Цар тахлын төсөв: О.Цогтгэрэл VS Ц.Цэрэнпунцаг

Цар тахлын төсөв: О.Цогтгэрэл VS Ц.Цэрэнпунцаг

Энэ долоо хоногийн VS буландаа covid-19-ийн ерөнхий хяналтын сонсголын талаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол энэ даваа, мягмар гаригт Төрийн ордонд болох ёстой байв.  Тодруулбал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл шинжээчгүйн улмаас сонсголыг хойшлуулах санал гаргасан бол шинжээч томилж өгөөгүй гэх Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг сонсголыг явуулах ёстой, улстөржлөө гэдэг байр суурийг илэрхийлж байв. 

О.Цогтгэрэл
УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга

Иргэдээс ирсэн Эрүүл мэндийн яамны бодлогын асуудлын мэдээллийг дурдъя.

63 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл авсан. Магадгүй ямар ч шаардлагагүй болсон байх үед нь 20 тэрбум төгрөгийн хамгаалах хэрэгсэл авсан. Энэ нь одоо бүтнээрээ эмнэлгүүдийн агуулахад хэвтэж байгаа.

Цус шингэлэх бүтээгдэхүүн 10 тэрбум төгрөгөөр авсан. Үүнээс хэдхэн ширхгийг л зарцуулсан. Иймэрхүү алдааг шинжээчээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой 2.1 тэрбум төгрөгийн гэрээг 240 гаруй газартай байгуулсан байна. Энэ нь хууль сурталчлах байсан уу, хаалтын гэрээ байсан уу гэдэг нь асуудалтай. Гэрээ байгуулсан компаниудаас 10-ыг сонгоод үзэхэд найм нь 2021 онд байгуулагдсан байгаа юм.

Цар тахлын үеэр Эрүүл мэндийн яаманд санхүү мөнгө нь багтахаа больсон. Оны төгсгөл рүү төсөв нь илүү гарч хамаагүй зүйлд зарцуулж эхэлсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц барих зураг төсөв хийлгэсэн байна. 

Төсөв санхүү шийддэг 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн байр худалдан авсан мэдээлэл ирсэн. Энэ мэдээллүүдийн үнэн зөв эсэхэд шинжээч томилох хэрэгтэй

Ц.Цэрэнпунцаг
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга

-Өнөөдөр сонсголоо явуулчихсан байна, ажлын хэсэг гараад дөрвөн сар болж байна. Засгийн газар ажлын хэсэг хоёр яаж харилцсан нь байнгын хороон дээр хамаагүй асуудал. Байнгын хороо хуулиа барьж ажиллах ёстой.

Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар нийтийн сонсголын товыг дахин зарлах асуудал болохоос хойшлуулах зохицуулалт биш. Өнөөдөр бол нэлээн цэгцлэгдсэн материалууд байх ёстой. Нэг талаас сонсголыг хийе гэсэн хүсэл зориг Ажлын хэсгийнхэнд дутагдаад байна уу гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-25 202.179.25.30

Баг өмсөж үр эсгэсэн луйвчингууд шүү дээ. Цэрэнпунцаг та төрөөс зайл. Таниар УИУХ дутахгүй. Та монголын бизнесийн бүх салбарт орж, хулгай хийж дууслаа. Танд архи, тамхи, эм, барилга, шашин, хийд, мал мах ерөөсөө ороогүй луйвар хийгээгүй газар гэж алга. Та нүдэнд бүү үзэгд. Та Монгол улсаас зайлсан чинь дээр. Та тэр Америктаа очиж бүр мөсөн суурьших хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-25 202.179.25.30

Энэ хоёр муухай луйварчин сонгууль дөхөхөөр худлаа ярьж байна. Цөмөөрөө хууртагдахгүй шүү, Дараагийн сонгуульд энэ хоёрт бүрэн хаалт тавих ёстой. Үнэхээр луйварчид шүү.

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-25 188.162.254.50

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.179.168

SEKSDN80955877

Avatar

Тэнэг бөх 2023-10-25 202.126.90.34

Энэ тэнэг бөхийг л Завханчууд дахин сонгож болохгүй шүү. Ах нь хүн буудаж алсан а******н хогийн н**ш байдаг юм. Төсвийн мөнгө идэх гэж сүм барина гэж тэнэгтэж байсан муу амьсгааг сайн шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-25 202.131.229.163

"Saran eej" tailbarlakh yostoi

Avatar

ХУУЛЬЧ 2023-10-25 202.9.46.90

"АН "ТЭР ҮЕД ХЯНАЛТАА ТАВИАД ХАМТРААД АЖИЛЛАХ БАЙЖ ДЭЭ .,,,МОНГОЛЧУУДЫН ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД НЭГДМЭЛ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙСАН БОЛ ИНГЭЖ ИДСЭН УУСАН ГЭЭД ОДОО ЯРИХГҮЙ БАЙЖ ДЭЭ . ,,,,,, АЖИЛ ХЭН ХИЙСЭН ХЭН ИДСЭН ТОДОХРОЙ БОЛЖ ЗАРИМ НЬ ШОРОН ,,ШҮҮХРҮҮ ЯВСАН САНАГДАНА .,,,,,, ОДОО СОНГУУЛЬ ОЙРТООД ЗАСГИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЭХЭЛЖ ГЭЖ ОЙЛГОВ.,,,,,,,ИЧИЖ БАС УУЖИМ СЭТГЭЛЭЭР АМЬДАРЧ СУРАХ ЮМСАН ДАА ..,,,ЭНЭ –ИЗМ- МОНГОЛООС ХЭДИЙД АРИЛАХ ЮМ БОЛ ДОО .,,,,

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.183.49

Эрхэм та хуульч гэхээсээ илүү УЛС ТӨРЧ бна доо !

Avatar

Зочин 2023-10-25 76.220.74.140

Энэ барилга бариулсан нөхөр шударга,ариунаар явж байгаа компани ухааны юм бичсэн байна. Усан парк барина гэж эхэндээ худлаа сурталчилгаа хийж байгаад барилгын бизнес хийж байгаа нь тэгээд шударга ёс уу. Ард олон бүгд л харж байна ш дээ.

Avatar

Нэргүй 2023-10-25 202.126.90.50

Дүр эсгэсэн ажил хийж яадгийн хулгайч нар хулгайгаа нуух гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж