаар мэдээж би энд  дүгнэх боломжгүй. Гэхдээ олон нийтээс тухайн этгээдийг сулласан шүүх, шүүгчийг буруутгасан хандлага хэвлэл мэдээлэл болон нийтийн цахим сүлжээгээр явж байна. Энд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь шүүх санаачилгаараа сулладаггүй. Нэгдүгээрт, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох талаар Эрүүгийн хуульд заасан үндэслэл бий болсон гэж хорих байгууллагын саналыг үндэслэн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурор суллуулах дүгнэлтээ шүүхэд хүргүүлдэг журам бий. Хоёрдугаарт, үүнийг үндэслэн шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.12-д заасан ял эдэлсэн хугацаанд хүрсэн эсэх, ялтны засрал хүмүүжлийн талаар гаргаж өгсөн тодорхойлолт дүгнэлт ялтны хувийн байдалтай тохирч байгаа эсэх, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзаад эдлээгүй үлдсэн ялын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож суллах шийдвэр гаргадаг. Тэр бүрийг суллаад байдаггүй.  Шаардлага хангаагүй гэж  үзвэл прокурорын  дүгнэлтийг хүлээн авдаггүй.  Энэ бүгд бол хуулийн ойлголт мөн түүгээр тогтоосон үндэслэл журам. Энд нэг зүйлийг хэлэхэд шүүгч  шүүхэд ирүүлсэн дүгнэлтийг баримттай харьцуулж хууль зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргадаг болохоос тухайн ялтан суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэх эсэх  талаар сэтгэл зүйн дүгнэлт гаргах боломжгүй. Юу хэлэх гээд байна вэ гэвэл Америк болон Европын улс орнуудын практик туршлагаас харахад хугацаанаас өмнө суллах асуудлыг шүүх шийддэг.  Ингэхдээ  тухайн ялтны засрал хүмүүжил олсон эсэх, сэтгэл зүйн байдал нь дахин гэмт хэрэг үйлдэх төвшинд байгаа эсэх талаарх сэтгэл зүйчийн удаа дараагийн  ярилцлага тестээр боловсруулсан  дүгнэлтийг чухалчлан үздэг түүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгодог жишиг  бий. Энэ их чухал санагддаг.  Судалж үзүүштэй юм.  Өнөө манай улсад  хорих ял эдлүүлэх  байгууллагаас  тухайн ялтан ажил хөдөлмөр хийсэн үзүүлэлт, сахилгын зөрчил гаргаж байгаагүй нь засрал хүмүүжил олсон гэж “хөдөлмөрөөр засан  хүмүүжүүлэх” гэдэг  өмнөх тогтолцооны сэтгэлгээ нь ялтныг бүрэн тодорхойлох боломжгүй нь харагдаж байна. Энэ нь энгийнээр хэлэхэд тэдний гадаад байдлыг харуулахаас дотоод сэтгэл нь засарсан уу, дахин гэмт хэрэг үйлдэх санаа зорилго хэвээр байна уу гэдгийг харуулж чадахгүйд л учир байна.

-Өршөөл, уучлал, ялтныг хугацаанаас өмнө суллах асуудал, ял шийтгэлийн бодлого үйл ажиллагааны  зөв шийдэл нь ямар байж болох вэ?

-Ерөнхийдөө дээр дурдсан асуудлууд багтах байх. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд ял шийтгэлийг чангалах эсэх тал дээр олон нийтийн санал байр суурь зөрүүтэй байх шиг байна. Төрийн эрүүгийн бодлого нь эрүүжүүлэх, эрүүгүйжүүлэх, ялжуулах, ялгүйжүүлэх гэсэн бодлогоор тодорхойлогддог. Энэ бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй, нийгэм, эдийн засгийн тооцоо судалгаа, эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн прогноз, төлөв байдал, нийгмийн сэтгэл зүйн суурь ялын хэрэгжилт, үр дагавар зэрэг маш олон зүйлийн хүчин зүйлийг тодорхойлж байж цогц асуудал болдог. Эрүүгийн ялын төрөл хэмжээг ихэсгэснээр гэмт хэргийн гаралт буурдаггүй харин сөрөг нөлөөлөл нь нийгэмд ирдэг гэдгийг криминологийн шинжлэх ухаан батлаад практик нь харуулчихсан асуудал. Тэгэхээр эрүүгийн ялыг чангалах эсхүл суллахаар асуудал шийдэгдэхгүй гагцхүү ялын зорилго, үр нөлөө, хэрэгжилт нь бодит үр дүнтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй байх нь зөв болов уу. Өршөөл, уучлалын хувьд зайлшгүй байх зүйл. Гэхдээ үйлчлэх хэмжээ хязгаар, үндэслэл, журам нь мөн л нийгэм, эдийн засаг, эрүүгийн нөхцөл байдалтай нягт уялдаа холбоотой байх нь ач холбогдолтой. Эцэст нь хэлэхэд, нийгмийн зарим гишүүд, улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн бүлгүүдээс  шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх, шийдвэр үйл ажиллагааг харлуулах нийгэмд сөрөг ойлголт төрүүлж өөрсдийн явцуу эрх ашигт нийцүүлэх гэсэн хандлага ихсэж байгаад хуульч хүний хувьд эмзэглэж байдаг. Шүүхийн шийдвэр бүх хүнд таалагдах албагүй бас хүссэнээр нь гарах учиргүй.  Нийгмийн анхааралд байгаа сүүлийн үеийн хэрэг явдлуудад гагцхүү шүүх буруутай гэж өдөөгөөд байна. Шүүх хууль тогтоох байгууллагаас баталсан хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа хуулийг л хэрэглэдэг харин хууль өөрөө нэг хэсэг хүмүүсийн ашиг сонирхол  бус  нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл  байх учиртай. Тиймээс хуулийг нийгмийн амьдралын “хөрсөн”-д буулгасан нарийвчилсан зохицуулалтай батлан гаргах нь өнөө үеийн бодит шаардлага болоод байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-25 202.55.188.38

кирилл үсгээрээ бичиж чадахгуй латин усэгээр бичэн гэдэг эруул бус ба шүү монгол хумуус бж энэнээс л хархад суржин даржин сэтэгцийн хямралтай хамаг бугдыг хараасан зухсэн улсууд бх юм ур хуухэдгуй юм шиг бусдыг зухэх юм ур хуухдээ л зухэж харааж яв тэрэн ээлтэй бх даа бусдыг гутгэх хараах доромжилох юм бол ЭХ хариуцлаг хулээн шүү

Avatar

Нэргүй 2023-10-25 202.55.188.38

энэ улсууд нэг л бишээ яанаа ямар ихээр сэтэгэл гутрал стрёсс сэтэгцийн гунзгий хямал сэтгэл гутрал , хяиралттай ба аа эруул бусаар бичиж ба шүү Х сонгуульд орнр 50к100к аар санлаа өгнө *л хяд цаазал гэж орилож бгаа улсууд удахгуй хун алхыг шудраг ёс гэж орилоод гаж донтой маньякууд олон болох юм ба ийм их сэтэгцийн хямралтай улсууд хун алж эхлэн шүү энийгээ нийгэмээ цэвэрлэж ба

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.161.190

солиороо нусан б** мн монголчуудын ухамсрын түвшин ямар блэ .бтги донгос үхсэн хүн үг хэлдэггүй гэгчээр яаж доромжлуулж харгислуулж үхсэн хмүс ийн хохирсон амь бие үнэгүй юмуу хуцаарай хуульч гэчихжээ зайл .

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.178.152

Хүн 20иос дээш жил аваад гарахдаа өшөөгөө авах тухай бодолтой гарч ирдэг. Алуулахд бэлэн хүн болдог юм. Хөгжилтэй оронд хүн амины хрэгт3-5жил өгдөг юм.Манайд схнаатай аллага маш цөөхөн шүү

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.178.152

Хятадын хууль хамгийн зөөлөн хууль. цаазаар авдаг ч машэнэрэнгүй. засрал хүмүүжлийг олон талаас нь харахаас гадна 1жилийн ялыг 2 жилээр толцдог. зөв хүмүүжвэл ийм зөөлбн аргаа шийддэг. цаазын ялыг 2 жил харж байгаад засрал авахаар бол 15-17 жилээр сольдог,Эвгүй зан гаргавал толгой мулт даа

Avatar

Нэргүй 2023-10-25 103.10.21.9

хятадууд чанга хууль дүрэмтэй тэглээ гээд гэмт хэрэг ихсэн биш буурсан .хууль дүрэм чанга байлгахыг эсэргүүцэн тархи угаалт юм шиг сонсогдож байна .хууль дүрэм сул байх тусам гэмт хэрэг багасан түүх дэлхийд байхгүй .

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-25 139.5.216.36

маш зөв ярьжээ. Алдаж эндсэн хүмүүст боломж олгох ёстой!

Avatar

зочин 2023-10-25 202.9.46.7

Хууль хатуу чанга хэрэгждэг цаг үед ноцтой гэмт хэрэг цөөн байсан Ялын хэмжээ ихэсгэснээр гэмт хэрэг гаралт буурахгүй гэдэг худал 30 жил сул дорой хэрэгждэггүй хуультай гэмт хэрэгтнийг хамгаалж өршөөл үзүүллсэнээр мөнгөтөй хөрөнгөтөй а******н хулгайч луйварчид хүчингийн гэмт хэрэгтний улс орон болж иргэд хохирсоор айдас хүйдсийн орон боллооо

Avatar

Нэргүй 2023-10-25 202.126.88.159

Тэгвэл ямарч хэрэгт ялгүй болгохгүй юм уу. Судалгаагүй санааны зоргоор, эсвэл захиалгаар чалчихаа болвол дээргүй юу… хуульч, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөө.

Avatar

Нэргүй 2023-10-25 202.126.88.159

Тэгвэл ямарч хэрэгт ялгүй болгохгүй. Судалгаагүй санааны зоргоор, эсвэл захиалгаар чалчихаа болвол дээргүй юу… хуульч, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөө.

Avatar

Зочин 2023-10-25 203.91.115.39

ялын бодлого чанга байх ёстой Хүний амь хөнөөсөн хүн багадаа 20 с дээш жил ял үүрэх нь зөв

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

XUCHINDUULI SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

ZUCHINDUULI80955877 40DESH

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

S XN XUSNEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-25 202.126.90.68

Сталины үед хууль маш чанга бсан ч гэмт хэрэг буураагүй , алтны уурхайд л гэхэд шууд газар дээр нь бууддаг бсан ч гэмт хэрэг улам өссөн бдаг

Avatar

уншигч 2023-10-25 103.11.195.34

Мэргэжлийн хуульч хүн байна. Нэлээд үндэслэл сайтай ярьжээ. Хар масс бол юугаа ч мэдэхгүй гарчиг уншаад хүн рүү дайрдаг. Амжилт хүсье. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сайн сонсдог байх ёстой.

Avatar

Зочин 2023-10-25 202.126.90.45

Энэ Бат-ерөөлт гэгч этгээд өөрөө авилгачин хулгайчуудын гар хөл алуурчны хүүхэд гэдгээ баталж байна.

Avatar

Нэргүй 2023-10-25 202.126.88.162

Хохирогч нарыг яа гээв н**ш минь. Үйлдэлдээ тохирсон ялыг нь өгөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-25 202.9.41.20

Авилгалчид бидний ирээдүйг дахин хулгайлахгүйн тулд торны цаана урт хугацаагаар суулгах хэрэгтэй байна. Жишээ нь: Бишрэлтийн Ундармаа бидний тэтгэврийн 360 тэрбум төгрөгийг хулгайлчихаад, ганц ч төгрөг төлөөгүй, 2 жил хоригдоод, гарч ирээд ажлаа хийж явна. Чиний, миний, бидний үр хүүхдийг ирээдүйг Авилгалчид хулгайлдаг.

Avatar

Нэргүй 2023-10-25 59.153.115.196

ЧИ МУУ ХОГ ХЭРГИЙН НАЙМАЙЧИН УУ, ЮУГАА ЯРИАД БАЙНА

Avatar

Нэргүй 2023-10-25 139.5.216.36

засрахгүй архаг гэмт хэрэгтнүүдийг өршөөх ёсгүй. Харин санамсар болгоомжгүйгээр, бусдын буруутай нөлөөллийн улмаас, хууль шүүхийн алдаанаас болж хэрэгтэн болж хохирсон хүмүүст хууль энэрэнгүй хандах учиртай. Үнэхээр зөв хүмүүжилтэй хэрнээ гайгаар хэрэгтэн болсон хүн бий. Ялгаж салгах хэрэгтэй!!! Шоронжилтоос татгалзаж, шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлэх хэрэгтэй бна шүү!!!!!

Avatar

Зочин 2023-10-25 202.131.229.163

KHutsdag gar ve, tegeed yaliin bodlogiig khunguluud buurakh yum uu? Khugjiltei ornuudad yaliin bodlogo deed zergiin changa baidag. Uls orniig khorlokh gej baigaa yum shig, esvel uuriinkhuu bolon busdiin erkh ashgiin tuluu iim yum yarikhgui8 yaadaj dugai baikh kheregtei sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж