Шүдний эмч Ц.Баттулга Азийн наадмаас медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2023.10.25-нд нийтлэгдсэн

Шүдний эмч Ц.Баттулга Азийн наадмаас медаль хүртлээ

Шүдний эмч Ц.Баттулга Азийн наадмаас медаль хүртлээ
"Ханжоу-2022" Азийн пара наадам үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар /2023.10.24/ Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай медалийн хүснэгтийн 16 дугаар байрт бичигдэж буй. Тодруулбал, таеквондогийн  Г.Болор-Эрдэнэ алтан медаль,  У.Сүрэнжав мөнгөн медаль, жүдогийн Л.Туруунаа, Б.Баттөгс нар хүрэл, бөөрөнцөг түлхэлтийн Ц.Баттулга хүрэл медаль тус тус хүртэв.
Эдгээр тамирчдаас Ц.Баттулга онцлох амжилтын эзэн боллоо. Түүний хувьд бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд өрсөлдсөн бөгөөд 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болжээ. Ингэхдээ улсын дээд амжилтыг шинэчилсэн гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Түүний хоёр дахь Азийн наадам энэ бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд дөрөвдүгээр байр эзэлсэн гэнэ. Түүнчлэн ДАШТ-ий долдугаар байр, Бээжингийн гранпригийн аварга, бүх Оросын алтан медальт тамирчин юм. Ц.Баттулга нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч мэргэжилтэй бөгөөд өнгөрсөн жилээс тус спортоор идэвхтэй хичээллэж байгаа гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж