Цар тахлын төсөв: О.Цогтгэрэл VS Ц.Цэрэнпунцаг

Хуучирсан мэдээ: 2023.10.25-нд нийтлэгдсэн

Цар тахлын төсөв: О.Цогтгэрэл VS Ц.Цэрэнпунцаг

Энэ долоо хоногийн VS буландаа covid-19-ийн ерөнхий хяналтын сонсголын талаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол энэ даваа, мягмар гаригт Төрийн ордонд болох ёстой байв.  Тодруулбал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл шинжээчгүйн улмаас сонсголыг хойшлуулах санал гаргасан бол шинжээч томилж өгөөгүй гэх Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг сонсголыг явуулах ёстой, улстөржлөө гэдэг байр суурийг илэрхийлж байв. 

О.Цогтгэрэл
УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга

Иргэдээс ирсэн Эрүүл мэндийн яамны бодлогын асуудлын мэдээллийг дурдъя.

63 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл авсан. Магадгүй ямар ч шаардлагагүй болсон байх үед нь 20 тэрбум төгрөгийн хамгаалах хэрэгсэл авсан. Энэ нь одоо бүтнээрээ эмнэлгүүдийн агуулахад хэвтэж байгаа.

Цус шингэлэх бүтээгдэхүүн 10 тэрбум төгрөгөөр авсан. Үүнээс хэдхэн ширхгийг л зарцуулсан. Иймэрхүү алдааг шинжээчээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой 2.1 тэрбум төгрөгийн гэрээг 240 гаруй газартай байгуулсан байна. Энэ нь хууль сурталчлах байсан уу, хаалтын гэрээ байсан уу гэдэг нь асуудалтай. Гэрээ байгуулсан компаниудаас 10-ыг сонгоод үзэхэд найм нь 2021 онд байгуулагдсан байгаа юм.

Цар тахлын үеэр Эрүүл мэндийн яаманд санхүү мөнгө нь багтахаа больсон. Оны төгсгөл рүү төсөв нь илүү гарч хамаагүй зүйлд зарцуулж эхэлсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц барих зураг төсөв хийлгэсэн байна. 

Төсөв санхүү шийддэг 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн байр худалдан авсан мэдээлэл ирсэн. Энэ мэдээллүүдийн үнэн зөв эсэхэд шинжээч томилох хэрэгтэй

Ц.Цэрэнпунцаг
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга

-Өнөөдөр сонсголоо явуулчихсан байна, ажлын хэсэг гараад дөрвөн сар болж байна. Засгийн газар ажлын хэсэг хоёр яаж харилцсан нь байнгын хороон дээр хамаагүй асуудал. Байнгын хороо хуулиа барьж ажиллах ёстой.

Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар нийтийн сонсголын товыг дахин зарлах асуудал болохоос хойшлуулах зохицуулалт биш. Өнөөдөр бол нэлээн цэгцлэгдсэн материалууд байх ёстой. Нэг талаас сонсголыг хийе гэсэн хүсэл зориг Ажлын хэсгийнхэнд дутагдаад байна уу гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж