Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ
"Ханжоу 2022" Азийн зуны спортын Пара наадам БНХАУ-д үргэлжилж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ тус наадмаас өнөөдөр /2023.10.24/ алтан медаль хүртлээ.
Ингэснээр Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн анхны монгол таеквондоч болж, “Ханжоу-2022” Азийн пара наадамд төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны монгол тамирчин болж байгаа юм.

Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин медалийн тавцанд зогссон юм. Тодруулбал

  • Пара таеквондогийн эрэгтэйчүүдийн к44 ангиллын -63 кг жинд дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медаль,
  • Жүдогийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Б.Батхуяг Узбекистаны бөх Абдиев Турганыг ялж хүрэл медаль,
  • Жүдогийн эмэгтэйчүүдийн -70 кг ОУХМ Т.Лхагважав Энэтхэгийн бөх Салаве Ренука Нараянтай барилдаж цэвэр ялснаар хүрэл медаль,
  • Хөнгөн атлетикийн F-40 шидэлтийн эрэгтэй ангилалд Б.Цэгмэд хүрэл медаль тус тус хүртлээ.

Ингэснээр Монгол Улс энэ удаагийн Азийн Пара наадамд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 16 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара IV наадамд 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж буй юм.

Азийн Зуны спортын Пара наадмын түүхэнд хамгийн олон монгол тамирчин оролцож байгаагаараа энэ жил мөн онцлог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж